Дөрвөн жилийн өмнө учир битүүлгээр хаягдсан харш руу орж үзтэл...

Английн Хэртфортшайр хэмээх тосгонд нэгэн хаягдсан байшин байдаг аж. Хэдийгээр хаягдсан ч энэхүү тансаг харшийн бүх зүйл нь бүрэн бүтнээрээ үлджээ. Саяхан нэрээ нууцалсан судлаач энэхүү байшингийн зургийг авч цахим орчинд байрлуулсан байна. 

Дөрвөн жилийн өмнө учир битүүлгээр хаягдсан харш руу орж үзтэл...

Энэхүү байшингийн оршин суугчид юу ч авалгүйгээр маш хурдан оргон зайлсан болохыг та эндээс харж болно. Эзэмшигчид нь ядуу хүмүүс байгаагүйг "Yves St Laurent", "Gucci" болон "Louis Vuitton" брэндийн хувцаснуудаас нь харж болно. 

Гал тогоо нь чамин хэрэгслүүд болон төрөл бүрийн зүйлсээр дүүрэн ажээ

Загасны аквариум нь хоосон болсны дээр угааж тавьсан таваг үзэгдэнэ

Тасалгааны ургамал нь дэндүү урт ургажээ.

Ванны дэргэд хэрэглэж байгаад орхисон саван байна.

Япон маягийн төгөлдөр хууран дээр сонгодог хөгжмийн нот үзэгдэнэ.

Том өрөөний ширээн дээр үнэтэй шаазан эдлэл орхижээ.

Гэнэт алга болсоныг нь батлах мэт тоглож байгаад хаясан хөлөгт тоглоом энд байна

Энэ зургийг авсан  судлаач ийм сайн хадгалагдаж үлдсэн орхигдсон байшин хараагүй гэнэ

Зооринд нь биллиардны ширээ байсны дээр гадаа нь 5 машин эзэнгүй орхигджээ

Хамгийн сүүлчийн захидал 2016 онд ирсэн байгаагаас үзвэл 4 жилийн өмнө эзэд нь орхиж явсан гэдэг тодорхой болно.

Зураг авсан хүн "Би ийм газар олныг үзэж байлаа. Гэхдээ ихэнх нь үүнээс хамаагүй муу хадгалагдаж үлдсэн" гэж хэлжээ.

Тэрбээр цааш нь "Энэ газрын эзэд нь шөнө дөлөөр юу ч авалгүйгээр орхиод явсан нь илт байна. Бүр хими цэвэрлэгээний ууттай хувцас байхыг бодоход юу ч баглаагүй нь илт" гэв.

Хот судлаач энд амьдарч байсан хүмүүс Орос хүмүүс байх хэмээн таамаглажээ. Гэхдээ энэхүү байшин нь Английн Дорсет хотын нэгэн компанид харъяалагддаг гэнэ

"Тэд Орос руу буцаад явсан байх, шүдний сойзоо аваагүйг болоход их яаруу явж дээ".

Хожим үнэн мөнийг тогтооход энэхүү байшин нь Грекийн саятан 70 настай Афанасиос Тачминцис (Athanasios Tachmintzis)-ийнх байсан байж таарчээ. Түүний гэр бүл энд 1999 оноос хойш 18 жилийн турш амьдарсан гэнэ. Афанасиос 2 охин 1 хүүгийн хамт амьдарч байгаад хэзээ, яагаад гэнэт алга болсон тухай хэн ч мэдэхгүй аж. 

32 жилийн турш ханилсан эхнэр Шарон нь 2004 онд 52 насандаа өөд болжээ. Хосууд 5 хүүхэдтэй болсон. Хөвгүүдийг Алексис (43 настай), Николас (41 настай), Пол (36 настай), гэдэг бөгөөд охидыг нь Кирстиана (34 настай), Алисия (28 настай) гэдэг ажээ. 

Танос хочтой Такминцис тансаг байшингийн аюулгүй байдалдаа маш их санаа зовдог байсан тул добермен нохойгоор мануулдаг байсан гэжээ. Тийм учраас хөршүүд нь түүнийг ийм том үл хөдлөх хөрөнгөө үлдээгээд хаашаа явсныг ойлгож чадахгүй байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()