Бусдад эерэгээр нөлөөлж, санасандаа хүрэх 10 алтан дүрэм

Бидний хийж буй бүх зүйл хүнтэй харилцах харилцаатай шууд холбоотой бөгөөд амжилтанд хүрэхийн тулд хүч хэрэглэх шаардлагагүй гэдгийг санаарай. Тухайн хүнийг хүндэтгэж, эелдэг харьцсанаар та амжилтыг хүртэж чадна. Хэн нэгэнтэй сайн харилцаатай байх нь ихэнхдээ “үгүй” гэж хэлэх боломжийг олгодоггүй бөгөөд үүний тусламжтайгаар та хүссэн бүхнээ хийж чадах юм. Ингээд эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн эерэг сэтгэгдэл үлдээх вэ?

Бусдад эерэгээр нөлөөлж, санасандаа хүрэх 10 алтан дүрэм

1. "Үнэн" бай

Хүмүүсийн хандлагад сайнаар нөлөөлдөг зүйлсийн нэг нь өөрийнхөөрөө байх явдал юм.  Хэн нэгнийг дуурайхын оронд өөрийн бусдаас ялгарах төрөлхийн чадварыг бусдад харуулах хэрэгтэй. Орчин үеийн нийгэмд санаа зовоох зүйл их байх болсон учир бид аль болох итгэлтэй, найдвартай, тэнцвэртэй байдлыг хайх болсон. Өөрийгөө бусдын өмнө ашигтай нэгэн мэт харуулахын тулд хиймэл баг өмсөх нь найдвартай бус, чин сэтгэлээсээ бус байгааг илэрхийлнэ.

2. Бусдыг сонсож сур

Бусдад эерэгээр нөлөөлөхийн тулд та сайн сонсогч байх хэрэгтэй. Өөрийг нь анзаарахгүй, тоохгүй байгаа мэт мэдрэмж төрөх үед танд сайнаар хандаж чадах нь юу л бол. Хэн нэгнийг сонсох нь тухайн хүний бусдын анхаарлыг татах, түүнийг ойлгох, хүлээж авах чухал хэрэгцээг хангах болно.

3. Эксперт бай

Ихэнх хүмүүс алдартай, олны хүндэлтгэлийг хүлээсэн хүмүүсийн зөвлөгөөг дагах дуртай байдаг. Хэрвээ бусад хүмүүст эерэг сэтгэгдэл үлдээхийг хүсэж байвал өөрийн сайн мэдэх салбартаа "эксперт" нь болоорой. Тухайн зүйлийн талаар мэдэх боломжтой бүхий л зүйлийг мэдэж, тэрийгээ бодит байдал дээр ашиглаарай.  

4. Болсон явдал ярь

Хувийн амьдралын түүхэнд итгэдэггүй хүн маш ховор байдаг.  Гэхдээ сайн бодож, тунгааж ярьсан түүх л үр дүнг үзүүлнэ. Хэрвээ та хүмүүст эерэгээр нөлөөлөхийг хүсэж байвал болсон явдлаа ярь. Таны ярьж буй зүйл тухайн үед ярилцаж буй асуудалтай шууд холбоотой байх ёстой бөгөөд энэ яриагаараа дамжуулж та өөрийн үзэл бодлыг илэрхийлэх юм.

5. Үлгэр жишээч бай

Тэвчээртэй, авъяастай, зорьсондоо хүрэхийн тулд тэмүүлдэг хүмүүсийг ажиглах гэдэг маш таатай зүйлийн нэг билээ. Бид ихэнхидээ хэн нэгний томоохон амжилтыг өндрөөр үнэлэж, боломжгүй зүйл гэж байдаггүй хэмээн итгэж, үлгэр дуурайлал болгодог.

Бусдад эерэг нөлөө үзүүлэхийн тулд та өөрийн тавьсан зорилгодоо хүрч, эргэн тойрондоо үлгэр жишээч болох хэрэгтэй.

6. Тухайн хүний эерэг алхамд анхаарал хандуул

Хүмүүст эерэгээр нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг нь тухайн хүний эерэг алхмыг үнэлэх явдал юм. Асуудал хайж өө эрэхийн оронд магтаж болохуйц зүйлийг хай. Хүн бүрийн төдийлөн анзаардаггүй давуу талыг олж хараарай.

7. Бусдыг магтаж сур

Хүн бүрийн онцгой чадварыг олж, тухайн зүйлийг нь магтаж сур. Ийнхүү түүний давуу талыг олны өмнө онцлон хэлэх хэрэгтэй.

8. Сайхан сэтгэлтэй нэгэн байхыг хичээ

Өөртөө итгэлгүй эсвэл бусдын үгээр явдаг хүмүүс ихэнхдээ “зөв” байхыг хичээдэг бөгөөд энэ нь бусдад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. "Зөв" байх гэдэг нь өөрийн “зөв” гэдгийг батлахыг хичээх явдал юм.

9. Тухайн хүний хэрэгцээг сонс

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцгой хэрэгцээ, шаардлагатай байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг татах, сэтгэл хөдөл мэдрэх явдал байдаг бол зарим хүмүүсийн хувьд хэн нэгэн хүнтэй хамтарч ажиллах нь сэтгэл хөдлөлөөс илүү чухал.

Хэрвээ та тухайн хүний хэрэгцээг мэдэрч чадвал түүнд хэрхэн эерэг нөлөө үзүүлэхээ мэдэх болно.

10. Сайн хийж чаддаг зүйлдээ анхаарал хандуул

Хэрвээ та өөрийн сайн хийж чаддаг зүйлд бус харин бусдын хийж чаддаг зүйлд их анхаарал хандуулбал та бусдад сайнаар нөлөөлж чадахгүй.  Өөрийн хийж чадах зүйлд л анхаарал хандуулж, өөрийн чадварыг харуулснаар та бусдад эерэгээр нөлөөлөх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()