1
Усны сармаг (Nasturtium officinale)
Энэхүү ургамлыг ус ихтэй орчны хаанаас ч түүх боломжтой. Түүхийгээр нь төрөл бүрийн салатанд нэмдэг бөгөөд уг ургамал нь амин дэм, эрдэс бодис, ашигтай тос агуулдгаараа алдартай.
2
Халгай
Хүнсэнд хэрэглэх боломжтой бас нэгэн хогийн ургамал бол бидний мэдэх “Urtica dioica” буюу халгай юм. Жишээлбэл: халгайгаар ногоон шөл хийж болно. Хоолонд хэрэглэхийн тулд заавал шинэхэн ургасан залуу халгайг ашиглах бөгөөд хэрэглэхийн өмнө буцалсан халуун усаар зайлж хэрэглэнэ. Үүнээс гадна халгайгаар төрөл бүрийн салат, сүмс хийх боломжтой. Одоо ч халгайг эмчилгээний зориулалтаар ашигласаар байгаа билээ.
3
Квиноа
Энэхүү ургамлыг төрөл бүрийн эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд ашигладаг болохыг хүн бүр төдийлөн мэддэггүй. Хүнсэнд хэрэглэснээр ашиг тусыг нь мэдрэх боломжтой ч нэн түрүүнд эрүүл мэндэд хортой оксалийн хүчлийг арилгах хэрэгтэй. Үүний тулд нимбэгний шүүсийг ашиглах, эсвэл халуун усаар угааж болно.
4
Азаргана
Энэхүү ургамал нь хурц өргөс, тод өнгөтэй цэцгээрээ онцлог. Азарганыг идэх боломжтой бөгөөд энэ нь өлсгөлөнг гайхалтай дарахаас гадна, амин дэмээр тэтгэж өгнө. Навчийг нь тайрч, хурц үзүүрүүдийг нь аваад давстай усанд чанахад л хангалттай.
5
Багваахай
Уг үзэсгэлэнтэй, хаа сайгүй ургадаг цэцгийг та хүнсэндээ хэрэглэж болох нь ээ. Энэхүү цэцгээр хийж болох хамгийн амттай зүйлийн нэг нь чанамал юм. Харин навчийг нь салатанд хийх боломжтой. Хаврын эхэн сард түүх нь хамгийн тохиромжтой бөгөөд уг цэцгэнд их хэмжээний бета-каротин агуулагдсан байдаг аж.
6
Хөх тариа
Энэ ургамал нь улаан буудайн ургалтанд сөрөг үр дагаварыг үзүүлдэг тул тариачид их дургүй байдаг. Гэвч хүмүүс хөх тариаг эрүүл мэндэд тустай болохыг мэддэггүй. Хүнсэнд зориулж шинэхэн дөнгөж ургасан хөх тариаг ашиглах хэрэгтэй.
7
Марцны гол өвс
Энэхүү ургамлыг хүмүүс ихэнхдээ зэгс гэж андуурдаг. Иш, үндэс, үрийг нь хүнсэнд түүхийгээр нь болон чанасан байдалтай хэрэглэж болно. Энэ төрлийн ургамал нүүрсус ихтэй байдаг учир тэжээллэг байдаг аж. Үндсээр хийсэн гурил нь чихэрлэг амттай болдог бөгөөд элсэн чихэр нэмэх шаардлагагүй.
8
Эгэл гаймуу
Хогийн ургамалд тооцогддог эгэл гаймуу нь бүхий л төрлийн хоолыг өвөрмөц амттай болгох чадвартай бөгөөд гашуун, исгэлэн амттай байдаг. Хүнсэнд үрийг нь гичний оронд хэрэглэх боломжтой. Үүнээс гадна анагаах ухаанд өргөнөөр хэрэглэдэг байна.
9
Шимэрлэг
Бүдүүн иш, шүүслэг бөөрөнхий навчаар нь энэхүү ургамлыг таних боломжтой. Хэдийгээр цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг ч ишийг нь түүхийгээр нь салат болон бусад хоолонд хэрэглэж болно. Бууцайг гайхалтайгаар орлож чадах бөгөөд антиоксидант болон омега 3-аар баялаг юм.
10
Хошоонгор
3 ширхэг хосолсон навчтай учир танихад тун амархан бөгөөд уг ургамлыг аз хийморийн бэлгэ тэмдэг гэж баруунд үздэг байна. Энэхүү ургамлын үрэнд 25% уураг, 12% ашигтай өөх тос байдаг гэнэ. Хатаасан цэцгийг хандалж амттай цай хийж болно. Харин хүнсэнд сайн гэгч нь угааж, давсалсан навчийг нь түүхийгээр нь хэрэглэх юм.
11
Гэгэн
Маш ихээр ургадаг учир олон хүнийг хооллох боломжтой ургамал. Өмнөдийн улсууд энэхүү ургамлыг ашиглаж төрөл бүрийн хоол, амттан хийдэг байна. Хүнсэнд хэрэглэх нэг арга нь үндсийг нь чанаж, сой соустай хольж, салатанд хийх явдал юм. Ходоод гэдэсний асуудалтай үед энэхүү ургамал гайхалтай туслах байх болно.
12
Зэгс
Намагт ургах үзэсгэлэнтэй ургамлын нэг бөгөөд хүнсэнд үндсийг нь хатааж, жижиглэж хэрэглэдэг байна. Ийнхүү хатаасан үндсээр талх хийдэг аж.
13
Хулс
Хүмүүс хулсыг гэдгийг мод биш харин ургамлын нэг төрөл гэдгийг мэддэггүй. Ишнийх нь амт эрдэнэ шиштэй ижил бөгөөд эслэгээр баялаг. Хулсыг хүнсэнд хэрэглэх хамгийн хялбар арга бол навч болон гадна хатуу хальсыг нь авч, үлдсэн хэсгийг нь хэрчиж 20 минутын турш чанаж, гашууныг нь дарна. Хамгийн сүүлд нь сой соус нэмж, салатанд хэрэглэх боломжтой