Саяхан олон нийтийн сүлжээнд хүмүүс энэхүү хашааг сонирхож судалснаар "долгион" хэлбэртэй хашаа барихад энгийн хашаанаас бага тоосго ордгийг олж мэдсэн.
Сонирхолтой байгаа биз? Тэгвэл яагаад гэдгийг нь мэдэцгээе.
Их Британид ийм төрлийн "долгионтой" хашаа элбэг тааралддаг
Эсвэл бүүр ийм өндөр ч бий
Тэр тусмаа Суффолк мужид хамгийн их буюу ойролцоогоор зуугаад "долгион" хашаа байдаг байна.
Энэ нь зөвхөн хэлбэрээрээ бус эдийн засгийн хувьд ашигтай юм
Үнэндээ "Долгион"-той хашааг барихад энгийн хашаанаас илүү бага тоосго ордог
Яаж ийм зүйл боломжтой байдаг байна?
Долгионтуулж хийснээр хашааны нийт урт улам ихсэнэ гэдэг нь тодорхой.
Гол учир зузаанд нь байгаа
Нарийхан хашаа салхинд унах эрсдэлтэй тул шулуун хашаануудыг хоёр эгнээ тоосго өрж барьдаг байна. Харин "долгион" хэлбэрийн хашаа өөрийн хэлбэрийнхээ ачаар нэг эгнээ тоосгоор хийснээс ч илүү тэсвэртэй байдаг ажээ.
Нарийхан ч илүү тэсвэртэй, хэмнэлттэй хашаа
Ийм төрлийн анхны хашааг бүтээсэн хүн бол АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон гэж тооцогддог. Гэвч тэрбээр загварыг нь английн барилгачдаас хуулж, зөвхөн баримт бичигт албан ёсоор оруулсан хүн нь аж.
Яагаад ч юм дэлхийн бусад оронд уг төрлийн хашаа ховор байдаг.
Эх сурвалж: Twizz