Охидын анхны болзоон дээрээ гаргадаг 8 тэнэг үйлдэл

Эрчүүдийн хувьд эмэгтэй хүн хэзээд тайлагдашгүй нууц, ойлгомжгүй оюун байсаар ирсэн. Тэгвэл энэ нийтлэл танд эмэгтэй хүнийг бага ч болов ойлгоход туслах болно.

Охидын анхны болзоон дээрээ гаргадаг 8 тэнэг үйлдэл

1 Хоол захиалахдаа хэтэрхий уддаг

Эрчүүдийн хувьд бүх зүйл хялбархан байдаг. Хоолны цэс уншина, таалагдсан зүйлээ олно, захиална. Харин эмэгтэйчүүдийн хувьд анхны болзоон дээрээ хоол сонгох нь нэлээн том ажилд тооцогддог. Мэдээж болзож буй эрэгтэйдээ л сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд ингэж хичээж буй юм шүү дээ. 

''Таалагдсанаа сонгочихмоор байвч хэтэрхий үнэтэй санагдах болов уу? Нэмэлт гахайн махтай бургер захиалчихвал намайг ховдог гээд бодчих болов уу? Зүгээр салат захиалчих уу? Гэхдээ тэгэхээр цадахгүй л дээ... Хоёулаа байж гурван шоколадтай бялуу захиалчихвал тэр мэдээж гайхна байх даа ''гэх мэт.

Хоол захиалахдаа хэтэрхий уддаг

2 Загварлаг харагдах гэж хэт их хичээдэг

Болзооны үеэр эмэгтэйчүүд өдөр тутам өмсдөгөөсөө тэс өөрөөр хувцасладаг. Энгийн үед хүүхэлдэйн киноны зурагтай жинсэн өмд, пудволк өмсдөг бүсгүй анхны болзооныхоо өмнө бараг хогийн саванд орох шахсан хэзээ ч өмсдөггүй загварлаг хувцсаа ''ухаж'' гаргах эсвэл бүр дэлгүүрээс шинэ хувцас ч худалдаж авах нь бий.

Дээрээс нь гоо сайхны тасгаар орж тэр олон багс, хацар өнгөлөгч, гэрэл сүүдэр, өө дарагч зэргийг хэрхэн хэрэглэхээ сурч авна. Ихэнх охид анхны болзоон дээрээ төгс харагдах гэж хэт хичээдэг байна.

Загварлаг харагдах гэж хэт их хичээдэг

3 Юу ярих талаараа бодож шаналдаг

Анхны болзоон дээр харилцан яриа ямар ч эвгүйрхэлгүйгээр сайхан үргэлжлээсэй гэж болзож буй хүмүүс хоёулаа л хүсэж байгаа. 

Энэ үед эмэгтэйчүүд ''Согтуу байхдаа тохиолдсон тэнэг үйлдлүүдээ ярилцахад анхны болзоо тохиромжтой үе биш. Эрсдэлийг тооцохгүйгээр ажлынхаа талаар чалчаад байх нь яг зөв хэрэг үү? Ордыг нь асуучихвал бүдүүлэг хэрэг болох болов уу?'' гэж бодож тархиа гашилгах нь энүүхэнд.

Юу ярих талаараа бодож шаналдаг

4 Зугтах шалтаг бодож олдог

“Эмээ маань залгаад муураа алга болгочихсон гэнэ ээ. Муурыг нь олох хэрэгтэй байна.” “Найз маань нөхөртөө хаягдчихаж. Түүнд миний тусламж хэрэгтэй.” “Дарга маань байна! Яаралтай ажил дээрээ очих хэрэгтэй болчихлоо.” Хэрвээ бид учир нь ойлгогдохгүй зүйл яриад сандраад яваад өгвөл утасны маань дугаарыг устгахдаа эргэлзээд хэрэггүй. Дараагийн удаа гэж байхгүй гэсэн үг.

Зугтах шалтаг бодож олдог

5 Инээмсэглэх

Эмэгтэйчүүд үргэлж инээмсэглэдэг. Гарах гарц хайж байхдаа, амттан сонгохдоо, хамт яваа хүн нь их хачирхалтай ч тэр нь таалагдаж байгаа үед ч бид инээсээр л байдаг. Дүгнэлт: Эмэгтэйчүүд инээмсэглэлээ гээд цаанаа ямар нэгэн далд утгатай гэсэн үг биш.

Инээмсэглэх

6 Илүү ухаантай харагдах гэж хичээдэг

Эмэгтэйчүүд хичээхгүй байсан ч ухаантай байж чадна. Тэд зөвхөн үзэсгэлэнтэйгээр зогсохгүй ухаантай харагдахыг хүсдэг. Үг яриандаа илүү ухаалаг үг хэрэглэж, анхны болзооныхоо өмнө хэд хэдэн зүйр үг цээжлэх  нь ч бий. 

Илүү ухаантай харагдах гэж хичээдэг

7 Эмэгтэйчүүд ''албаар'' хоцордоггүй

Тэд үнэ цэнээ өсгөх гэж эсвэл чамайг сандаргах гэж хоцордог юм биш.  Усанд орох, ямар хувцас өмсөхөө сонгох, нүүрээ будах зэрэг эмэгтэйчүүдийн ''хөөрхөн болох үйл явц'' маш удаан үргэлжилдэг. 

Эмэгтэйчүүд ''албаар'' хоцордоггүй

8 Болзсон залуудаа сэтгэгдэл төрүүлэх гэж тав тухаа золих

Болзсон залуудаа сайхан харагдахын тулд унаад хөлөө хугалж ч мэдэх хэт өндөр өсгийт, хөхийг том харагдуулдаг бариу даруулгыг хүртэл өмсөж чадна. 

Болзсон залуудаа сэтгэгдэл төрүүлэх гэж тав тухаа золих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()