1
Бриджет Бардот - Унжуу мөртэй цамц
Эмэгтэйчүүд 19-р зууны дундаас эхлэн мөрөө гаргасан хувцас өмсөж эхэлжээ. Гэвч орчин үеийн унасан мөртэй цамц Бриджетийн ачаар тренд болсон. Дотуур хувцсыг санагдуулах нүд булаасан цамц нь энэ жүжигчний өөрийн төрх болжээ. Орчин үед мөргүй цамц янз бүрийн загвараар худалдаалагдах болж, охидын хувцасны шүүгээнд байх ёстой зүйлсийн нэг болсон.
2
Мадонна - Нам суудалтай өмд
Хэдий Жим Моррисон болон Мик Жаггер хоёр доогуур суудалтай өмд өмсдөг байсан боловч тренд болгон дэлгэрүүлж чадсангүй, хожим загвар зохион бүтээгч Alexander McQueen ба дуучин Мадонна нарын ачаар 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр тренд болжээ. 1994 онд McQueen шоундаа загвар өмсөгчиддөө маш нам суудалтай өмд өмсүүлснээрээ олон нийтийг цочроосон ба энэ трендийг Мадонна дэлхий даяар түгээсэн бөгөөд, 1994 онд нам суудалтай өмд өмсөн зар сурталчилгаанд орсны дараа энэ төрлийн хувцас дэлхий даяар алдартай болсон.
3
Кейт Мосс- Ирвэсийн эрээн судал
1990-д оны үед сахилгагүй Кейт Мосс юу л өмсөнө тэр нь шууд загварын тренд болдог байсан гэхэд хилсдэхгүй. Олны дургүй байсан ирвэсийн эрээн хээг Кейт Мосс ийнхүү тренд болгожээ. Түүнийг "Барын эрээн хээний хатан" гэж нэрлэдэг нь ийм учиртай.
4
Парис Хилтон - Хилэн бэлтгэлийн хувцас
Бэлтгэлийн хувцсыг зөвхөн фитнесст өмсөхөө болиод удаж байна. Парис Хилтон энэ тренд дэлгэрэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Түүний ачаар бэлтгэлийн хувцас 2000-аад оны загварын гол тренд болсон ба тэр үеийн бүсгүйчүүдийн хувцаслалтын өнгө төрхийг бүрдүүлсэн.
5
Бритни Спийрс - ''Гадуур'' дотуур хувцас
Дотуур хувцасныхаа нэг хэсгийг ил гаргаж өмсөх нь 2000-аад оны хамгийн том, мөн хамгийн хамгийн тачаангуй стилүүдийн нэг болжээ. Анх Gucci брендийн загварын шоунд загвар өмсөгчид дотуур хувцсаа ил гарган өмсөж алхсанаар энэхүү загварын хандлага эхэлсэн юм. Уг трендийг Бритни Спийрс тайзны төрхөө болгосноо тухайн трэнд дэлгэрэхэд хамгийн их нөлөө үзүүлжээ.
6
Рианна - Өндөр өсгийтэй гутал + оймс
Өнгөрөгч зуунд эмэгтэйчүүд тав тухтай байх үүднээс ихэнхдээ өндөр өсгийтэй гутлын дотор оймс өмсдөг байжээ. Трико алдартай болж эхэлснээр хүмүүс ингэж өмсөхөө больсон ба бүр дургүй болсон. Гэвч хэдэн жилийн өмнөөс Рианна энэ трендийг эргүүлэн авчирсан ба тэрбээр бренд гутлуудыг тод оймснуудтай хослуулан өөртөө итгэлтэйгээр өмсдөг. Зурган дээр Рианна цагаан өндөр өсгийт гутлыг 1340 долларын үнэтэй Gucci оймстой өмсжээ.
7
Ким Кардашиан - Гэрэл сүүдэр тавих
Олон хүмүүс энэ реалити шоуны одыг гэрэл сүүдэр тавихыг зохиосон гэж боддог боловч Ким Кардашиан ердөө аль хэдийн байсан нүүр будалтын техникийг дэлгэрүүлсэн нэгэн ажээ. Түүний ачаар энэ тренд өнөөг хүртэл бүсгүйчүүдийн нүүр будалтын салшгүй нэгэн хэсэг болсоор байгаа билээ.
8
Женнифер Энистон - ''Rachel'' үсний засалт
Хорьдугаар зууны хамгийн алдартай ситком цуврал болох Friends олон ангит киноны Рейчелийн дүрээр сэтгэлд хоногшсон энэ үсний засалт нь 90-ээд онд бүсгүйчүүдийн дунд хамгийн алдартай тренд болсон. Жүжигчний стилист нь түүний дүр төрхийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн ба түүний ч зөв байсан, учир нь тэр үеийн загвар сонирхогчид бүгд "Rachel" үстэй байхыг хүссэн.
Женнифер энэ үсний засалтдаа үнэхээр дургүй байсан нь хачирхалтай. Тэрээр " Миний харж байсан хамгийн муухай үсний засалт" гэж хэлжээ.
9
Бриджет Бардот - Smokey нүдний будалт
Смоки нүдний будалтад дуртай эмэгтэйчүүд Бриджетэд талархаж болно. Уг будалт Бриджетийг будахаас өмнө нүүр будалтын ертөнцөд байсаар ирсэн боловч олонд түгээж дэлгэрүүлсэн хүн нь Бриджет байсан юм. Тэрбээр 1960-аад онд гоо сайхны жижиг хувьсгал хийсэн хэмээн нэрлэгддэг. Тэр үеийн ихэнх загвар сонирхогчид нүдээ хүрээлж буддаг байсан бол Бриджет зоригтойгоор смоки будалтыг туршиж, улмаар тренд болгосон байна.
10
Белла Хадид - Нүцгэн биен дээр хагас товчилсон цамц
Саяхныг хүртэл товчтой цамц нь хуучны хувцаслалт ба "эмээ загвар" гэж хэлэгдэж байсан. Гэвч Белла Хадид нүцгэн биен дээр товчтой цамц өмссөнөөр хүмүүсийн бодлыг өөрчилжээ. Олон охид энэ зоригтой загварт дурлаж, хоцрогдсон хэмээгдээд байсан энэ загвар эргэн ирсэн.
11
Женнифер Бийлс- Мөрөө гаргасан бэлтгэлийн цамц
1980-аад онд цамцаа мөрөө жаахан ил гаргаж өмсөх нь түгээмэл байсан ба жүжигчин Женнифер Бийлс Flashdance кинонд тоглож байхдаа санамсаргүйгээр үүнийг тренд болгожээ. Түүний бэлтгэлийн цамц угаасны дараа агшсан ба цамцны хоолойг нь тайрахгүй бол түүний толгойгоор багтахгүй байсан бөгөөд ийн өмссөнөөр өнөөгийн бидний мэдэх хайнга бөгөөд тачаангуй загвар тренд болсон юм.
12
Бриджет Бардот- Баллетийн шаахай мэт гутал
Загварын ертөнц жүжигчин Бриджетэд их өртэй. 1956 онд Бардотын хүсэлтээр хувиараа бизнес эрхлэгч Рөүз Репетто балетын гутал зохион бүтээж, түүнийгээ "Синдереллон" буюу Францаар "үнсгэлжин" хэмээн нэрлэжээ. Бардот аяндаа өөрийг нь ''секс бэлэг тэмдэг'' болгосон "And God Created Women" киноны зураг авалт, Cannes хот дахь улаан хивсны арга хэмжээ болон хувийн чөлөөт цагаараа ч өмссөн ба энэхүү гутлын тренд болгосон байна.
Өөр цаг үеэс ямар загварыг трендийг санаж байна? Та энэ нийтлэлд өөр юу нэмэх байсан бэ?
Эх сурвалж: Bright Side