Орон орны "орк"-уудтай танилц!

Жуулчид эх орноосоо гарч, гадаадыг зорих үедээ бусад оронд ухаалаг, хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй, ганган хүмүүс байдаг гэж боддог.  Үнэн хэрэгтээ дэлхийн өнцөг булан бүрд төрөл бүрийн гаж хувцаслалт, амьдралын хэв маягтай хүмүүс байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс хууль зөрчиж, хүн төрөлхтөнд аюул учруулдаг эсэхийг бид мэдэхгүй. Ингээд орон орны боловсролгүй массын төлөөлөлтэй танилцацгаая.

Орон орны "орк"-уудтай танилц!

1 Chav (Англи)

Ялгарах онцлог: Xурц аялга

Дуртай ундаа: Carling шар айраг

Дуртай хөгжим: Lady Sovereign, Basshunter

"Chav" гэдэг нь цыган хэлний "сhavvi" буюу “хүүхэд” гэсэн утгатай үг аж. Энэ нь ажилгүйдлийн тэтгэмжээр амьдардаг ядуу гэр бүлүүд юм. Үүнээсээ болж тэд бусдад ''адлагддаг'' бөгөөд британичууд л гэхэд тэднийг өөрсдийнх нь төлсөн татварын мөнгөнөөс ''хумсалж'', нийгэмд хэрэгцээтэй зүйлс огт хийдэггүй хэмээн шүүмжилдэг. Чав хүмүүс ихэнхдээ биеийн тамирын хувцас сонгодог ч, спортоор төдийлөн хичээллэдэггүй.

Эмэгтэй ''чав''-ууд алдартай брэндүүдийн лого бүхий майк, бариу жийнс эсвэл богино банзал, бойтгон (ugg) гутал, пүүз өмсдөг. Цайруулсан хэрнээ уг нь ургасан үсээ тэд чанга гэгч нь боодог бөгөөд, чихэндээ том цагираган ээмэг зүүдэг юм. Хиймэл алт мэт гялалзсан ээмэг, зүүлт, гоёл чимэглэлд дуртай. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бүх ''чав''- ууд гартаа шар айраг болон тамхи барьж суух нь энгийн үзэгдэл бөгөөд үүнийг хувцаслалтын зайлшгүй нэг хэсэг гэхэд болно.   Дуу хөгжмийн хувьд тэд хип хоп болон R&B сонирхдог. Үүнээс гадна тэд автомашинд их дуртай ч хангалттай тэвчээртэй биш учир хэт хуучирсан автомашин худалдан авч тоноглол хийхэд ихээхэн мөнгө зарцуулдаг аж. Их хэмжээний хараалын үг хэрэглэнэ.

Chav (Англи)

2 Knacker, Ned (Ирланд, Шотланд)

Ялгарах онцлог: Burberry малгай

Дуртай ундаа: Buckfast шар айраг

Дуртай хөгжим: Транс хөгжим

Ирландын “knacker”  гэдэг үг нь манай “орк” гэдэгтэй адил утгатагаас гадна хуучин эсвэл өвчтэй мал худалдан авч, дараа нь махыг нь зардаг хүнийг хэлдэг. Некерүүд өөрийн гадаад төрх, амьдралын хэв маягаараа бусдаас ялгарна.

“ned” гэдэг нь “non-educated delinquent” гэх үгний товчлол бөгөөд англи хэлнээс орчуулбал “боловсролгүй танхай этгээд” гэж орчуулагдах юм. Английн ''чав''-уудаас хуурамч "Burberry" малгайг тогтмол өмсдөгөөрөө ялгарна. Ихэнхдээ дүнсэн тамхи тамтдаг бөгөөд ийнхүү тамхины цогонд түлэгдсэн цамцны нүхийг тэд “боммерс” хэмээн нэрлэдэг аж.

Knacker, Ned (Ирланд, Шотланд)

3 Bogan (Австраль)

Ялгарах онцлог:  Хар жийнс, бойтгон гутал

Дуртай ундаа : Victoria Bitter шар айраг

Дуртай хөгжим: Cold Chisel, Midnight Oil, AC/DC.

Богануудын гадаад төрх нь бусад эмочуудын хэв маягаас тэс өөр бөгөөд тэд үслэг цамц,  хар жийнс, бариу ретуз болон бойтгон гутал өмсдөг.  Үүнээс гадна тэд хуучин Holden Commodore болон Ford Falcon маркийн машин унадаг аж. Бусдаас ялгарах бас нэг онцлог нь боганчууд маш туранхай, урт үстэй, урт чёлктай байдаг.  Тэд ууртай, зэрлэг балмад хүмүүс биш боловч австраличуудын хувьд боганчууд боловсролгүй, нийгмийн хог шаарууд байдаг гэнэ. Боганчууд цэнгээний газарт цуглаж, австрали хөл бөмбөгийг дуртай гэгч нь үздэг бөгөөд заримдаа зодоон хийнэ. Харин эмэгтэй боганчууд илүү түрэмгий, хяналтад орох дургүй байдаг аж. Тэд гартаа шар айраг барьж дэлгүүрээр хэсүүчилдэг бөгөөд хажуугаар өнгөрсөн бараг л бүх эмэгтэйчүүдийг дуудаж, өддөг байна.

Bogan (Австраль)

4 Cani (Испани)

Ялгарах онцлог: Спорт үс засалт

Дуртай ундаа : Tequimon, Molotov

Дуртай хөгжим: Paco Pil, Chimo Bayo, Daddy Yankee.

Испанийн өнцөг булан бүрт ажилчин ангийг төрөл бүрээр нэрлэдэг байна. Ерөнхийдөө ''кани'' гэж нэрлэдэг боловч Севильд ''сурманито'' эсвэл ''уилли'', Малагад ''буррако'', Гранадед ''дончо'', Каталонид ''гаррульо'', Альмериад ''уесо'', Эстремадурт ''макой'', Мадридад ''покеро'' гэж нэрлэдэг юм.

Харин хувцаслалтын хувьд тухайн канигийн амьдралын боломжоос хамаарна. Хэрвээ ''El Niño'' брендийн курткатай бол тэр энэхүү хувцсаа зун ч тайлахгүй бөгөөд куртканы доор заавал биеийн тамирын хослол байх хэрэгтэй. Төгс бие галбиртай байсан ч өөр төрлийн хувцас бараг өмсдөггүй. Үүнээс гадна тэд нарны шилийг улирал, цаг агаарын байдлаас үл хамаарч тогтмол зүүдэг. Нийтийн тээврийн хэрэгсэлд явж байх үед гар утсан дээрээ ''фламенко'', ''реггатон'', ''бакалао''  хөгжмийг чангаар тавина. Каничууд ихэнхидээ ''Yamaha Jog-R'' скүүтерийг унадаг бөгөөд энэ төрлийн унаагүй хүмүүс л нийтийн тээврийн хэрэгслийг ашигладаг. Уг скүүтер нь дуу чимээ багатай байдаг учир каничууд аль болохоор чимээтэй, хурдан явуулахын тулд тоноглол хийдэг аж.

Cani (Испани)

5 El ñero (Колумб)

Ялгарах онцлог: ''Маллет'' үсний засалт

Дуртай ундаа : Aperitivos Vincorte, Gran Brindis

Дуртай хөгжим: Wispin & Yandel, Osmani Garcia

Ньеро (Аргентинд ''турро'', Мексикт ''надо'',  Венесуэлд ''тукки'') нь каничуудаас үс засалтаараа ялгарах бөгөөд өмнөд америкийн газар нутагт маллет үс засалт одоо ч алдартай хэвээр. Нутгийн оршин суугчдын хэлж байгаагаар Медельин хотод ньеро илүү тархсан байдаг гэнэ. Энэхүү хотод хар тамхины наймаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа аж.

Каничуудын адилаар ньерочууд дуураймал алдартай брэндүүдийн биеийн тамирын хослолыг өмсдөг бөгөөд заримдаа үргэлж нохойтой явах нь бий. Нохой хэдий чинээ ууртай байна, төдий чинээ сайн гэсэн үг.  Явган зорчигчдоос тамхи, гар утсыг нь хулгайлах тохиолдол элбэг. Энгийн латин америк поп хөгжим сонсдог бөгөөд заримдаа хип-хоп сонсдог. Хулгай хийхээс гадна нийтийн тээврийн хэрэгсэл дотор өөрт тохиолдсон гэх гунигтай түүхийг зохиож ярьсаар амттан зардаг байна. Харин ахмад ньерочууд жолоочийн туслах хийдэг бөгөөд тэд автобусны буудлын зогсоол дээр зогсож, зорчигчдоос мөнгө цуглуулдаг аж. Хамгийн ахмад нь жолооч болж, өөрийн ажлын байрыг хүссэнээрээ чимэглэнэ.  Ньерочууд чөлөөт цагаараа мини хөл бөмбөг тоглох дуртай бөгөөд ийнхүү тоглохдоо үргэлж дээгүүрх хувцсаа тайлж, зургаа даруулдаг аж.

El ñero (Колумб)

6 Racaille (Франц)

Ялгарах онцлог: бүсэлхийний цүнх

Дуртай ундаа : Архи+пепси

Дуртай хөгжим: K-Maro, Diam’s

Ракаичууд "Lacoste" (заримдаа Sergio Tacchini, Airness) брендийн биеийн тамирын хослол өмссөнөөрөө бусдаас ялгардаг бөгөөд өмднийхөө шуумгийг оймсон дотроо хийдэг аж. Биеийн тамирын хослолынхоо дээгүүр бүсэлхийний цүнхийг зүүдэг. Испаничууд, францчуудын адилаар тэд чихэвч зүүхгүйгээр олон нийтийн газар хөгжим сонсох дуртай. Ракаичууд мопед унадаг учир зарим нь явж байх зуураа явган зорчигчийн цүнхийг булаадаг аж.  Эдгээр хүмүүсийн оршин тогтнох хамгийн гол газар нь RER галт тэрэг бөгөөд энэ нь ерөнхийдөө метротой ижил хоёр давхар галт тэрэг юм. Тэд бөөнөөрөө ихэнхдээ 15-20-уулаа цуглаж явдаг гэнэ. RER дотор орж ракаичууд ганцаараа явж буй францчууд руу бөөнөөрөө дайрч, гар утас, мөнгө зэргийг нь дээрэмдэж, шалан дээр нулимдаг байна.

Racaille (Франц)

7 Yanki (Япон)

Ялгарах онцлог: Ажлын хувцас

Дуртай хөгжим: Miliyah Kato, Spontania

Японд “янки” гэж нийгэмшээгүй ажилчин ангийн залуусыг нэрлэдэг байна. Тэднийг якузагийн ирээдүйн өв залгамжлагчид гэж нэрлэдэг бөгөөд янки нар хулгай, зодоон хийж танхайрдаг байна.

Янкичууд Японы соёлыг маш ихээр судалдаг бөгөөд ялангуяа самурай, камиказегийн талаар их сонирхоно. Тэд ажилчин ангид багтдаг учир өөрийн гарал үүслийг барилгачдын мэт ажлын хувцас өмсөж тодорхойлдог байна. Япон улсад янки эрчимтэй хөгжиж байгаа учир, сүүлийн жилүүдэд тэдний сонирхол өөрчлөгдөж, япон хип-хоп ихээр сонсох болжээ. Эдгээр залуусын амьдрал мотоцикл, автомашины эргэн тойронд өрнөдөг. Янкичууд өөрийн дүр төрхийг япон кино, манга болон анименаас олж хардаг байна.

Yanki (Япон)

8 Dres (Польш)

Ялгарах онцлог: зодооны нохой            

Дуртай ундаа :  Ягуар архины хольцтой энергийн ундаа

Дуртай хөгжим: Firma, AbraDab

“Дрес” гэх үг 1990 онд “dres” гэх биеийн тамирын хослолын ачаар үүссэн байна. Өмнө нь дресүүдийг  хулигaан, гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж байсан бөгөөд тэд өндөр давхар барилгатай, томоохон хотын чимээгүй дүүрэгт амьдардаг аж. Заримдаа дресүүд өөрсдийгөө “blokersi” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь “дүүргийн хөвгүүд” гэх утгатай. Тэд үсчин бараг ордоггүй бөгөөд гэртээ үсээ хусах, эсвэл их хэмжээний гель хэрэглэж үсээ хойш самнадаг гэнэ.

Автомашины хувьд хуучин Volkswagen, Opel, Audi унадаг байна. Харин арай өндөр зэрэглэлтэй нь BMW унана.  Туршлагагүй, дээрэм хийхдээ муу дресүүд нийтийн тээврийн хэрэгсэл ашигладаг бөгөөд тэднийг  үндсэндээ 6 хэсэгт ангилдаг бөгөөд хамгийн доод дресүүд гудамжинд сууж, явган зорчигч, хотын иргэдийг өддөг байна. Үүнээс гадна тэд зодооны нохойтой болох магадлал өндөр байдаг.

Dres (Польш)

9 White trash (АНУ)

Ялгарах онцлог: Аяллын чиргүүлд амьдардаг

Дуртай ундаа : Шар айраг, хар тамхи

Дуртай хөгжим: 1970 оны үеийн хард рок

XIX зууны үед хар арьстангуудтай мөр зэрэгцэж, тариалангийн талбайд ажилладаг байсан цагаан арьстангуудыг “white trash” хэмээн нэрлэдэг байжээ. Харин орчин үед боловсрол багатай ядуу америкчуудыг ийнхүү нэрлэх болсон байна. Хэдийгээр тэд ''орк'' мэт харагддаггүй ч нутгийн иргэд тэднийг нийгэмд байр суурь эзлээгүй иргэд хэмээн үздэг аж.

Хамгийн алдартай “цагаан хог” бол том ачааны автомашинд амьдардаг эсвэл пикап унадаг, галт зэвсэгтэй, маллет үсний засалттай цагаан арьст залуу бөгөөд тэдний биен дээр гэртээ найз нөхдөөрөө шивүүлсэн шивээс байх нь энгийн үзэгдэл. Ажил хийдэг байсан ч маш бага мөнгө олж, гэртээ хоол хүнс худалдаж авахын оронд “шинэ зурагт” авдаг байна. Ихэнхидээ тэд ажилгүйдлийн тэтгэмж авч ажилгүй суухыг илүүд үздэг юм.  Амьдарч буй тосгоныхоо клубт чөлөөт цагаа ихэнхидээ өнгөрүүлдэг бөгөөд тогтмол зодоон хийнэ. Өмнө зүгээр илүү тархсан бөгөөд тэд маш үндсэрхэг үзэлтэй.

Жижиг хотуудад залуучуудын бүлгэм үүсэх нь элбэг бөгөөд тэднийг ч “цагаан хог”-т хамруулах боломжтой. Ихэнхидээ тэд оршин суугчдад нөлөөлөх эрх мэдлийн төлөө тэмцэнэ. “white trash”-ууд зохион байгуулалт сайтай учир бүлгэмийн ахлахын үгэнд маш сайн ордог бөгөөд тэд жижиг дээрэм хийх, хулгай хийх зэрэг даалгаварыг бусаддаа оногдуулдаг байна. Орон гэрийн хулгайн хувьд стереосистем болон галт зэвсэг хулгайлдаг аж. Заримдаа хар тамхи, зэвсэг худалдаалдаг юм. Эдгээр бүлгэмийнхэн өөрийн гэсэн дүрэмтэй бөгөөд тэдгээрийн нэг нь бүлгэмд болж буй зүйл гэр бүлийнхэнд огт нөлөөлөх ёсгүй гэж үздэг байна.

White trash (АНУ)

10 Ars (Израиль)

Ялгарах онцлог: Алтан гинж, богино үсний засалт

Дуртай ундаа : Шар айраг, дарс

Дуртай хөгжим: Yishai Levi, Amir Benayoun

“Арс”  гэдэг нь ажилгүй,  идэвхгүй залуус израйлын гудамжаар алхаж, бүсгүйчүүдийг өддөг хэсэг бүлэг хүмүүс юм.  Тэд олон нийтийн газар биеэ зөв авч явж чаддаггүй бөгөөд танихгүй хүмүүсийн дэргэд утсаар чанга ярихаасаа ичихгүй.  Хотын гудамжаар чанга хөгжим хангинуулан машин унаж явах дуртай.

Тэд грек кафед орж, хямд дарс ууж, зөөгчид болон хажуу ширээнийхээ хүмүүстэй хэрэлддэг байна.

Цахилгаантай өмд өмсөж,алтан зүүлт зүүдэг бөгөөд хэдий чинээ их зүүлт зүүнэ төдий чинээ түүний “арс”-уудын дунд эзлэх байр суурийг тодорхойлно.  Үүнээс гадна тэд эмэгтэйчүүдэд маш хүндэтгэлтэй ханддаг бөгөөд найз охинтой (фрех) болохыг эрмэлздэг байна. Араб хэлнээс “фрех” гэдэг нь төдийлөн ухаалаг бус эмэгтэйг хэлдэг бөгөөд “аз жаргал” гэсэн утгатай аж. Израиль “фрех”-үүд ихэнхдээ ил задгай хувцаслалтаараа ялгарна.

Ars (Израиль)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()