Сармагчингууд яагаад арслангийн гүегийг хулгайлдаг вэ?

Бид бяцхан амьтдыг хараад өхөөрдөж, хүрч, илж үзэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл африкийн "бабун" буюу нохой сармагчин бяцхан гүегийг харах үедээ мөн энэ мэдрэмжийг авдаг гэнэ. Гэхдээ тэд гүегийг эрхлүүлэхийн тулд биш харин өөр зорилготойгоор авдаг байна. 

Сармагчингууд яагаад арслангийн гүегийг хулгайлдаг вэ?

Нохой сармагчингууд 70-80-уулаа нийлж, сүрэглэн амьдардаг учир бусад амьтдыг айлгаж чаддаг. Харин байгаль дээрх тэдний хамгийн том дайснууд нь арслан болон ирвэс гэнэ. Хэдийгээр сармагчингууд олуулаа нийлэн тэднийг ялж чадах ч ихэнхдээ хохирол амсдаг байна.

Тиймээс нохой сармагчингууд хүчирхэг араатны хоол болохгүйн тулд "барын зулзагыг бага дээр нь" зүйр үгийг хэрэгжүүлж, зулзагыг нь хулгайлдаг аж.

Энэхүү халдлагад ихэнхдээ арслангийн гүег өртдөг байна. Ирвэс модон дээр амьдардаг бол арслангууд газарт амьдардаг болохоор тэр аж.

Хэрвээ нохой сармагчингууд гүегийг алахгүй бол жил хагасын дараа гүег өөрсдийг нь ална гэдгийг тэд мэднэ.

Ихэнхдээ ээж аав нь эзгүй байхад нь хулгайлах, эсвэл төөрсөн үед нь барьдаг ч заримдаа сүрэглэн "дээрэм" хийдэг. Хэсэг сармагчин арслан, эрслэнгүүдийг саатуулж байх үед бусад нь сэмээрхэн гэтэж, гүегийг хулгайлдаг аж.

Сонирхуулахад, нас бие гүйцсэн нохой сармагчин гүегийг үрчилж аван өсгөсөн цор ганц тохиолдол байдаг гэнэ.  

Энэхүү хачирхалтай үйл явдал Өмнөд Африкт болжээ. Сафари аялагч Курт Шульц нохой сармагчин хэрхэн гүегийг болгоомжтойгоор тэвэрч, үсийг нь самнаж, анхаарал хандуулж байгаа болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан аж.

Гэрэл зураг цахим сүлжээнд нийтлэгдсэний дараа тэднийг Рафи болон Симбатай харьцуулах болсон байна. Харамсалтай нь бяцхан гүег өөрсдийн ахан дүүсийн гарт амиа алджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()