1
“Үнсгэлжин” - Цуст түүх
“Үнсгэлжин” хүүхэлдэйн кинонд хойд эхдээ дарамтлуулж, эгч нартаа дээрэлхүүлдэг үзэсгэлэнтэй охины талаар гардаг бөгөөд тэрээр ханхүүгийн зарласан үдэшлэгт сайн санаат шидтэнгийн ачаар очдог ч шөнө дунд үдэшлэгээс явахдаа болор шаахайгаа гээчихдэг билээ. Харин дараа нь ханхүү түүний өрөөсөн шаахайг нутгийн бүхий л эмэгтэйчүүдэд өмсгөж үзэх бөгөөд зөвхөн үнсгэлжинд л таарч, тэд урт удаан, аз жаргалтай амьдарна.
Гэхдээ Шарль Перрогийн жинхэнэ үлгэр дээр ханхүүг Үнсгэлжингийн гэрт ирэх үед хойт эх нь өөрийн охидыг хөлийнхөө хурууг тайраад шаахайг өмс гэж тушаадаг ч амжилтгүй болж, үнсгэлжин ханхүүтэй гэрлэж аз жаргалтай амьдардаг юм. Аймшигт эгч нар нь хөлийнхөө хурууг тайраад зогсохгүй, хуримын ёслолын үеэр тэдний нүдийг шувуу сохолдог аж.
2
“Нойрсож буй гүнж”- Хүүхдийн үлгэр огт биш
Диснейн хувилбарт гүнж хуруугаа хатгаж, мөнхийн нойронд автдаг билээ. Гэхдээ нэгэн зоригтой ханхүү түүнийг үнсэж, аварснаар тэд амар сайхандаа жаргадаг.
Харин Жамбаттиста Базилагийн хувилбараар Аврора бүсгүй ханхүүгийн үнсэлтээс бус харин ихэр хүүхэд төрүүлснээр сэрдэг байна. Ханхүү бүсгүйг үнсэхийн оронд түүнийг хүчинддэг. Учир нь тэр аль хэдийн гэрлэсэн байжээ. Ингээд Аврораг ихэр хүүхдүүдээ тэвэрч ордонд ирэх үед ханхүүгийн эхнэр тэдний амийг хорлох оролдлого хийх гэдэг боловч хаан үүнийг зогсоож, Аврораг зүүдэнд нь түүнийг хүчиндсэн залуутай гэрлэхийг зөвшөөрдөг байна.
3
“Араатан ба гоо үзэсгэлэн” – Белл маш атаархуу эгч нартай
“Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кинонд Аймшигт араатан Беллыг хулгайлж, тэрээр ярьдаг сав суулга, тавилгатай ордонд амьдарч араатны дотоод гайхалтай сэтгэлийг нээдэг. Араатны дотоод гоо үзэсгэлэнд дурласан Белл түүнийг үнсэж, муу ёрын хараалыг тайлна.
Харин Габриэль-Сюзанн Барбо де Вильневийн хувилбар дээр Белл араатнаас долоо хоног гэр рүү минь явуулаач гэж хүснэ. Бүсгүйг тансаг гоёл чимэглэл зүүсэн ирэхийг харсан эгч нар нь түүнийг олон хоногоор үлдэхийг хүсэх бөгөөд тэд араатан уурлаж, охиныг ална гэдэгт итгэлтэй байсан гэнэ.
4
“Цасан гуа ба долоон одой”- Бас л цуст түүх
Цасангуа үлгэрт гарч буй хамгийн цагаан арьстай дүр учир тэрээр ой руу зугтаж, долоон одойн гэрт нуугдана. Аймшигт шулам түүнийг хорлохын тулд алим өгч, цасан гуа гүн нойронд автана. Шулмаас өшөөгөө авахыг хүссэн долоон одой түүний араас хөөж, шулам өндөр хавцал дээрээс унаж амиа алдана. Цасан гуаг нойрсож байх зуур хаа нэгтээгээс ханхүү гарч ирж, түүнийг үнссэнээр бүсгүй аврагдаж тэд аз жаргалтай амьдрах болно.
Ах дүү Гриммийн зохиол дээр шулам хаднаас унаж үхдэггүй. Харин Цасан гуаг хорлох гэсэн хорт санааныхаа хариуд халуун төмөр туфли өмсөж бүжиглэх бөгөөд эцэст нь унаж үхдэг байна.
5
“Лусын дагина” - Аймшигтай төгсгөл
Диснейн хүүхэлдэйн киноны хувьд Ариэль гүнж дуу хоолойгоо хөлөөр сольж, хайрынхаа эрэлд эрэг рүү гардаг. Тэрээр ханхүү Эрикт дурлаж, тэд лусын дагинатай гэрээ хийсэн шулмыг устгаж аз жаргалтай сайхан амьдарна.
Ханс Христиан Андерсоны бодит хувилбар дээр Ариэлийн шинэ хөл нь шилэн дээр явж байгаа мэт өвдөнө гэжээ. Өвдөлт болон бусдыг өөртөө татах байдал хоорондоо үл зохицох учир ханхүү өөр эмэгтэйтэй гэрлэж, харин Ариэль далайн хөөс болж хувирдаг гэнэ.
6
“Мулан” - Тэр дайнд ялагддаг
Эрэгтэй хүний дүрд хувирч аавынхаа оронд цэрэгт явж буй Мулан бүсгүй өөрийн эр зоригийг гайхуулж, дайнд ялалт байгуулснаар төрсөн гэртээ ирж аз жаргалтайгаар царцаануудтайгаа тоглодог гэдгийг бид диснейн хүүхэлдэйн кинонд хардаг билээ.
Гэтэл Хуагийн эх хувилбар дээр Мулан дайнд ялагдал хүлээдэг гэнэ. Дайсны талын хаан түүнийг хэрвээ надтай хамт амьдрах юм бол би чамайг амьд үлдээнэ гэж хэлдэг бөгөөд энэ үед Мулан зугтдаг аж. Ингээд гэртээ ирээд тэр аавыгаа нас барж, ээжийгээ өөр хүнтэй гэрлэсэн болохыг мэднэ. Тэрээр: Би дайныг даван туулсан эмэгтэй хүн. Би хангалттай их зүйл хийсэн. Харин одоо би аавтайгаа байхыг хүсэж байна” гэж хэлээд амиа хорлодог.
7
“Рапунзел” - Ханхүү нүдээ сохолдог
Хүүхэлдэйн кинонд Рапунзел бол урт цайвар үстэй, ордонд хашигдсан гүнж байдаг. Гэтэл нэгэн удаа тэрээр дээрэмчинтэй таарч, тэд маш олон адал явдлыг туулах болно.
Рапунзел бол ах дүү Гриммийн хамгийн аз жаргалтай төгсдөг үлгэр бололтой. Үзэсгэлэнт бүсгүйн эцэг эх нь жирийн тариачид байсан бөгөөд бүсгүйг салатны ургамал болох рапунзелаар сольдог аж. Ингээд бүсгүй нялх байхаасаа шулмын гарт оржээ. Рапунзелыг 12 нас хүрэхэд шулам хаалгагүй, шатгүй, ганцхан цонхтой цамхагт түүнийг үлдээсэн байна. Цамхагт орох цор ганц боломж нь бүсгүйн үсээр дамжиж орох байсан юм. Нэгэн удаа ханхүү цамхагийн хажуугаар өнгөрч яваад Рапунзелын дуулахыг сонссон бөгөөд цамхагт орж, тэд гэрлэхээр болжээ.
Ханхүү бүсгүйг авахаар эргэн ирж, түүний алтан шаргал үсээр дамжин цамхагт ороход цамхаг дотор тэр шуламтай таарна. Шулам ханхүүг түлхэхэд тэр унаж, нүдээ сохолсон байна. Сохорсон ханхүү олон сарын турш хайртай бүсгүйгээ хайж ойгоор явсан бөгөөд нэгэн өдөр Рапунзелын хоолойг сонсжээ. Ханхүү түүнийг олох үед тэр аль хэдийн хоёр хүүхэдтэй байсан аж. Бүсгүйн шидэт нулимс ханхүүг хараа оруулж тэд олон жилийн турш аз жаргалтай амьдарчээ.
8
“Покахонтас” – Тэр Жон Смиттэй бараг харьцаж байгаагүй
Диснейн хувилбарт Покахонтоас бол мододтой ярилцаж чаддаг, элбэнх найзтай эмэгтэй юм. Ингээд нэгэн удаа тэрээр англи залууд дурлаж, хоёр ард түмний хооронд дайн үүсэх шахна.
Үнэн хэрэгтээ Матоака нь Покахонтас нэрээрээ илүү алдартай бөгөөд Поухатаны (Виржиния мужид харъяалалтай) удирдагчийн охин байсан аж. Энэтхэгчүүд Жон Смитийг хулгайлж, харин Матоака түүний амийг аварна. Ингээд тэдний харилцаа төгсгөл болдог. Хожим нь энэтхэгийн гүнжийг цагаачид хулгайлж, барьцаалдаг гэнэ. Бүсгүй 17 насандаа англи залуутай гэрлэж, 22 насандаа тодорхой шалтгаангүйгээр нас барна.
9
“Геркулес” – алуурчин, хүчирхийлэгч байсан
Хүүхлдэйн кинонд Геркулес нь Зевсийн бага хүүгийн дүрийг бүтээдэг бөгөөд тэрээр Мегараг Аидагаас аварч, баатар болж чаддаг.
Гэтэл эх хувилбар дээр Геркулес нь зэрлэг, балмад гэмт хэрэгтэн байсан аж. Гэхдээ юуны түрүүнд Мегарагийн талаар дурдъя. Тэрээр хаан Фивын охин байсан бөгөөд Геркулес хүчээр түүнийг эхнэрээ болгож авчээ. Тэд хоёр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байсан ч Зевсын эхнэр Гера Геркулесийг галзуу нэгэн болоход нөлөөлж тэрээр эхнэр, хүүхдүүдийнхээ амийг хороосон байна. Өөрийгөө буруу зүйл хийсэн болохыг ойлгосон Геркулес хүүхэлдэйнд гардаг 12 даалгаварыг гүйцэтгэдэг хэдий ч бүгдийг нь аймшигтай хүчирхийлэл үйлдэж давдаг.
10
“Нотр Дамын бөгтгөр Квазимодо” – Тэрээр оршуулгын газар өлсөж үхдэг
Диснейн хүүхэлдэйн кинонд Квазимодо нь төрөлхийн гажигтай нэгэн бөгөөд тэрээр цыган бүсгүйд дурлаж, түүнийг цаазын ялаас аварч чаддаг билээ.
Виктор Гюгогийн бодит зохиол дээр Квазимодо нь Эсмеральдаг цаазын ялаас аварч чаддаггүй бөгөөд тэрээр бүсгүйн амийг хэрхэн хорлож байгааг харж зогсоно. Дараа нь тэр бөгтгөр Эсмеральдагийн шарил дээр очиж, өлсөж үхэх хүртлээ тэнд байдаг. Олон жилийн дараа бүсгүйн шарилыг нээж үзэхэд хоёр цогцос хоёулаа байсан бөгөөд салгах гэхэд яс нь үйрч унадаг байна.
11
“Пиноккио” – Пиноккио жинхэнэ хүү болж чаддаггүй
Пиноккио бол хуучин мужааны хүүхэд бөгөөд тэрээр үргэлж хүүтэй болохыг хүсэж байсан учир ийнхүү гуалин модоор түүнийг урлажээ. Бяцхан хүү хичээлээ тараад харьж байх үедээ эцгийнхээ амийг аюулд хүргэдэг бөгөөд эцэс нь бодит хүүхэд болдог байна.
Карл Коллодигийн бодит үлгэр дээр Пиноккио бол үнэхээр үл бүтэх нэгэн. Дэлхий дээр үүссэн цагаасаа эхэлж, тэр биеэ буруу авч явж, хулгай хийж, эцгийгээ хэнд ч хэрэггүй хэмээн муугаар нэрлэдэг. Түүний хийсэн бүхний хариу болгож муур болон үнэг Пиноккиог бургас дээр өлгөж, түүний үхлийг ажигладаг.
12
“Маугли” – Маугли тосгоны иргэдийн аминд хүрдэг
Диснейн хүүхэлдэйн кинонд Маугли нь ширэнгэн ойд хаягдсан хүү бөгөөд ойн амьтад түүнд дуу дуулах, хоолоо олж идэх арга замыг зааж өгдөг байна.
Харин Редьярд Киплингийн зохиолд Маугли зэрлэгээр Шерхан барын амийг хороож, төрсөн эцэг эхийг нь тосгоны тариачид баривчилсан болохыг мэднэ. Чоно болон заануудын тусламжтайгаар Маугли тосгоны бүх оршин суугчдын амийг хороодог. Ингээд тэрээр тосгоноос зугтахаас өөр аргагүй болж, англичуудын тосгоныг зорьдог байна.