1
Шаиа Лабюф (Shia LaBeouf) болон Том Харди (Tom Hardy)
Шаиа Лабюф болон Том Харди нар “Lawless” киноны зураг авалтын үеэр бодит амьдрал дээрх тулаантай киног толилуулжээ. Тэдний аль аль нь хүчирхэг, ширүүн төрхтэй, боломж олдвол нэг нэгнээ өдөх, доромжлохоос зайлсхийхгүй тул ийм зүйл болох нь тодорхой байсан гэнэ.
Эдгээр бие биенээ үзэн яддаг жүжигчид уг кинонд төрсөн ах дүүгийн дүрийг бүтээх хэрэгтэй болжээ. Лабюф нэгэн ярилцлагын үеэр хэлэхдээ түүний зураг авалтын хэсэг явагдаж байх үед хажууд нь зогсож байсан Харди түүнийг шоолж байсан учир бухимдсан тэрээр Хардиг нэг сайн болгож өгсөн гэжээ.
2
Бага Роберт Дауни болон Терренс Ховард
Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) болон Терренс Ховард (Terrence Howard) нар Холливудын нэгэн томоохон скандалд холбогджээ. "Iron Man"-ий нэгдүгээр анги гарсны дараа Тони Старкын хамгийн сайн найз Ахмад Родесын дүрийг бүтээж байсан Ховардыг жүжигчин Дон Чидл-ээр (Don Cheadle) сольсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ явдлыг хоёр жүжигчний үл ойлголцлоор тайлбарлаж байв. Эцэст нь бүх зүйлийг тодорхой, ойлгомжтой болгохын тулд Ховард энэ талаар "Bravo" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Ховард тухайн үед өөрийн сайн найз Даунид "Iron Man" кинонд дүр авахад нь туслажээ. 2006 оны үед Дауни Холливудын шилдэг жүжигчдийн тоонд багтдаггүй байсан ч маш их амбицтай нэгэн байсан аж. Ингээд тэрээр, туслах дүрийг бүтээж буй Терренс Ховардын цалин өөрийнх нь цалингаас их байгаа мэдсэнээр түүнд муу санасан ч, эцсээ хүртэл түүнийгээ нуужээ. Гэхдээ Дауни "Iron Man"-ий дүрийг гайхалтай бүтээсэн учир дараа дараагийн ангиуд түүнгүй байх боломжгүй байсан гэнэ.
Энэ үйл явдлыг ашиглаж Роберт Дауни найруулагчдын өмнө түүний цалинг Ховардаас (4.5 сая доллар) илүү болго эсвэл би кинонд тоглохгүй гэх болзлыг тавьсан байна.
Эцэст нь Marvel-ын томчууд Ховардтай байгуулсан гэрээгээ цуцлаж, Роберт Даунитай гэрээ байгуулахаар болжээ. Өөрийгөө яагаад дүргүй болсныг мэдэхийг хүссэн Ховардыг Роберт руу залгах үед тэр огт хариулахгүй байсан гэнэ. Бизнес л бол бизнес шүү дээ.
3
Кенни Бейкер (Kenny Baker) болон Энтони Дэниелс (Anthony Daniels)
Тэд дүрээ гайхалтай сайн бүтээж байсан учир үзэгчид тэдний бодит амьдрал дээрх харилцаа таагүй болохыг огтхон ч таамаглаагүй гэнэ. Үүнээс гадна тэд төмөр баг дотор хүн байгаа гэдгийг ч мартаж орхижээ. R2D2 болон C3PO роботын цаана доор нуугдах Кенни Бейкер болон Энтони Дэниелс нар зураг авалтын талбай дээр л гайгүй харилцаатай байсан гэнэ. Харин бусад үед тэд яг л хонь чоно мэт байдаг байжээ. Бейкерийн хэлж байгаагаар түүний хамтрагч хэтэрхий их зантай нэгэн байсан учир түүнд энэ байдал огт таалагдахгүй байсан гэжээ.
4
Роберт Шоу (Robert Shaw) болон Ричард Дрейфус (Richard Dreyfuss)
Стивен Спилбергийн “Jaws” кино гайхалтай зохиолтойгоос гадна зураг авалтын хувьд төгс гэхэд болно. Гэхдээ загасчны дүрийг бүтээж байсан Роберт Шоу болон далай судлаач Ричард Дрейфус нарын харилцаа тийм ч таатай байгаагүй бөгөөд тэд 7 метрийн урттай аварга загаснаас болж л хамтрагчдын дүрийг бүтээх хэрэгтэй болсон юм.
Тэдний нэг нэгэндээ дургүй байдал нь киноны үйл явдалд ихээр тохирч байсан бөгөөд зураг авалтын завсарлагааны үеэр тэд бараг л зодолдох шахдаг байжээ. Ихэнхидээ Роберт Шоу хүн бүрийн дургүйг хүргэдэг байсан бөгөөд Спилбергийн уурыг хүртэл хүргээд амжсан гэнэ.
5
Харрисон Форд (Harrison Ford) болон Жош Хартнетт (Josh Hartnett)
Эцэг хүүгийн асуудал Холливудыг тойрч өнгөрдөггүй. Төрөл бүрийн насны жүжигчдийн үл ойлголцол нь томоохон хэрүүл маргаан үүсэхэд нөлөөлдөг байна. Хэдийгээр Харрисон Форд болон Жош Хартнетт нар хоорондоо зодолдоогүй ч "Hollywood Homicide" киноны зураг авалт нэлээд халуухан болж өнгөрсөн аж. Жүжигчдийн дунд хүйтэн хөндий уур амьсгал ноёрхоно.
Найруулагч Рон Шелтоны өгсөн “хамтдаа зугаалах, шар айраг уух, ярилцах” зөвлөгөө ч тэдэнд туслаагүй байна. Ингээд зөвхөн Шелтон наргиж, ярьж байсан бол Хартнетт болон Форд нар нэг нэгнийгээ зэвүүн харцаар л харж байсан гэнэ. Зураг авалтын завсарлагааны үеэр ч тэд хоорондоо ярихгүй, харьцахгүй байхыг илүүд үзэж байжээ.
Тэд хоорондоо харилцахгүй байсан ч, дараа нь ардуур нь нэг нэгнээ муулж байсан юм. Харрисон Форд өөрийн залуу ажлын хамтрагчийг үл тоомсорлосон байдалтай байсан бол Жош Хартнетт настай жүжигчинд огт хүндэтгэлгүй харьцаж байжээ.
6
Жим Керри (Jim Carrey) болон Томми Ли Жонс (Tommy Lee Jones)
"Batman Forever" кинонд Жим Керри болон Томми Ли нар хүчээ нэгтэж, Бэтмений эсрэг дүрийг бүтээдэг билээ. Гэхдээ зураг авалтын талбайгаас бусад газар тэд төдийлөн нөхөрлөдөггүй байжээ. Томми Ли Жинс яагаад ч юм Керрид маш дургүй учир тэд огтхон ч найзууд болж чадахгүй байсан юм.
Жим Керри түүний шүтээн Жонс нь түүнд дургүй болохыг гадарлахгүй байсан гэнэ. Нэгэн удаа завсарлагааны үеэр Керри Томмиг түүнд дургүй болохыг мэдсэн байна. Цайны цагийн үеэр тэд хамтдаа нэг кафед орж таарсан бөгөөд Керри Том руу инээмсэглэж, мэндэлсэн боловч тэр бүхий л байдлаар түүнтэй харьцахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, толгой дохисон аж. Энэ үед Жим Керри "та яагаад надтай ингэж харьцаж байгаа юм" гэж асуухад тэр "Би чиний галзуу байдлыг үзэн яддаг" хэмээн шуудхан хариулсан байна.
7
Ченнинг Татум (Channing Tatum) болон Алекс Петтифер (Alex Pettyfer)
"Magic Mike" киноны зураг авалтыг Ченнинг Татумын тайчих урлагийн авъяасаас сэдэвлэсэн байна. Уг киноны гол дүрүүд хоорондоо төдийлөн сайн найзууд байгаагүй гэнэ. Жүжигчдийн хооронд дахь маргаан зураг авалт эхлэхээс өмнө үүссэн учир Татум найруулагч Стивен Содербергт кинонд Петтиферийг битгий тоглуул хэмээн ятгасан байна.
Бүх зүйл 2008 онд эхэлсэн бөгөөд тэд анх хамтдаа нэг өрөө байр түрээслэж, ээлжилж төлбөрөө төлдөг байжээ. Гэтэл Татумыг зураг авалттай байх хоёр сарын хугацаанд Петтифер түрээснийхээ мөнгийг төлөхгүйгээр байрнаасаа гарч, баахан хог үлдээсэн байсан гэнэ. Байрны эзэн Татумын хувцсыг гаргаж хаянгаа алдсан бөгөөд орон гэргүй үлдэхгүйн тулд тэр мөнгө зээлж түрээсийн төлбөр болон торгууль төлсөн байна.
Татум Петтиферээс мөнгөө нэхэх үед тэрээр "үеэл ах маань нас барсан учир надад мөнгөний асуудал ярилцах зав алга" хэмээн хэлсэн байна. Тэдний хоорондын яриа ширүүн өрнөсөн учир тэд эв зүйгээ ололцож чадсангүй. Харин "Magic Mike" киноны зураг авалтны үеэр тэд зөвхөн ажил хэргийн талаар л ярилцаж байсан аж. "Magic Mike XXL" киноны зураг авалт Алекс Петтифергүй өнгөрсөн бөгөөд найруулагч Содерберг дараагийн найруулагч болох Грегори Жейкобст тэднийг хамт тоглуулах хамгийн утгагүй зүйл болохыг хэлсэн байна.
8
Ная Ривера (Naya Rivera) болон Леа Мишель (Lea Michele)
Олон жилийн туршид нэг нэгнээ үзэн ядсан хүмүүсийн хувьд нэг кинонд хамт тоглох нь битгий хэл хажууд нь байхад л таагүй мэдрэмж төрдөг билээ. Тиймээс үзэн яддаг хүнтэйгээ урт удаан хугацааг хамтдаа өнгөрүүлэх гэдэг асар их тэвчээр, ур чадварыг шаардсан зүйл болно. Ная Ривера болон Леа Мишель нар “Glee” кинонд хамтдаа дүр бүтээсэн бөгөөд камер асаах үед л нэг нэгнийгээ үзэн ядсан харцаар харахаа больж байсан гэнэ.
Ривера болон Мишель нар эцсээ хүртэл хэн нь төгсгөл хүртэл явахаа үзэх гэж байгаа мэт тэмцэж байсан бөгөөд эцэс нь Леа ялсан бололтой 5-р улирлын сүүлийн анги болон 6-р улирлын бүх кинонд Ривера байхгүй байжээ.
9
Билл Мюррей (Bill Murray) болон Люси Лью (Lucy Liu)
Хэдийгээр “Charlie's Angels” кинонд Люси Лью болон Билл Мюррей нар хамтрагчдын дүрийг бүтээсэн ч Мюррейг киноны эсрэг дүр болвол Люси ихээхэн баярлах байсан гэнэ. Билл Мюррей болон Люси Лью нарын хоорондох үл ойлголцол зохиолыг уншиж байх үеэс эхэлсэн бөгөөд Мюррей уг төслийг утгагүй зүйл хэмээн үзэж, бэлтгэл хийхээс ч хүртэл татгалзаж байжээ.
Харин энэ ундууцалд Лью төсөл таалагдаж буй хүмүүст саад болохгүй байхыг хүссэн байна. Энэ нь жүжигчин эрийн дургүйцлийг маш ихээр хүргэсэн аж. Үүнээс гадна тэрээр Дрю Бэрримор болон Кэмерон Диаз нарт жүжиглэх авъяас байдаг бол зураг авалтын талбай Льюгийн байх ёстой газар биш гэдгийг хүртэл дурдаад амжжээ.
10
Cара Жессика Паркер (Sarah Jessica Parker) болон Ким Кэтролл (Kim Cattrall)
"Их хотын секс" кинонд бүсгүйчүүдийн нөхөрлөлийн нарийн нандин зүйлсийг харуулсан мэт санагдана. Гэтэл үнэн хэрэгтээ зураг авалтын хөшигний цаана бүх зүйл эсрэгээрээ байсан гэнэ. Сара Жессика Паркер болон Ким Кэтролл нарын хооронд дахь маргааны талаар киноны 2-р улирлын зураг авалтын үеэс эхлэн ярьж байжээ. Нэг өдөр тэдний дунд өрнөсөн санхүүгийн маргаанаас болоод зураг авалт хүртэл зогсож байсан аж.
Паркер өөрийгөө уг киноны гол дүр хэмээн үзэж илүү их мөнгө нэхэж байсан бол, Кэтролл бүх гол дүрийн эмэгтэй жүжигчдэд ижил хэмжээний цалин өгөх ёстой гэж үзэж байсан гэнэ. "Sex in the city" олон ангит киноны зураг авалт дуусч, хоёр бүрэн хэмжээний кино гарсан ч тэдний маргаан дууссангүй. 3 дахь киноны зураг авалтын үеэр Кэтролл нь Самантагийн дүрийг бүтээхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Самантагүй кино утгагүй болон гэдгийг Паркер гайхалтай ойлгож байсан учир тэд хоорондоо маргалдсан байна.