Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья

Капитрон банкнаас харилцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан дэлхийн 100 гаруй улс орнуудад нэвтэрсэн “52 долоо хоног” хуримтлалын бүтээгдэхүүнийг 2 төрлийн нөхцөлтэйгээр зах зээлд шинээр нэвтрүүлээ.

Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья

Харилцагчийн орлогод нь ямар нэгэн хүндрэл учруулахгүй хуримтлалтай болох хүсэл сонирхлыг дэмжин долоо хоног бүр хуримтлалын орлогоо 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн 52 дах долоо хоногт 52,000 төгрөгийн орлого хийх “өсөх” орлогын нөхцөлтэй хуримтлал, түүнчлэн 300,000 хүртэлх төгрөгийг долоо хоногтоо багтаан хүссэн дүнгээрээ хуваан хийх “уян” орлогын нөхцөлтэй “52 долоо хоног хуримтлал”-ууд юм.

Та 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнээ Капитрон банкны салбар нэгжид очиж дээрх 2 нөхцөлөөс сайтар судлан үзээд өөрт тохирох нөхцөлийг сонгон нэг удаа гэрээ хийснээр таны хуримтлалын данс нээгдэнэ. Ингэснээр долоо хоног бүр хуримтлалдаа гэрээний дагуу орлого хийж, жилийн 6%-ийн хүүн дээр хүүгийн өгөөж 14.20% хүүг нэмэн тооцуулж, жилийн 20.20% хүүгээр хуримтлалаа өсгөөрэй. Гол нь та 52 долоо хоног хуримтлалын дансандаа орлогоо аль ч банкны цахим үйлчилгээг ашиглан хийх боломжтой.

Мөн орлого хийх хугацааг сануулах мессежийг таны гар утсанд тогтмол илгээх бөгөөд та гэрээний нөхцөлөө 2-оос дээш удаа зөрчвөл таны 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнд жилийн 6% хүү бодогдохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны өөрт ойрхон байрлах салбар нэгжээс болон харилцагчийн мэдээллийн лавлах 1800-2020 дугаар, www.capitronbank.mn веб хуудас, facebook.com/CapitronBank/ фэйсбүүк хуудаснаас аваарай.

Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья - 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн

 

КАПИТРОН БАНК

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.