1
Адармаатай сэжүүр
19 настай Алан Хрубы (Alan Hruby) өөрийн Инстаграм хуудсандаа "Энэ хоёргүйгээр их сургууль тийм ч сайхан байхгүй байсан", хэмээн уг зургийг нийтэлсэн байна. Залуу найзуудтайгаа үдэшлэгээр зугаалж юу ч болоогүй мэт аашилж байсан ч тэрбээр 2 хоногийн өмнө өөрийн эцэг эх, эгчийгээ хөнөөсөн байж.
2014 оны аравдугаар сарын 10- ны баасан гарагт Алан эцгийнхээ бууг хулгайлж гэр бүлээ хэрцгийгээр алахаа төлөвлөжээ. Өөрийн төлөвлөгөөг биелүүлмэгцээ гэрийнхээ ойролцоох нуур луу зэвсэг болон гэрийн хамгаалалтын камерт үлдсэн дүрс бичлэг бүхий дискийг хаясан байна.
Үүний дараагаар Алан үйлдсэн хэргээ нууцлахын тулд Техас мужийн Ритц-Карлтон гэх газар луу явсан аж. Гэр бүлийн гишүүдийн цогцсыг тэдний гэрийн үйлчлэгч даваа гарагт олсон байна. Алан өөрийн эцэг эхийг алж 3000 ам.долларын хөрөнгийг өв залгамжлан өрөө дарахын тулд уг хэргийг үйлджээ.
Дүүргийн прокурор Жейсон Хиксийн хэлснээр:
"Алан Хрубы эцэг эх мөн эгчийгээ алснаар цорын ганц өв залгамжлагч болж үлдэхээ мэдэж байсан. Түүний харамсаж буй ганц зүйл нь баригдсан явдал. Түүний ургасан нулимс бүхэн хуурамч".
2
Сүүлийн зураг
18 настай Жоли Калланы (Jolee Callan) 2015 онд Алабама мужийн үндэсний паркаар зугаалж буй зураг цахим ертөнцөөр тарсан байдаг. Түүний хуучин найз залуу болох Лорен Баннер хэдэн сарын өмнө салсан хирнээ түүнийг хамтдаа зугаалахаар ятгасан байна. Баннер нохойгоо тэврэн машинд суух охины зургийг олон нийтийн сүлжээнд "Зугаалах замд <3" хэмээн нийтэлсэн.
Тэрбээр зугаалж байхдаа Калланы дагз руу 22-калибрын буугаар буудаж түүний цогцсыг хавцлын ирмэгээс шидэн зугтсан аж. Гэр лүүгээ харих замдаа Баннер 911-руу залгаж хэргээ хүлээсэн. Каллан хэрэг болохын өмнөх шөнө найз руугаа: "Надад ямар нэгэн юм болбол намайг хэнтэй байсныг чи мэднэ" хэмээн зурвас илгээсэн байж.
Хэрэг үйлдэх явцдаа 18 настай байсан Баннерийг хэрэг хүлээх насанд хүрсэн хэмээн 52 жилийн хорих ял оноосон байна.
3
Гар тээш доторх цогцос
Youtube хуудсандаа аяллын бичлэг хийж, байршуулж алдарт хүрсэн Сара Франк (Sarah Fank) түүний шинэ бичлэгийг тэсэн ядан хүлээдэг 100 мянгаас их үзэгчидтэй байж. Сара 2017 онд Киприйн Мицерогийн Улаан нуур луу /Red Lake of Mitsero/ өөрийн найз залуугийн хамтаар аялахаар явахдаа өөрийн төсөөлөөгүй зүйлийг камерт буулган үлдээсэн юм.
Жуулчдын дунд ихээхэн алдартай уг нуур нь усны хүчиллэг, эрдэс бодисын агууламж ихтэй тул цусан улаан өнгөтэй болжээ. Зураг дээр Сара усны ойролцоо суух бөгөөд түүний хажууханд гар тээш харагдана.Түүний найз залуу тоглоом хийж : "Аллагын үйл явдал ингэж харагддаг байх нь ээ" гэсэн бол Сара "Би үхэл үнэртэж байгааг мэдэрч байна" хэмээн хэлсэн аж.
2 жилийн дараа Киприйн армийн ахмад Никос Метаксас 5 эмэгтэй, 2 хүүхэд алсан ба Улаан нуурын ойролцоо гар тээшнүүдэд тэдний цогцос байгаа тухай цагдаагийн байгууллагад хэлсэн бөгөөд тэдгээрийн нэгийг олохгүй байгаа тухайгаа нэмж дурдсан байна.
Зурагт уг алдагдсан гар тээш байгааг хожим нь мэдээд өөрийн хуудсандаа: "Энэ үнэхээр аймшигтай, би хохирогчдын гэр бүлийнхэнтэй хамт гашуудаж байна" хэмээжээ.
4
Үхлийн шумбалт
Усанд шумбагчийн энэ зургийг 2003 оны аравдугаар сард Их шүрэн арал /Great Barrier Reef/ дээр авсан. Гэрэл зурагчин тухайн үедээ хэргийн газрын зураг авч байгаагаа мэдээгүй байна.
Гэйб, Тина Уотсон (Gabe, Tina Watson) хоёр гэрлэлтээ баталгаажуулаад удаагүй, ердөө 11 хоногийн дараа жуулчдын дунд алдартай шумбах газар луу сөнөсөн усан онгоцны үлдэгдлийг харахаар явсан аж. Хэсэг хугацааны дараа хүчилтөрөгчийн дутагдалд орсон Тина сандран, нөхрийнхөө хүчилтөрөгчийн маскийг авах гэж оролдсон боловч Гэйб түүнд туслаагүй бөгөөд эхнэрийнхээ биеийг далайн ёроол руу живж байгааг тайван ажигласан байна. Үүний дараа тэрбээр юу ч болоогүй мэт эрэгрүү гарч иржээ.
Прокурор Брендан Кампбелл Квинслендийн шүүхэд хэлснээр: " Яллагдагч эхнэртээ туслахгүй бол тэр үхнэ гэдгийг мэдэж байсан. Яагаад эхнэртээ туслаагүйг ойлгохгүй байна" гэжээ. Шүүх Гейбийг өмнө нь чадварлаг усанд шумбагч байсан ба өөрийн эхнэрийн хүчилтөрөгчийн маскийг салгасан гэж мэдэгдсэн байна. Уг зураг нь дээр амьгүй болсон Тинагийн бие харагдаж байна.
5
Шумбагч онгоц дахь аллага
Ким Волл (Kim Wall) нэрт сэтгүүлч бүсгүй хэдэн сарын турш Данийн зохион бүтээгч Петер Мадсенээс ярилцлага авахыг хичээсэн бөгөөд эцэст нь түүнийг Петер өөрийн Коменгагений ойролцоох гар хийцийн шумбагч онгоцондоо урьжээ. Бүсгүйг шумбагч онгоцны тавцан дээр зогсож буйг нэгэн зорчигч камерын дуранд буулгасан байна. Ким өөрийн нөхөр лүүгээ: "Би амьд байгаа шүү, одоо шумбагч онгоц доошоо орлоо. Чамдаа хайртай шүү!" хэмээн зурвас илгээсэн нь түүний нөхөртөө хэлсэн сүүлийн үгс байжээ.
Эхнэрээ шөнө дунд гэртээ ирээгүй байгаад түүний нөхөр сандарч эхэлсэн бөгөөд Петерээс лавлахад түүний эхнэрийг 22 цагт хоолны газар орхиод явсан хэмээн хэлжээ. Гэтэл уг үг нь худал байсан бөгөөд үүний дараа Петер бүсгүйг толгойгоо цохисон учир нас барж, Копенгагенаас 50 км зайд түүний цогцсыг үлдээсэн тухайгаа нэмж хэлсэн. Бүсгүйг алга болсны 2 долоо хоногийн дараа түүний толгойгүй болсон аймшигт цогцсыг эргээс олсон байна.
Цагдаа нар Петерийг шалгаж, гар утаснаас нь хэд хэдэн хэрцгийллийн ул мөр бүхий дүрс бичлэгүүдийг олжээ. Уг аллагыг эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд хэрэгтнийг бүх насаар нь хорих шийдвэр шүүхээс гаргажээ.
6
Алуурчинтай селфи
2011 онд 17 настай Тайлер Хэдли (Tyler Hadey) найзуудаа өөрийн гэртээ урьсан байна. Үдэшлэгт ирээд наргиж цэнгэн зургаа авахуулж байхад нь Хэдлийгийн эцэг эхийн цогцос дээд давхрын өрөөнд нь байж байсан аж. Хүү өөрийн эцэг эх болох Блейк, Мэри Хэдлиг алх ашиглан үхтэл нь цохиж алсан байв.
Шөнийн нэг цагийн үед тэрбээр согтсон байхдаа найздаа хэрэг үйлдсэн тухайгаа хэлэхэд түүний найз итгээгүй байна. Хэдли найздаа хэргийн ул мөрийг өөрөө зааж өгжээ.
Түүний сургуулийн найз уг хэрэг явдлын тухай хэлэхдээ: "Хэдлигийн эцэг эх түүнд өөрөөрөө байх боломж олгодоггүй байсан, миний бодлоор тэд л буруутай" гэж ээ. Одоо Хэдли бүх насаараа хоригдох ял эдэлж яваа.
7
Болзоон дээрх эмгэнэлт явдал
Энэ бол Сидни Лоуфийн (Sydney Loofe) 2017 онд анхны болзоон дээрээ алуулахаас өмнө авахуулсан амьд байх үеийх нь сүүлийн зураг. Түүний ойр дотнынхон Синдитэй 4 хоногийн туршид холбогдож чадаагүй аж.
Tinder-т "Одри" нэр ашигладаг байсан 52 настай Обри Трейл болон 25 настай Бейли Босвелл нар Синдитэй уулзахаар тохирч. Цагдаагийн байгууллага болзоот хоёр залууг сэжиглээгүй байхад тэд гэм буруугүйгээ ярьж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлснээр цагдаа нарын хараанд өртсөн аж.
Үүний дараагаар түүний цогцсыг олсон ба түүнийг 14 хэсэг хуваан мөчилсөн байж. Түүний зүүн гарын хэсэг олдоогүй үлдсэн. Трейлийн хэлснээр хохирогчийг санаатай алаагүй бөгөөд түүнийг бэлгийн ажлын үеэр санамсаргүй боомилж, үхсэнийх нь дараа сандарсандаа Сидниг мөчилж дотор эрхтнүүдийг нь гаргасан гэжээ.
Трейл бүх насаараа хоригдох ял хүртсэн бол Босвеллийн шүүх хурал 2020 оны 9 сард болох юм.
8
Валентины аллага
1971 онд 19 настай Жесси МакБейн (Jesse McBane) ба түүний найз охин 20 настай Патриша Манн (Patricia Mann) нар үдэшлэгт орохын өмнө романтик зураг авахуулжээ. Энэ байгууллагад бүсгүй сувилагчаар ажилладаг байж. Залуу хос аз жаргалтай байсан бөгөөд тэднийг сайхан амьдрал хүлээж байв.
Хосууд үдэшлэгийг эрт орхисон ч гэртээ хариагүй тул тэднийг эрэн сурвалжилж эхлэв. Тэдний машиныг Lovers Lane гэх салаа замаас олжээ. Замаас холгүй ойгоос хосуудын модонд хүлүүлсэн цогцсыг олсон бөгөөд одоог хүртэл уг хэргийн учир тайлагдаагүй байна.
9
Трэвис Александрын сүүлийн зураг
2008 оны зургадугаар сарын 4- нд Трэвис Александр (Trevis Alexander) шүршүүрт орж байхдаа хуучин найз бүсгүй Жоди Ариасынхаа гарт алагдсан байна. Хосууд удаан хугацаанд үерхсэн ч хэзээ ч хамт амьдарч байгаагүй аж. Тэд салсны дараа бүсгүй найз залуугийнхаа гэртэй ойр байр түрээсэлжээ.
Ариас уг зургийг Александрыг 29 удаа хутгалахаасаа өмнө авсан байна. Түүний толгой руу нь буудсан байсан ч шүүхийн шинжилгээгээр залууг буудуулахаасаа өмнө аль хэдийнээ амьсгал хураасан байсан хэмээн тодорхойлжээ.
Ариас 2013 онд онц ноцтойгоор хүний амь бүрэлгэсэн хэргээр яллагдаж, бүх насаараа хоригдох ял сонсов.
10
Тамаас ирсэн сайн найз
2015 оны гуравдугаар сард сайн найзууд болох Шайенн Антуан (Cheyanne Antoine) болон Бритни Гаргол (Brittney Gargol) нар Канадын Саскатун руу явахаасаа өмнө уг зургийг авсан байна. Бритни тэр шөнө гэртээ эргэж ирээгүй учир гэрийнхэн нь эрэл сурал болж Шайеннээс асуухад Шайенн Түүнтэй олон цэнгээний газруудаар хэсэж дараа нь муудалцаж Бритниг нэгэн эртэй үлдээсэн гэж хэлсэн байна. Шайенн найзынхаа фейсбүүк хуудсанд: "Чи хаана байна? Чи бүүр алга болчихлоо. Чамайг зүгээр байгаа гэдэгт найдаж байна" хэмээн бичиж үлдээсэн байна.
Сүүлд нь Шайенний уг үйлдэл мөрдөгчдийг төөрөгдүүлэх арга байсан нь ил болсон. Антуаны зурган дээр зүүсэн хар бүс хожим нь Бритнигийн цогцсын хажуугаас олдсон юм.
Шайенн хэргээ хүлээж согтуу байхдаа найзыгаа боомилсон тухай мэдээлэлжээ. Тэрбээр хэргээ хүлээснээр өөрийн ялыг хөнгөлсөн юм.
Эх сурвалж: Big Picture