1
Ариун шүтээн
Араб хэлний Кааба буюу “куб” гэсэн утгатай энэхүү жижиг дөрвөлжин байгууламж нь ариун Меккагийн их сүмийн төв хэсэгт байрладаг бөгөөд муслимууд үүнийг бурхны гэр гэж үздэг. Жил бүр зохион байгуулагддаг Ислам шашинтнуудын "Хаж" мөргөлд оролцохоор 1.5 сая гаруй хүн ариун Мекка хотыг зорьдог. Энэхүү мөргөлийн эхлэлийг 632 онд Исламын номлогч Мухаммед тавьсан боловч Кааба нь өөрөө Ислам, Христ, Иудын шашны үндэслэгч Абрахамын үеэс уламжлагдан тэрээр Каабаг өөрийн биеэр барьсан гэдэг.
Кааба нь исламын шашин үүсэхээс ч өмнө ариун дагшин газар байжээ. Лалын шашинтнууд Абрахам, түүний хүү Исмаил нар Каабаг барьсан гэж үздэг бөгөөд энэ нь анхандаа энгийн нэг дээвэргүй, дөрвөлжин байгууламж байжээ. Меккаг захирч байсан Курайш овог МЭӨ 608 онд чулуу болон модыг ээлжлэн өрж сэргээн засварлажээ. Гадны халдлага болон үерийн уснаас хамгаалахын тулд хаалгыг нь нэлээн өндөрт байрлуулсан байна.
Түүхэнд өгүүлснээр Архангел Габриел 610 орчим Коран судрын хамгийн эхний судрын нууцыг Мухаммедэд задалсан байна. Өдөр тутмын залбирлаа үйлдэж байхдаа лалын шашинтнууд Иерусалимтай таарсан гэдэг. Төрөлх нутаг болох Меккагаас Медина руу хөөгдөөд жил хагасын нүүрийг үзсэн ч Мухаммед дагагчдаа Каабагийн зүг чиглүүлж түүнийгээ бурхны хүсэл гэж байсан юм. 2 жилийн дараа Мухаммед Исламын шинжлэх ухаанд заасны дагуу тэр жилийнх нь сүүлээр тохиох өөрийнхөө үхлийг зөгнөж цорын ганц Хажийг үйлдсэн байна.
2
Их юм үзсэн
Мухаммедаас хойш Кааба нь итгэл үнэмшлийн үндэс суурь болсон хэвээр байсан боловч олон зууны туршид хэд хэдэн том өөрчлөлтийг туулан гарчээ. 7-р зууны Меккагийн бүслэлтээр 2 удаа эвдэрчээ. 930 оны Хажийн үеэр Карматууд гэгддэг лалын Шийт шашинт бүлэглэл Каабыг эзлэн авч бурхан Адам Ева хоёрт өгсөн гэж итгэдэг, харь гаргийнхнийх ч байж магадгүй гэж таамаглагддаг Хар чулууг хулгайлжээ.
Эцэст нь хэдэн жилийн дараа Хар чулууг буцаан авсан байна. 17-р зуунд орсон хүчтэй борооны дараах засварыг оруулаад Кааба олон тооны дахин шинэчлэлийн нүүрийг үзжээ. Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр өмнө байгаагүй олон тооны мөргөлчид Хажийг үйлдэхээр ирж байгаа нь Саудын Арабын засгийн газарт дахин шинэчлэл хийх сануулга болж 1950-аад оны үед Аль Кайдагийн үндэслэгчид Саудын Арабын шашны групптэй хамтарч сэргээн засварласан байна. Хоёр дахь засвар нь 1979 оны Хажийн үеэр ариун дагшин газар дахин халдлагад өртсөнөөр явагдсан юм.
Зуу зуун халдагчид мөргөлчийн дүрээр зүсээ хувирган дайрч Саудын Арабын алтан ургийнхныг унагаан өөрсдийн удирдагч Мохаммед Абдулла аль-Кахтанигийг Мехди буюу исламын аврагч хэмээн өргөмжилжээ. Эрх баригчид аймшигт буудалцаанаас их хэмжээний хохирол амссанаас 2 долоо хоногийн дараа Кааба болон эргэн тойрны сүмүүдийг сэргээн засварлаж чаджээ. Бослогын удирдагч Жухайман аль-Отайби баривчлагдаж цаазаар авхуулсан байна.
Бусад мөргөлдөөнүүд, тэсрэх бөмбөг, гал түймэр, дайралтуудад олон зуун хүн амиа алдсан ч бүс нутгийн үймээн самуун тасралтгүй үргэлжилж Кааба өнөөдөр ч аюулын харанганд өртсөөр байна. 6-р сард Саудын Арабын хамгаалалтын алба алан хядагчид өөрсдийгөө золиослон халдлага үйлдэх гэж байна хэмээн сэжиглэсний улмаас Их Сүмийн ойролцоо орших нэгэн байшинд нэгжлэг хийжээ. Associated Press-ийн мэдээлснээр босогчидтой гал нээх үеэр нэг нь өөрийгөө дэлбэлж хэд хэдэн гадаадын иргэд болон хамгаалалтын ажилчид шархаджээ. Түүнээс гадна 1 эмэгтэйг оролцуулаад 5 хүн баригджээ.
3
Дотор нь юу байдаг вэ?
Одоогийн Кааба нь 13 метр өндөр 10х12 хэмжээтэй юм. Үүний 3 булан нь зонхилогч лалын шашинтай орон эсвэл бүс нутгийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд хойд буланг нь Ирак, барууныг нь Сири (түүхэн Левантины муж), өмнөдийг нь Йемен гэдэг байна. Харин зүүн буланд мөргөлчид ихэвчлэн үнсэж мөргөдөг, хүрч очиж чадаагүй тохиолдолд даллаж мөргөдөг Хар чулуу байдаг байна.
Каабаг исламын ариун сар Рамаданы өмнө болон Хаж эхлэхээс сарын өмнө жилд 2 удаа цэвэрлэдэг. Ингэж цэвэрлэхдээ Каабын гадна талыг Таиф хотоос авчирдаг сарнайн тусгай хольц, цэвэр үнэртэй ус, ариун Замзамын худгийн ус болон бусад үнэртнүүдээр цэвэрлэдэг гэнэ. Мөн Каабыг нээж дотор талыг нь сарнай болон бусад үнэртэнгүүдээр цэвэрлэдэг байна.
Хар чулуу