Хүн байхын утга учрыг дэлхий дахинд таниулсан бүсгүй

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли 20 жилийн турш дүрвэгсдийн эрхийн төлөө тэмцэж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, байгаль орчинг хамгаалахын төлөө ажиллаж ирсэн. Тэрээр бусдын зовлонг маш сайн ойлгож, үргэлж туслахыг хичээж ирсэн ба энэ бүхний хажуугаар сайн ээж байж, үр хүүхдээ асарч, хайрлахаа орхиж байсангүй. Тэрээр үргэлж дэлхий ертөнцийг сайхан газар болгохын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг гэдгийг өнгөрсөн хугацаанд үйлдлээрээ батлан харуулсаар ирсэн юм. 

Хүн байхын утга учрыг дэлхий дахинд таниулсан бүсгүй

1 Энэ бүхэн Лара Крофтын зураг авалтаас эхэлсэн

2000 онд жүжигчин Анжелина Жоли "Lara Croft: Tomb Raider" киноны зураг авалтад оролцохоор Камбожи улсад очжээ. Тухайн үед тус улс хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн байсан нь жүжигчинд ихээхэн хүнд тусаж,  тэрээр хүмүүнлэгийн хямралд өртсөн улс орнууд болон дүрвэгсдийн талаар судалж эхэлсэн байна. Удалгүй тэрээр ийм хямралд өртсөн 30 гаруй улсад очиж, хүмүүнлэгийн туслалцаа болон мөнгөн хандив үзүүлжээ. Үүний дараа тэрбээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд коммисарын байгууллагын "Сайн санааны элчин сайд"-аар томилогдсон юм.

Энэ бүхэн Лара Крофтын зураг авалтаас эхэлсэн

2 Тэрээр хүн төрөлхтөнг хайрладаг шигээ байгаль орчинг хайрладаг

Тэрээр анхны хүүхдээ Камбожийн асрамжийн газраас үрчилж авсан ба хүүгээ төрсөн нутагтай нь байнга ойр, холбоотой байлгахыг хүсэж, тус улсад байр худалдаж авахаар шийджээ. Түүний авах байр Самлуотын Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ойролцоо байсан ч тус газарт хулгайн анчид нэвтрэн, байгалийг сүйтгэх аюул учраад байж. Харин Анжелина Жоли 60,000 га талбай газар худалдан авч, ан амьтдад ээлтэй үзэсгэлэнт байгалийг бий болгож, "Мэддокс-Жоли" төсөл хэмээн нэрлэсэн бол өдгөө Мэддокс Жоли-Питт Сан болжээ.

Тэрээр хүн төрөлхтөнг хайрладаг шигээ байгаль орчинг хайрладаг

Камбожийн засгийн газар түүний хичээл зүтгэлийг үнэлж, Камбожид харъяалагдах иргэншил олгожээ.

3 Үргэлж дүрвэгсдийн эрхийн төлөө ажилладаг

Анжелина 2001 онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд коммисарт элссэнээсээ хойш  өнөөдрийг хүртэл хүмүүнлэгийн хямралд өртөгсөд, дүрвэгсдэд туслалцаа үзүүлж ирсэн. Тэрээр өөрийн биеэр олон улс орнуудад очин, дүрвэгсэд болон нэн шаардлагатай иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж, амьдрах нөхцлийг нь сайжруулан, хөгжлийн дэмжлэг үзүүлдэг байв. Мөн улс орноосоо зугтсан болон эргэж ирсэн дүрвэгсдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжихэд зориулан шинэ сургууль, эрүүл мэндийн байгууллага байгуулж байжээ.

Үргэлж дүрвэгсдийн эрхийн төлөө ажилладаг

Жишээлбэл 2010 онд Анжелина Афганистан улсын Танги хотод охидын дунд сургууль байгуулж, 75000 доллар хандивласан. Тэрээр охид зохих суурь боловсрол эзэмших боломжгүй байгаад зовнин энэхүү сургуулийг байгуулсан ба байгуулсан сургууль зөвхөн үүгээр зогсохгүй.

4 Өөр олон салбарт ажилладаг

Жоли зөвхөн дүрвэгсдэд анхаараад зогсохгүй өөр олон салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, дэлхийн хүн бүрийн амьдралыг сайхан болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Тэрээр ядуурлыг бууруулж, хорт хавдартай тэмцэхийн тулд мөнгө болон өөрийн мэдлэгээ дээшлүүлж, өөр бусад алдартнуудын хамтаар эмзэг бүлгийн, өнчин хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсрол, сэтгэлзүй, нийгмийн зохих үйлчилгээг үзүүлдэг.

Жоли энх тайван, боловсрол, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 29 сан, байгууллагын ажилд оролцсон.

Өөр олон салбарт ажилладаг

5 Үргэлж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг

Жоли дүрвэгсдээс гадна дайны идэвхтэй бүсэд амьдардаг, бэлгийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг. Тэрээр эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалах нь туйлын чухал бөгөөд бэлгийн хүчирхийлэл, дарамт нь эмэгтэйчүүдийн амьдрал, гэр бүл, тэдний нийгмийн оролцоонд маш сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд бэлгийн хүчирхийллийг даруй илрүүлж, зохих шийтгэлийг нь оноож, үүний эсрэг арга хэмжээ авах зорилгоор бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачлагыг гаргасан. 

Үргэлж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг

6 Үргэлж эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаараарай гэж сануулдаг

Тэрээр өөрийн ээж, нагац эгчээ хоёуланг нь хөхний хорт хавдраар алджээ. Харамсалтай нь Анжелина ч хөхний хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй байсан тул хоёр хөхөө авахуулах хүндхэн шийдвэрийг гаргасан. Тэрээр хүүхдүүдээ өөрийн адил ээжийгээ энэхүү өвчнөөр алдаасай гэж хүсээгүй бөгөөд мэс засалд орсны дараа өөрийн туршлага, эмчилгээний талаар эмэгтэйчүүдтэй хуваалцаж, тэднийг үргэлж шинжилгээнд хамрагдаж байгаарай гэж зөвлөдөг.

Үргэлж эмэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаараарай гэж сануулдаг

7 Тэр хэзээ ч хандив өгөхдөө эргэлзэж байгаагүй

2008 онд Анжелина ихэр хүүхэдтэй болсноо мэдэгдэж, тус оны 8-р сард  Нокс Леон, Вивиен Марчелин Жоли-Питт нар мэндэлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчид тэдний хүүхдийн анхны зургийг авахын тулд үнэ хаялцаж байсан ба " People and Hello!" сэтгүүл хүүхдүүдийн зургийг 14 сая доллараар худалдаж авчээ. Харин энэ бүх мөнгөө тэд сайн үйлсийн Жоли-Питт санд хандивласан байна.

Тэр хэзээ ч хандив өгөхдөө эргэлзэж байгаагүй

8 Гамшгийн улмаас хохирсон иргэдэд туслалцаа үзүүлдэг

2011 онд хүчтэй хар салхи Миссури дахь 800 аруй байшин, 400  орчим бизнесийг дампууруулахад Жоли хотыг дахин сэргээхэд  "Мэддокс Жоли-Питт" сангаас 500,000 долларын хөрөнгө гарган хандивласан. Үүний өмнө 2010 онд Гаитид олон хүний амийг авч одсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас хохирсон олон мянган иргэдэд зориулж 1 сая доллар хандивлаж байжээ.

Гамшгийн улмаас хохирсон иргэдэд туслалцаа үзүүлдэг

9 Тэр үргэлж хүүхдүүддээ урам зориг өгдөг

Түүний охин Захара Жоли-Пит алдартай үнэт эдлэлийн мэргэжилтэн Роберт Прокопын хамтаар өөрийн үнэт эдлэлийн коллекцоо гаргажээ. Ээжийнхээ адил тэрээр цуглуулгаас олсон бүх ашгаа Лос Анжелес дахь Рут орогнох байрын төвд хандивлажээ. Энэхүү ашгийн бус байгууллага нь эмэгтэйчүүд хүүхдүүдийг түр орогнох байраар хангадаг.

Тэр үргэлж хүүхдүүддээ урам зориг өгдөг

10 Тэр хүүхдүүдээсээ ч урам зориг авдаг

Тэрээр хайртай хүүхдүүдийнхээ хувьд хамгийн сайн ээж нь байхын тулд бүхнийг хийдэг. Хүү Мэддокс нь нисэх онгоц жолоодох сонирхолтой тул тэрээр хүүгийнхээ адил нэг удаа нисэх онгоц жолоодож сурч байжээ. Тэрээр түүний хувьд супермен шиг байхыг хүсдэг гэнэ. 

Тэр хүүхдүүдээсээ ч урам зориг авдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()