"Дур тавих мөч" - Литва гэрэл зурагчны фото төсөл

Литвийн гэрэл зурагчин Альберт Поцей нь Канадын Альберта мужийн их сургуулийг онц дүнтэй төгсөөд томоохон компанийн мэдээллийн технологийн хэлтэст амжилттай ажиллаж байсан боловч 30 нас хүрээд ажлаа орхиж мөрөөдлөө даган гэрэл зураг дарахаар шийджээ. Тэрээр харьцангуй богино хугацаанд алдаршиж, Европ даяар олон шавь, дагагчидтай болжээ. Тэрээр минимализм, геометрийн тэгш хэм, зөөлөн гэрэл болон байгалийн сэтгэл зүй төрлөөр дагнан уран бүтээлээ туурвидаг. Ингээд түүнийг алдрын оргилд хүргэсэн "Дур тавилт" фото төслийг танилцуулж байна. 

"Дур тавих мөч" - Литва гэрэл зурагчны фото төсөл

Альберт Поцейн "Дур тавилт" фото төсөл нь цахим орчинд маш их шуугиан тарьж, түүнийг олны танил болгосон бүтээл юм. Тэрээр энэ тухайгаа "Эмэгтэй хүн бие махбодын таашаалын хамгийн дээд цэгтээ хүрэх тэр мөчийг би буулгахыг хүссэн. Энэ санаа миний зүүдэнд орж ирсэн. Сэрээд би үүнийг хий ёстойгоо ухаарсан." гэж ярьжээ. 

Эхэндээ зургийн модел болох хүн олоход хэцүү байсан учир боломжгүй мэт байжээ. Ямартай ч тэрээр бүх найзуудруугаа захидал бичиж хүсэлт тавьсан байна. Нэг хэсэг нь надад тийм зориг алга аа гэсэн хариу илгээсэн бол бусад нь огт хариулаагүй. Мэдээж хариулт нь тодорхой байв. Эцэстээ төсөлд оролцохыг зөвшөөрсөн 20 хүн байсан боловч зарим нь зураг авалтын үед тайвширч чадахгүй байсан учир төслийг орхиж 15 хүн үлджээ. Бүсгүйчүүд зураг авалтын үеэр жинхнээсээ дур тавилтыг мэдэрч байсан бөгөөд яг тохирсон мөчийг буулгахын тулд секунд тутамд зураг дарж байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()