"EXO" хамтлагийн гишүүн Chen охинтой болжээ

К-поп од маань жилийн эхээр удахгүй гэрлэх гэж байгаа бөгөөд найз бүсгүй нь анхныхаа хүүхдийг тээж байгаа гэж хэлсэн билээ. Харин түүний харьяалагддаг "СМ" энтэртайнмент 29-ний өдрийн өглөө охинтой болсныг нь мэдэгдсэн байна.

"EXO" хамтлагийн гишүүн Chen охинтой болжээ

The Financial News-ийн мэдэгдсэнээр хүүхэд Чондам-донд байрлах "Marie OB/GYN" клиникд 4-р сарын 29-ний өдөр төржээ. Мэдээ цацагдсанаас хойш сошиал медиа ЕХО-ийн фэнүүдийн баяр хүргэсэн халуун дулаан постуудаар дүүрчээ.

27 настай дуучин маань 1-р сард фэнүүдтэйгээ том мэдээтэй угтсан билээ. Түүний агентлаг "Чен өөрт эрхэм нэгэнтэйгээ учирсан бөгөөд гэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Сүйт бүсгүй нь алдартан биш ба гэр бүлүүд л хуримын ёслолд оролцох болно. Тэдний хүслийг хүндэтгэхийг шүтэн бишрэгчид болон сэтгүүлч, сурвалжлагчдаас гуйж байна.

Чен уран бүтээлчийнхээ карьерийг үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөх болно. Бид та бүхнийг Ченд сайн сайхан бүхнийг хүсэхийг гуйж байна." гэж мэдэгджээ.

Дуучин маань охиноо төрөхийг мэдсэний дараа мэдэрсэн хайр, аз жаргалаа шингээсэн захиаг бичин үлдээжээ.

Тэрээр захиандаа "Сайн байцгаана уу? Чен байна. Шүтэн бишрэгчиддээ хэлэх зүйл байгаа учраас энэ захиаг бичиж байна. Сандарч байгаа учраас яаж эхлэхээ мэддэггүй ээ. Үгээр илэрхийлээд хангалтгүй ч биднийг хайрласан фэнүүддээ үнэнчээр хандаж хэлэхийг хүссэн учраас энэ захиаг бичлээ.

Үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсэж буй хайртай хүн надад бий. Миний гаргасан шийдвэрээс болж үүсэх үр дагаварт би санаа зовж байсан ч та бүхнийгээ гэнэтийн мэдээгээр  цочроохгүйн тулд агентлаг болон хамтлагийн гишүүдтэйгээ ярилцаж тохиролцсон. 

Хүүхэд төрөхөд би ч мөн гайхширч, төлөвлөсөн арга хэмжээгээ авч чадаагүй ч, үр минь надад маш их хүчийг өгсөн. 

Хэзээ, хэрхэн хэлэхээ бодон цаг алдахыг хүсээгүй учир зориг гарган энэ захиаг бичиж байна." гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()