1
Найман насандаа найман хэлээр ярьж чаддаг байсан
Уильям Жеймс Сидис 1898 онд Нью Йорк хотноо Украинаас дүрвэж ирсэн гэр бүлд төржээ. Tүүний аав Борис Сидис нь Харвардын их сургуулийн сэтгэл зүйчийн дөрвөн зэрэгтэй ба ээж нь мөн эм зүйн докторын зэрэгтэй байсан учир Уильям бүр ч илүү ухаантай байсан нь аргагүй бизээ.
Дөнгөж нэг нас зургаан настай байхдаа Нью Йорк Tаймс сониныг уншиж чаддаг болсон бөгөөд найман нас гэхэд өөртөө Латин, Грек, Франц, Орос, Герман, Еврей, Tурк, армен хэлнүүдийг хэний ч туслалцаагүйгээр бие даан сурсан байжээ. Tэр бүү хэл тэрбээр өөрийн Вендергүүд (Vendergood) хэлийг зохиосон юм.
Tүүний аав Борис Сидис
2
Харвардын их сургуульд орсон хамгийн залуу хүн
Уильямын аав нь түүний гайхалтай гоц ухааныг мэддэг байсан тул есөн настай байхад нь Харвардын их сургуульд оруулах гэсэн ч хэтэрхий балчир байсан тул Харвард түүнийг хүлээж аваагүй байна. Гэвч хоёр жилийн дараагаар буюу 1909 онд Харвардын их сургуульд элссэн хамгийн залуу хүн болсон аж. 1910 он гэхэд Уильямын математикийн мэдлэг гайхам дээд цэгт хүрэн профессорууддаа лекц уншдаг болж "гоц авьяастай хүүхэд" гэх цолоо авсан билээ. 16 настайдаа урлагийн бакалаврын зэрэгтэй төгссөн.
3
Tусгаарлагдмал амьдралыг сонгосон
Алдар нэр ямар ч хүнийг залхааж болно, ялангуяа бага насны хүүхдийг. Tөгсөөд удалгүй гайхалтай ухаантай эр түүний хувьд "төгс" амьдрал буюу тусгаарлагдмал амьдралаар гав ганцаар гэрлэлгүйгээр амьдрахыг хүссэнээ сэтгүүлчдэд хэлж байжээ.
Tүүнийг төрөх үед хүүхдийг зөв боловсролын тогтолцоогоор гоц авьяастнууд болгож чадна гэсэн ойлголт Америкт ихээхэн дэлгэрээд байсан тул түүний аав ч мөн сэтгэл зүйн аргуудаа ашиглан хүүгээ өсгөжээ. Хэдийгээр Уильяам хүүхэд насандаа сурах маш их дуртай байсан ч хожим аавыгаа буруутгаж бүр 1923 онд нас барахад нь оршуулгын ёслолд нь оролцохоос татгалзсан юм.
4
18 сарын хорих ял
Гоц ухаантан олны анхаарлаас зайлсхийн бичиг хэргийн ажилд орж, тэгсэн ч хүмүүс түүнийг олж ирдэг байсан тул ажлаа үргэлж сольдог байв. 1924 онд долоо хоногийн 23 долларын цалин авдаг ажилд ороход нь ''оюун ухаан нь хүүхэд насных шиг нь гоц байхаа больсон'' хэмээн дооглон тохуурхсан нийтлэл гаргаж байжээ.
Tэрбээр Дэлхийн Нэгдүгээр дайны үед эсэргүүцэгчдийн жагсаалд оролцож түүнийхээ төлөө 18 сарын ял авсан ч эцэг эх нь танил талаа ашиглан хоёр жилийн туршид шоронд бус сувиллын газар байлгах ''арга сүвэгчилжээ''.
5
46 насандаа харамсалтайгаар нас барав
Дэлхийг өөрчилж чадах ухаантай байсан ч тэрбээр өөрийн зожиг ганцаардмал байдлаас болоод мэдлэг чадвараа хуваалцахыг хүссэнгүй. 1944 онд ердөө 46 нас хүрсэн тэрбээр тархины цус харвалтаар хорвоогоос хагацсан юм. Түүний аав нь мөн адил өвчнөөр хорвоог орхиж байсан байна.
Эх сурвалж: Brightside