Сергей Бодровын “Монгол” киноны талаар сонирхолтой 14 баримт

“Барын зулзагыг бага дээр нь дар” гэдэг билээ. Тэмүжин дэлхийн талыг эзлэхийнхээ өмнө маш их хүнд бэрхийг даван туулсан. Их хааныг Бөртэ үргэлж түшин дэмжиж байсан. Олон үндэстний тусламжтайгаар Монголын түүхийг өгүүлсэн "Монгол" киноны талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая. 

Сергей Бодровын “Монгол” киноны талаар сонирхолтой 14 баримт

Зардал: 18 000 000 ам.доллар

Орлого: 26 527 510 ам.доллар

Хугацаа: 2 ц 00 мин

Бүтээлчид: Орос, Герман, Казахстан

Нээлтийн огноо: 2007 оны 9-р сарын 8

Найруулагч: Сергей Бодров

Продюсер: Антон Мелник, Сергей Бодров

  • Уг киноны зураг авалтын ихэнх хэсгийг Казахстан болон Хятадад хийсэн.  Хятадын хувьд Өвөрмонголын нутаг дэвсгэрт зураг авалт болж өнгөрсөн байна.
  • Хамгийн анх “Монгол” кино нь гурван хэсэгтэй байхаар төлөвлөгдөж байсан ч кино бүтээх явцад гарсан хүндрэлээс болж найруулагч Сергей Бодров үлдсэн хоёр хэсгийн зураг авалтыг хийхгүй байхаар шийдсэн байна. Гэвч зураг авалт эхэлсний хэдэн сарын дараа тэрээр дахин бодлоо өөрчилж 2 болон 3-р хэсгийг нийлүүлснээр “Агуу Хаан” киног бүтээхээр болжээ.  Киноны 2-р хэсгийг 2010 оны сүүлээр гаргахаар төлөвлөж байсан боловч 2010 оны 11-р сард кино зураг авалт зогсож, дахин сэргэхгүй талаар дурдсан байна. 2013 оны Наадмаар Бодров манай улсыг зорин ирсэн бөгөөд энэ үеэрээ киноны зураг авалтыг дахин эхэлсэн хэмээн хэвлэл мэдээлэлд мэдэгдсэн аж.

  • Найруулагч Сергей Бодров болон зургийн дарга Даши Намдаков нар Улаанбаатар дахь томоохон бөө дээр очиж Чингис Хааны талаар кино хийх зөвшөөрлийг авч байсан гэнэ. Бөөгийн хэлснээр тийм кино хийх зөвшөөрлийг хүссэн анхны хүмүүс бол тэд ажээ.
  • Бөртэ хатны дүрийг бүтээсэн Хулан нь сэтгүүлч мэргэжлээр сурч байсан бөгөөд өмнө нь кинонд тоглож байгаагүй юм. Кино найруулагч Сергей Бодров сонгон шалгаруулалтын дарга Гульшат Омароваг Монгол руу явуулсан боловч тэрээр Бөртэ хатны дүрд тохирох хүнийг олж чадаагүй учир Хятад руу явахын тулд Хятадын элчин дээр визээ сэргээхээр явж байхдаа Хулантай тааран уг дүрд тоглох саналыг тавьсан байна.

Чулууны Хулан

  • Кино зураг авалтыг нийт 14  сар хийсэн бөгөөд 300 орчим хятад, 100 орчим орос хүмүүс болон 1500 гаруй туслах ажилчид оролцсон байна. Үүнээс гадна маш олон үндэстнүүд (герман, монгол, хятад, япон, орос, украин, казахстан, г.м) ажиллаж байсан учир зураг авалтын талбай дээр 30 гаруй орчуулагч тогтмол байдаг байсан аж.
  • Зураг авалтууд хооронд туслах ажилчид их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэж байсан нь үндэстэн хооронд асуудал учруулж байжээ. Ийнхүү зураг авалт хоорондын цаг хугацааг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд хэд хэдэн хөл бөмбөгийн бөмбөг найруулагчид худалдан авсан байна. Гэвч хэдэн долоо хоногийн дараа туслах ажилчид хөл бөмбөгнөөс уйдаж дахин согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ үед киноны хоёр дахь найруулагч Жао Мэн туслах ажилчдад зориулж дуучид болон бүжигчид авчрах санааг гаргасан аж. Тэмүжин болон Бөртийн зураг авалтыг эхлэхээс өмнө найруулагч Сергей Бодров тус хоёр жүжигчнийг хооронд нь дасгахгүйн тулд тусад нь байлгадаг байжээ. Яагаад гэвэл кинон дээр тэд хэдэн жилийн турш нэг нэгнээсээ хол байдаг юм.

  • Зарим зураг авалтын газар маш бөглүү газар байсан учир кино багийнхан тусгайлан зам барих хэрэгтэй болсон.
  • Кино зураг авалт алслагдмал газар хийгдсэн учир авсан дүрсийг өдөр бүр нэгтгэж шалгах боломжгүй байсан аж. Бэлэн болсон зургийн хэсгүүдийг Хамбург руу илгээж боловсруулаад, дараа нь Хятад руу илгээж шалгадаг байсан гэнэ. Энэ явцад 3 долоо хоног зарцуулагддаг байжээ. Энгийн нөхцөлд уг ажиллагаа нь 24 цаг л болдог байна.
  • Герман, Орос, Казахстан, АНУ-ын санхүүжилтээр уг кино бүтсэн.  

  • Зураач, сийлбэрч Даши Намдаков "Монгол" УСК-нд продюсерын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд энэ түүний кино ертөнц дахь анхны алхам болсон юм.
  • Киноны төгсгөлийн зураг авалтад 1500 адуу болон морь унах хүмүүс хэрэг болсон бөгөөд түүнийгээ Казахстанаас Өвөр Монгол руу оруулж ирсэн байна. Гэвч тэд морь унахдаа сайн биш байсан учир зураг авалтад ортлоо 2 сар бэлтгэл хийжээ.

Даши Намдаков

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()