Гурван үеэрээ гоо үзэсгэлэн, авьяас билгээ гайхуулсан алдартнууд

Сэтгэл судлаачид эцэг эхийн авьяас хүүхдэд өвлөгдөж болдог гэж үздэг. Үүнийг батлах мэт үр хойч нь хүртэл Холливудад нэрээ гаргаж яваа алдартнуудыг бэлтгэн хүргэж байна.

Гурван үеэрээ гоо үзэсгэлэн, авьяас билгээ гайхуулсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Типпи Хедрен, Мелани Гриффит, Дакота Жонсон

Жүжигчин Типпи Хедрен (Tippi Hedren) нь найруулагч Альфред Хичкокийн онгод тэнгэр байгаад зогсохгүй, "Birds" (1963) кинонд бүтээсэн дүрээрээ олны анхаарлыг татаж байсан билээ. Охин Мелани ээжийнхээ зам мөрийг дагаж, урт хөл, авьяасаараа богино хугацаанд нэрд гарсан. Working Girl (1988) кинонд бүтээсэн дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадмаас Шилдэг Эмэгтэй Жүжигчин төрлийг хүртэж байжээ. Харин одоо түүний охин болох Дакота Жонсон "Грейгийн амьдралын 50 сүүдэр" цувралын ажлаа дуусгаад, илүү нухацтай дүрүүдэд төвлөрч байна.

Типпи Хедрен, Мелани Гриффит, Дакота Жонсон

2 Бетти Уитерспүүн, Рийс Уитерспүүн, Ава Филипп

Одоогоор 3 бүсгүйгээс Рийс хамгийн алдартай нь ч, Ава ээжээсээ илүү нэр хүнд олох нь цаг хугацааны л асуудал. Рийсийн ээж Бетти Уитерспүүн охиддоо саруул ухаан, гайхалтай гадаад үзэмжийг өвлүүлэн өгчээ. Рийс өөрөө Алтан Бөмбөрцөг кино наадмаас шагнал хүртэж байсан амжилттай жүжигчин юм. Авагийн хувьд зурагчин ч, ямар ирээдүй хүлээж байгааг нь таамаглахаа өөр аргагүй.

Бетти Уитерспүүн, Рийс Уитерспүүн, Ава Филипп

3 Галина Йовович, Милла Йовович, Эвэр Габо Андерсон

Тэд ЗХУ-д амьдардаг байхад Миллагийн ээж жүжигчин байжээ. Энэ нь ч охиных нь кареерт эерэгээр нөлөөлсөн байна. Тэрээр Resident Evil киноны дүрээрээ олонд танигдсан. Охин Габод тэдний авьяас өвлөгдөн очжээ. Габо Миллагийн хамтаар Resident Evil: The Final Chapter (2016) кинонд тоглосон бөгөөд одоо Black Widow-ийн Наташа Романоффын дүрийг бүтээж байгаа билээ.

Галина Йовович, Милла Йовович, Эвэр Габо Андерсон

4 Пришилла Пресли, Лиза Мари Пресли, Райли Киоу

Пришилла "Naked Gun" киногоор жүжигчнийхээ гарааг эхэлсэн ба одоогоор хуучин нөхрийнхөө үлдээсэн Elvis Presley Enterprises компанийг удирдан чиглүүлж байна. Охин Лиза нь эцгийнхээ авьяасыг өвлөн авч, 3 цомог цацуулж байсан болон Райли харин эмээгээ дуурайн дэлгэцийн урлагт хүч үзэж байна. Тэрээр Magic Mike (2012), Logan Lucky (2017) гэх кинонуудад дүр бүтээсэн бөгөөд The Girlfriend Experience (2016) цувралын дүрээрээ Алтан Бөмбөрцөг кино наадамд нэр дэвшиж байжээ. 

Пришилла Пресли, Лиза Мари Пресли, Райли Киоу

5 Гейл Гастон, Робин Райт, Дилан Пенн

Сонирхолтой нь Гейл Гастон охиныхоо дараа урлагт хөл тавьжээ. Гастон анх 2011 онд жүжигчний гараагаа эхэлжээ. Түүнээс хойш хэд хэдэн дүрийг бүтээгээд авчээ. Харин охин нь 1983 онд жүжиглэж эхэлсэн ба The Princess Bride (1987), Wonder Woman (2017), House of Cards-д бүтээсэн дүрүүд нь алдартай юм. Харин Диланы хувьд одоо дөнгөж кареераа эхлүүлж байгаа билээ.

Гейл Гастон, Робин Райт, Дилан Пенн

6 Ингрид Бергман, Изабелла Розелинни, Элэттра Розелинни Видеманн

Швед гаралтай жүжигчин Ингрид Бергман Оскар, Алтан Бөмбөрцөг гэх мэт маш олон шагнал хүртсэн Холливудын нэртэй жүжигчин байсан билээ. Бергманыг Casablanca (1942) болон Spellbound (1945) кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс сайн мэднэ. Изабелла мөн кино урлагт дурласан бөгөөд Blue Velvet (1986), Crime of the Century (1996), Joy (2015) гэх мэт кинонуудад дүр бүтээж байсан. Харин Элэттра ээж, эмээ хоёроосоо өөр кареер болох загварын ертөнцөд хөл тавьжээ. Vogue, Harper’s Bazaar, GQ гэх мэт олон сэтгүүлийн зураг авалтад орсон байна.

Ингрид Бергман, Изабелла Розелинни, Элэттра Розелинни Видеманн

7 Нэна Вон Шлебругге, Ума Турман, Маяа Хоук

Умагийн ээж цагтаа алдартай загвар өмсөгч байжээ. Харин одоо Нью Йоркд Түвд сувиллын газрыг ажилуулж байна. Умагийн жүжигчний нэр хүнд Квентин Тарантиногийн хамтаар бүтээсэн Pulp Fiction (1994) киноны дүр мөн Kill Bill цувралд бүтээсэн дүрүүдээр дээд цэгтээ хүрчээ. Тэрээр одоо ч дүр бүтээсээр байгаа бөгөөд охин нь түүнийг залгамжилсан байна. Нетфликсийн Stranger Things цувралд дүр бүтээсэн ба өөр олон төслүүдэд тоглохоор төлөвлөгдөж байна.

Нэна Вон Шлебругге, Ума Турман, Маяа Хоук

8 Дебби Рейнолдс, Карри Фишер, Билли Лорд

Дебби болон түүний охин Карри хоёул авьяастай жүжигчид байсан. Рейнолдс олон кино, ТВ цувралуудад дүр бүтээсэн бөгөөд хөгжмийн авьяасаараа мөн танигдсан билээ. Харин Фишерийг Star Wars дахь Гүнж Лейагийн дүрээр нь бид сайн мэднэ. Фишерийн охин Билли мөн шинэ Star Wars цувралд дүр бүтээж байгаа ба American Horror Story цувралд тоглохоор болсон.

Дебби Рейнолдс, Карри Фишер, Билли Лорд

9 Блит Даннер, Гвинет Пэлтроу, Апль Мартин

Академи Авард хүртэж байсан Гвинет Пэлтроу мөн кино урлагт нэртэй ээжээсээ авьяасаа өвлөн авчээ. Блит 1776 (1972), The X-Files (1998), Meet the Parents (2000) гэх мэт кинонуудад тоглож байжээ. Гвинет дэлгэцийн урлагаас гадна амьдарлын хэв маягийн Goop гэх компанийг удирдаж байна. Охин Апль кареераа эхлүүлээгүй ч, гэр бүлийг нь бодолцвол амжилттай байх нь аргагүй.

Блит Даннер, Гвинет Пэлтроу, Апль Мартин

10 Бебе Буэлл, Лив Тайлор, Лула Роз Гарднер

Эцэг эх нь хөгжмийн хүмүүс учраас Лив Тайлор амжилттай байх нь гарцаагүй байсан билээ. Түүний ээж Бебе Буэлл алдартай дуучин, загвар өмсөгч байсан юм. Харин Лив эцэг эхээсээ өөр замналаар буюу дэлгэцийн урлагт хөл тавьжээ. The Lord of the Rings series, Armageddon (1998), Ad Astra (2019) кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай бөгөөд 3 хүүхдийн ээж юм. Түүний охин Лула Роз Гарднер зураг шиг хөөрхөн, авьяас ундарсан бүсгүй болж өсөх нь гарцаагүй ажээ.

Бебе Буэлл, Лив Тайлор, Лула Роз Гарднер

Бонус: Стеллан, Александр, Густаф, Билл Скарсгард

2 үедээ маш их авьяас, амжилтыг шингээсэн гэр бүлийг оруулахгүй байж чадсангүй ээ. Скарсгардынхан кино урлагт нэрээ гаргасан бөгөөд 8 хүүхдийн 3 нь аль хэдийнээ Холливудад алдартай байгаа билээ. Александр True Blood, Big Little Lies, The Legend of Tarzan (2016) зэрэг дүрүүдээрээ танигдсан бол Билл IT Пеннивайзын дүрээр шуугиулаад авсан. Харин Густаф алдарт Vikings цувралд тоглож байна. Скарсгард гэр бүл удаан хугацаанд нэрээ гаргах бололтой.

Бонус: Стеллан, Александр, Густаф, Билл Скарсгард

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()