1990 оны 6-р сарын 10-ны 8:20 минутад BA5390 нислэгээр 81 зорчигчтой онгоц Бирмингхамын онгоцны буудлаас хөөрчээ. Хөөрсний дараа туслах нисгэгч Аластор Аткинсон чихэвчээ ахмадад шилжүүлсэн аж. 08:33 минутад Оксфордширын дээгүүр 5273 метрт хөөрч байсан ба нисгэгчид тухлан, онгоцны үйлчлэгчид зорчигчдод үйлчлэхэд бэлэн болоод байв.
Гэнэт чанга чимээ гарч, зүүн салхины шил салж унасан байна. Ахмад Ланкастер цонхоор шидэгдэн, азаар хөл нь тээглэх агшинд онгоцны үйлчлэгч Нигел Огден ахмадыг барьж авчээ. Кабины хаалга мөн салхины эрчинд эвдэрсэн байна.
Мөрдлөгөөр эвдэрсэн цонх нислэгээс 27 цагийн өмнө суулгагдсан бөгөөд ачааллаас болон ядарсан засварчин шөнө буруу төхөөрөмжүүд ашиглан цонхыг зассан нь илэрчээ.
Онгоц хурдацтайгаар унаж эхэлсэн боловч азаар туслах нисгэгч хурдан хариу үйлдэл үзүүлэн онгоцыг буцаан тогтворжуулжээ. Түүний дараагаар нислэгийн төвтэй холбогдсон ч, шилгүй тул зааврыг сонсож чадаагүй байна.
Онгоцны үйлчлэгчид ахмадыг барьсаар байсан бөгөөд дахиад хоёр үйлчлэгч туслахаар ирээд ахмадын арьс саарал болсон байгааг анзааран түүнийг тавьж явуулах хэрэгтэйг сануулахад Огден эсэргүүцэн бат зогссон байна.
Эцэст нь, шил эвдэрснээс 22 минутын дараа онгоц удааширч Саутхэмптонд газардан ахмадад яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Онгоц 600 км/ц хурдтай -17 градус температурт нисэж байсан тул ахмад амьд үлдсэн нь гайхамшигтай үйл явдал юм. Ахмад баруун гар, зүүн гарын бугуй, хуруу хоёроо цуулсан ба 6 сарын эмчилгээний дараа ажилдаа эргэн оржээ.
Огден мөрөө мулталж, нүүр нь хөлдсөн гэнэ. Тэрбээр цаг алдалгүй ажилдаа орсон ч, үйл явдлыг мартаж чадалгүй мэргэжлээ өөрчлөхөөр шийдсэн байна. Туслах нисгэгч Аткинсон харин үргэлжлүүлэн ажилласаар 5 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан юм. Онгоцны үйлчлэгч, туслах нисгэгч хоёр Их Британийн Хатан хааны одонг хүртсэн бол засварчны шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байна.