Болливудын хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй

Энэтхэг бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд алдартай. Ялангуяа Болливудын жүжигчид тэдний дэргэд үнэт чулуу мэт гялалзана. Ингээд Болливудын хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог 10 эмэгтэйг танилцуулж байна. 

Болливудын хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дипика Падуконе

Төрсөн он, сар, өдөр: 1986 оны 1-р сарын 5
Төрсөн газар: Копенгаген
Өндөр: 174 см
Мэргэжил: жүжигчин

Дипика Падуконе нь дэлхийн хамгийн шилдэг агаарын теннисийн тамирчин Пракаша Падуконений охин юм. Дипика Болливудын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн бөгөөд нэг удаа Вин Дизелийн хамтаар Холливудын кинонд дүр бүтээсэн байна.

Дипика Падуконе

2 Киара Адвани

Төрсөн он, сар, өдөр: 1992 оны 7 -р сарын 31
Төрсөн газар: Мумбаи, Энэтхэг  
Өндөр: 157 см
Мэргэжил: жүжигчин

Киара Алия Адвани нь Болливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд тэрээр “Fugly”, “Bharat Ane Nenu” гэх мэт алдартай кинонуудад тоглосон байна.

Киара Адвани

3 Приянка Чопра

Төрсөн он, сар, өдөр: 1982 оны 7-р сарын 18
Төрсөн газар: Ямшедпур, Энэтхэг
Өндөр: 169 см
Мэргэжил: жүжигчин

Приянка Чопра Жонас нь Ника Жонасын гэргий бөгөөд тэрээр энэтхэгийн жүжигчин, найруулагч, дуучнаас гадна “Дэлхийн Мисс 2000”-ын ялагч юм байна. Тэрээр Болливудын хамгийн алдартай, хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд багтдаг.

Приянка Чопра

4 Айшвария Рай Баччан

Төрсөн он, сар, өдөр: 1973 оны 11-р сарын 1
Төрсөн газар: Мангалор, Энэтхэг
Өндөр: 170 см
Мэргэжил: жүжигчин

Айшвария бол “Дэлхийн Мисс 1994”-ийн ялагч бөгөөд энэхүү тэмцээн түүнийг Болливудад хөл тавихад тусалсан байна. Ингээд тэрээр одоог хүртэл кинонд гол дүрийг бүтээсээр л байгаа аж.

Айшвария Рай Баччан

5 Читрангада Сингх

Төрсөн он, сар, өдөр: 1976 оны 8-р сарын 30
Төрсөн газар: Йодпур, Энэтхэг
Өндөр: 168 см.
Мэргэжил: жүжигчин, модель

Читрангада Сингх – Болливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд тэрээр “Desperado”, “Gabbar is Back”, “I, Me aur Main” зэрэг алдартай кинонуудад дүр бүтээсэн аж.

Читрангада Сингх

6 Катрина Каиф

Төрсөн он, сар, өдөр: 1983 оны 7-р сарын 16
Төрсөн газар: Хонконг
Өндөр: 168 см.
Мэргэжил: жүжигчин

Болливуд дахь Англи жүжигчдийн төлөөл бол Катрина Каиф юм. Тэрээр 18 настайгаасаа эхэлж, кино урлагийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд одоог хүртэл дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд багтаж байгаа аж.

Катрина Каиф

7 Сара Али Хан

Төрсөн он, сар, өдөр: 1995 оны 8 -р сарын 12
Төрсөн газар: Мумбаи, Энэтхэг              
Өндөр: 163 см.
Мэргэжил: жүжигчин

Сара Хан бол Патауди хааны гэр бүлийн гишүүн бөгөөд тэрээр Амирта Сингх болон Саифа Али Хана нарын охин, Мансура Али Хана Патауди болон Шармила Тагор нарын ач юм. Хааны гэр бүлийн гишүүн байх нь түүнийг Болливудад алдартай жүжигчин болоход огтхон ч саад болоогүй бололтой.

Сара Али Хан

8 Адити Рао Хидари

Төрсөн он, сар, өдөр: 1986 оны 10 -р сарын 28
Төрсөн газар: Хаидерабад, Энэтхэг
Өндөр: 163 см.
Мэргэжил: Жүжигчин

Адити — дуучин, бүжигчин бүсгүй бөгөөд энэ нь түүнийг Болливудын алдартай жүжигчин болоход нөлөөлжээ. Тэрээр 2006 онд анхны кинондоо гол дүрийг бүтээж, үүнээс хойш түүний жүжигчний карьер тогтмол дээш өсөж байгаа гэнэ.

Адити Рао Хидари

9 Санни Леоне

Төрсөн он, сар, өдөр: 1981 оны 5-р сарын 13
Төрсөн газар: Сарния, Канад
Өндөр: 163 см.
Мэргэжил: Жүжигчин

Санни Леоне жүжигчний гараагаа барууны оронд насанд хүрэгчдийн кинонд тоглосноор эхэлсэн. Гэхдээ түүний амьдрал өөрчлөгдөж тэрээр Энэтхэг рүү нүүснээр Болливудын алдартай жүжигчин болжээ.

Санни Леоне

10 Таманнаах Бхатия

Төрсөн он, сар, өдөр: 1989 оны 12-р сарын 21
Төрсөн газар: Мумбаи, Энэтхэг
Өндөр: 165 см.
Мэргэжил: Жүжигчин

Таманнаах Болливудын алдартай жүжигчин болохын өмнө бүжигчин гэдгээрээ алдартай байсан аж. Харин одоо тэр Болливудын хамгийн алдартай жүжигчин болжээ.

Таманнаах Бхатия

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()