Англи залуугийн солиотой үйлдэл

Лондонгийн иргэн Крис Вүүдхэд хөл хорионы үед Инстаграмын дагагчиддаа бэлэг барьжээ. Хүн бүр гэртээ уйдаж байхад энэ залуу өдөр бүр өөрийн биедээ шинэ шивээс хийж байгаа аж. Тэр ч байтугай шивээс хийх цагийн хуваарь хүртэл тогтоожээ.

Англи залуугийн солиотой үйлдэл

Тэрээр 14-өөс 16 цагийн хооронд шивээсний хар зурган дээр ажиллана. Дуусаад аяга цай ууж, шивээсний машинаа аван ажилдаа ордог ажээ.

 

Крис Вүүдхэд 18 настайгаасаа шивээс хийж эхэлсэн ба түүнээс хойш биед нь бараг л сул зай үлдээгүй байна. Энэ сонирхол нь түүнийг карентины үеэр тайван байхад тусалж байгаа гэж хэлжээ. 

"Нэг өдөр гэртээ уйдсанаасаа болоод их идэж байгаагаа анзаарч өдөр бүр нэг шинэ шивээстэй болох зорилгийг тавьсан. Хүмүүс бүгд яахаа мэдэхгүй байна. Тэгэхээр үүнийг эмчилгээ гэж ойлго."

Хөл хорионы эхэлснээс хойш тэр 40 шинэ шивээстэй болсон ба 15000 гаруй дагагчид нь маргааш ямар бүтээл туурвихыг нь тэсэн ядан хүлээж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()