Онгоц хулгайлж, зугтахыг оролдсон нь
1988 оны эмэгтэйчүүдийн баярын өдрөөр тэд Ту-154 онгоцыг хулгайлж, Англи руу явж тэнд алдартай хөгжимчин болж баяжихаар төлөвлөжээ.
Хулгайлах ажиллагаанд Нинели Сергеевна Овечкин болон түүний 3 охин, насанд хүрээгүй 2 хүүхэд болон 9-32 насны 7 хүү нь оролцжээ. Тэд нислэгийн үеэр 100 сумтай 2 буугаар зэвсэглэсэн байв. Ингээд Ту-154 онгоцны багийнхан Финландын хилийн ойролцоогоос хөөргөж чадсан боловч тусгай хүчнийхэн онгоцыг барьж авчээ.
Гэр бүлийн цаашдын хувь заяа, үр дагавар
Амьд үлдсэн Овечкиныхан шүүх хурлаар орсон байна. Том охин Ольга нь зургаан жил, харин дүү Игорь нь 2 жилийн ял авсан байна. Бага насны хүүхдүүдийг асрамжийн газар өгч, хожим хэрэгт орцоогүй том эгч Людмила хариуцан авчээ.
Шоронгоос суллагдсаны дараа Игорь рестораны найрал хөгжимд орж, дараа нь хуримаа хийн , Санкт-Петербургт ирсэн боловч, 1999 онд хар тамхи тээвэрлэсэн хэргээр баривчлагджээ. Ийнхүү тэрээр шоронд амиа алдсан байна.
Бага хүү Сергей 1999 онд том эгч Людмилагийн гэрт очжээ. Тэрээр нутгийн хөгжмийн сургуульд элсэхийг хүссэн боловч гэр бүлийн нэр хүндээс болж түүнийг авахаас татгалзсан байна.
Бага охин Оляа нь Иркутск хотын зах дээр ажилд оржээ. 2004 онд хамтран амьдарчтайгаа архи ууж, түүндээ зодуулж бэртэл авч, амиа алджээ. Түүний бяцхан хүү мөн л Людмилагийн гэр бүлд очжээ.
Том охин Ульяна нь 16 насандаа хүүхэдтэй болсон. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй болсон ч эрхүүгийн хүлээн авахад ажилд орж, тэндээ одоог хүртэл амьдарч байгаа.
Харин гуравдахь охин Татьяна нь хүнтэй сууж нэг хүүхэдтэй болсон бөгөөд одоо Черемхово хотод амьдарч байгаа аж.
Харин нэг хүү Михаил нь Санкт-Петербург хотын Соёлын дээд сургуульд орж чадсан бөгөөд тэрээр жазз хөгжим тоглодог байна. 2002 онд тэрээр Испанийн Барселона руу нүүж гудамжны хөгжимчин болжээ. 10 жилийн дараа цус харвалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж асрамжийн газар шилжүүлэгджээ.