Норвеги дэх хайлсан мөсөн голоос гарч ирсэн эртний гайхалтай олдворууд

Норвегийн Лэндбрин уулан дээрх мөсөн гол хайлж, олон мянган жил зузаан мөсөн доор хадгалагдсан нэн эртний олдворууд гарч ирэн судлаачдын анхаарлыг татах болжээ. Тэндээс эртний хувцас, багаж хэрэгсэл гээд төрөл бүрийн зүйлс олдсон бөгөөд тэдгээрийг 1700 жилийн настай хэмээн шинжээчид тогтоогоод байна.

Норвеги дэх хайлсан мөсөн голоос гарч ирсэн эртний гайхалтай олдворууд

МЭӨ 300 он буюу Викингчүүдийн эрин үед хамрагдах тэдгээр олдворуудын дунд морины тах, модон хумс, эртний бичээс бүхий савх, модон зүү, төмөр хутга гээд 100 гаруй төрлийн эд зүйлс байжээ. Олдвор олдсон газар нь МЭӨ 300 оноос 14 зуун хүртэл аялагч, худалдаачдын явдаг зам байсан аж. 1300 оноос цар тахал гарснаас гадна цаг уур, эдийн засгийн өөрчлөлтөөс болж уг зам аажмаар ашиглагдахаа больжээ. Архелогичид голын мөс үргэлжлэн хайлахын хэрээр илүү олон олдворууд гарч ирнэ гэж үзэж байна. 

Лэндбриний мөсөн гол 2006 ба 2018 он

1 Морины тах

Хэдий үед хамрагдах нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд радиокарбон шинжилгээ хийгдэж байгаа. 

Морины тах

2 Модон гадас, нарсаар хийгдсэн, 1100 оны үед хамрагдана

Модон гадас, нарсаар хийгдсэн, 1100 оны үед хамрагдана

3 Чавх, МЭ 5-р зуун

Чавх, МЭ 5-р зуун

4 Хэт цахиурны гэр, он тодорхойгүй

Хэт цахиурны гэр, он тодорхойгүй

5 Эртний бичээстэй нишингэ, 11-р зуун

Эртний бичээстэй нишингэ, 11-р зуун

6 Түгжих хэрэгсэл, хусаар хийгдсэн, 800 жилийн настай

Түгжих хэрэгсэл, хусаар хийгдсэн, 800 жилийн настай

7 Нэхмэл хувцасны хэсэг, 9-р зуун

Нэхмэл хувцасны хэсэг, 9-р зуун

8 Модон тэвнэ

Модон тэвнэ

9 Өөр нэгэн тэвнэ шиг олдвор, 1100 оны үеийнх

Өөр нэгэн тэвнэ шиг олдвор, 1100 оны үеийнх

10 Арьсан хүүдий, 10-р зуун

Арьсан хүүдий, 10-р зуун

11 Жижиг чичлүүр хутга, 11-р зуун

Жижиг чичлүүр хутга, 11-р зуун

12 Морины тах, 11-13-р зуун

Морины тах, 11-13-р зуун

13 Тээрэмний гол, 800 жилийн настай

Тээрэмний гол, 800 жилийн настай

14 Морины толгойн яс, 1700 жилийн настай

Морины толгойн яс, 1700 жилийн настай

15 Хөх өнгийн даавуу, дундад зууны үе

Хөх өнгийн даавуу, дундад зууны үе

16 Хусны холтсоор хийсэн сав, 400 жилийн настай

Хусны холтсоор хийсэн сав, 400 жилийн настай

Лендбрин дахь эртний олдворууд бүхий газар нь 250мкв талбайтай. 

Өмнө нь 2011-2015 онуудад хайгуул хийгдэж байсан ч 2019 оноос хойш хайгуулын ажил дахин эхэлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()