Испаничууд өглөөгөөр. Тус улсад насанд хүрсэн хүмүүс 8-10 цагийн хооронд гүйнэ гэдэг ховор үзэгдэл юм.
Барселон хотын иргэд далайн эрэг дээр
Тэд 49 хоногийн турш гэртээ хоригдсон юм.
Тус улсад 5-р сарын 2-нд хүмүүсийг гэрээсээ гарахыг зөвшөөрсөн аж.
Зоролиа наран шарлагын газар
Австри улсад хувцасны дэлгүүрүүд эхлээд нээгджээ. Вена хотын иргэд аль хэдийн дугаарласан байгаа нь.
Инсбрук хотын үсчин, гоо сайханч нар өдөржин завгүй ажиллажээ.
Барселон хотын иргэд хөл хорио тавигдсан баяраа тэмдэглэж байгаа нь
Испани улсын засгийн газар энэ үед иргэддээ амны хаалт сайн зүүхийг уриалсан бөгөөд энэ долоо хоногт 6 сая ширхэг хаалт тараагдах юм.
Дэлхийн шилдэг серфингийн тамирчдын нэг Летициа Каналес (Letizia Canales) 49 хоногийн дараа анх удаа бэлтгэлээ хийж байгаа нь.
Вена хотын иргэд зайгаа барьж сурчээ.
Үсчид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болсон ч шаардлагатай бүх хамгаалалтын хэрэгслийг зүүж байна.
Мадрид хотын зарим иргэд олноос зайдуу бэлтгэлээ хийх болжээ.
Испани улсын өндөр настай иргэд тусгай заасан цагаар гадуур алхаж байгаа нь. Бусад үед настай хүмүүс гадуур гарах хориотой хэвээр.
Тэд бүгд амны хаалт зүүж хэвшжээ.
Мадрид хотын иргэд гэр бүлээрээ гарч яваа нь.
Харамсалтай нь Испанийн засгийн газар зарим далайн эргийг халдваргүйжүүлэхийн тулд цайруулагч цацсанаас болж хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулжээ.
Зоролиа далайн эрэг дээр серфингээр сургуулилж байгаа хүмүүс.
Грек улс мөн хөл хориогоо сулруулсан ч олон нийтийн газар явахдаа заавал амны хаалт зүүх ёстой хэвээр байна.
Словак улсад хөл хорио тогтсон хэвээр. Братислав хотын зөвлөл хурлаа ийм маягтай хийжээ.
Франц улс хөл хорионы дэглэмээ 7-р сарын 25 хүртэл сунгах шийдвэр гаргасан. Тийм учраас Парисын дэлгүүрүүд хоосон хэвээр байна.
Парисын метрог халдваргүйжүүлж байгаа нь.
Италичууд 5 сарын 1-нд хөл хориогоо сулруулсан юм. Үүний ачаар тэд гэр бүлээрээ оройн хоол идэх боломжтой болжээ.
Болзохдоо хүртэл болгоомжтой байх ёстойг анхааруулж байна.
Гал сөнөөгч, түргэний эмч, цагдаа нар Мадрид хотын өдрийг тэмдэглэж байгаа нь. Баяр тэмдэглэхдээ хүртэл нэг нэгнээсээ зайгаа барих хэрэгтэй.
Валенси хотын далайн эрэг дээр хүмүүс иогоор хүртэл хичээллэж болно.