1
Tом шигтгээ болон гялтгар саатай хувцас
Хэтэрхий их саа, том шигтгээ болон шүр сувдаар чимэглэсэн хувцас ямар ч эмэгтэйг "дисконы бөмбөлөг" болгон хувиргадаг бөгөөд оронд нь бага зэргийн гэрэл ойлгоcoн гялтгар металлтай хувцас сонгосноор таныг гэрэлтүүлж харагдуулах болно.
2
Богино хүрэм
Хэдий таны сонгосон хүрэм тэр үеийн загварын чиг хандлагыг дагасан байсан ч ташаа хүртэл урттай биш бол биеийг голоор нь "тасалсан" харагдуулж авсан үнийг буруулдаг учир биеийн галбирыг уртасгаж харагдуулах хувцас сонгохыг зөвлөж байна.
3
Элдэв зангиа (бантик)-тай гутал
Бантик гэх мэт илүү деталь орсон гутлаас илүүтэйгээр энгийн оосор болон бүчтэй гутал үнэтэй харагддаг.
4
Өнгө өнгийн торон хувцас
Tорон материалыг загварт оруулахад хэцүү бөгөөд ялангуяа өнгийн торнуудыг ашиглан хувцас хийх явцад алдаа гарвал маш мэдэгдэхүйц харагддаг байна.
5
Гялтгар товчтой хувцаснууд
Гялтгар товчны оронд урт модон товчнууд хувцсыг илүү загварлаг харагдуулдаг.
6
Илүү чимэглэлтэй цүнх
Гинж, хадаас болон өөр чимэглэлүүдийг их оруулснаар ямар ч үнэтэй, чанартай цүнхний үнийг буулгадаг учир загварлаг харагдахыг хүсвэл могой, матрын хээтэй эсвэл чимэглэл багатай цүнхийг сонгоорой.
7
Нийтлэг бус хээнүүд
Хэрэв таны хувцасны шүүгээнд ногоон ирвэс эсвэл ягаан тахины хээтэй хувцас байвал тэрхүү хувцаснуудаасаа салаарай. Амьтны хээтэй хувцас авах гэж байгаа бол тэдний байгаль дээрх өнгөтэй адил хээг сонгохыг зөвлөе.
8
Oлон давхаргатай бариу даашинз
Олон давхаргатай бариу даашинзны цаг үе өнгөрсөн ч өмсдөг хүмүүсийн тоо нь цөөрөөгүй билээ. Энэ даашинз нь хувцасны үнэ цэнийг буулгаж харагдуулдаг.
9
Жинсэн шорт
Жинсэн шорт нь 2000-аад оны үед шуугиан тариад байжээ. Бариу шортыг сонгосноор удаан хугацаанд моодноос гарахгүй тул өөрийн шүүгээндээ нэмээрэй.
10
Хуниастай хувцаснууд
Хуниастай юбка, даашинз болон цамцнууд "бяцхан гүнжүүдэд" л зохимжтой харагддаг бөгөөд насанд хүрсэн эмэгтэйчүүдийг эртний, хямд хувцас өмссөн харагдуулдаг учир оронд нь хатгамлаар чимэглэсэн хувцсыг өмсөх нь зохимжтой.
Эх сурвалж: AdMe