1
Тайчих бүжиг хийх нь тэдний үндсэн мэргэжил биш
Статистикаас харахад ихэнх бүжигчид ялангуяа Америк, Европын бүжигчид тайчих бүжгийг үндсэн ажилтайгаа хослуулан хийдэг. Үүнээс гадна зарим нь их сургуульд сурдаг учир сургалтын төлбөрөө олохын тулд ийнхүү бүжиглэдэг байна. Британид 4 бүжигчин тутмын нэг нь дээд боловсролтой байдаг. Харин ОХУ-д клубт ажиллаж буй бүсгүйчүүдийн ихэнх нь боловсролгүй байдаг гэнэ.
2
Америкчуудын хамгийн дуртай бүжгийн төрөл
Америкчууд тайчих бүжиг үзэх хамгийн дуртай хүмүүс. Тиймээс ч тэд театр, музей, кино үзэхийн оронд тайчих клубыг зорьдог.
3
Тайчих урлаг бол хобби
Ихэнх бүжигчдийн хувьд стриптиз нь орлогын нэмэлт эх үүсвэрээс илүү зүйл байдаг гэнэ. Олон хүн цугласан газар өөрийн хүссэнээр бүжиглэснээр тэд уйтгартай ажлаа мартаж, адреналины мэдэрч чаддаг аж. Энгийн нэгэн тайчигч бүсгүй багш, эсвэл нягтлан ч байх магадлалтай.
4
Тайчих бүжиг нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг
Германы эрдэмтэн Карен Везерби олон жилийн турш 2 төрлийн эрчүүд дээр туршилт хийсэн байна. Эхний багийнхан тогтмол тайчих клубт очдог байсан бол, нөгөө хэсэг нь огт очдоггүй байсан гэнэ. Тайчих клубээр зочилдог эрчүүдийн хувьд эрүүл мэндийн асуудал бага байдаг болох нь туршилтаар батлагджээ.
5
Бүжигчид, үйлчлүүлэгчдийн хоорондох харилцаа
Статистикаас харахад таван бүжигчин тутмын нэг нь тайзан дээр бүжиглэснийхээ дараа үйлчлүүлэгчтэй дотно харилцаанд ордог байна. Харин эрэгтэй тайчигчдын хувьд 4 эрэгтэй тутмын 3 нь эмэгтэй үйлчлүүлэгчтэй үдшийг өнгөрүүлж нэмэлт орлоготой болохоос татгалздаггүй гэнэ.
6
Тайчих урлаг – эвтэйхэн гутал
Хэт өндөр өсгийтийг хараад тэд яаж ийм өндөр өсгийтэй гутал дээр явдаг юм болоо гэсэн асуулт төрдөг. Харин бүсгүйчүүд өөрсдөө бол маш эвтэйхэн гэж ярьдаг. Учир нь гуталны урд хэсэг нь өсгийтэйгөө тэнцсэн өндөртэй байдаг бөгөөд энэ нь хөлөнд ачаалал бага өгдөг аж.
7
Шон – Ажлын чухал багаж
Шонтой бүжиг 20-р зууны үед шөнийн клубүүдэд үүссэн бөгөөд үйлчлүүлэгчдэд маш ихээр таалагдсан юм. Харин өмнө нь шонг циркийн тамирчид ашиглахаас гадна дасгал хийх төхөөрөмж болгон хэрэглэдэг байжээ. Гэхдээ шон дээр бүжиглэхийн тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг.
Орчин үед шонгийн тусламжтайгаар тайчих бүжиг төдийгүй "pole dance" хийх болсон. “Рole dance”-ийн хувьд охид, залуус хувцсаа тайлдаггүй бөгөөд харин төрөл бүрийн бүжгийн элемэнтүүдийг үзүүлдэг байна.
8
Тайчигчдын баяр
2-р сарын 9-нд дэлхий даяар тайчигчид мэргэжлийн баяраа тэмдэглэдэг байна. Энэхүү баярын эхлэлийг 1893 онд “Moulin Rouge” клубын бүжигчин Мона гаргаж байжээ. Нэгэн үзүүлбэрийн үеэр бүсгүй хувцсаа тайлсан бөгөөд энэ нь үзэгчдийн дургүйцлийг төрүүлж, биеэ буруу авч явсан хэргээр түүнд 100 франкын торгууль ноогдуулсан байна.
9
Хамгийн том тайчих урлагийн клуб
1889 онд бизнес эрхлэгчид болох Жозеф Оллер болон Шарль Зидлер нар эсрдэлтэй алхам хийж Парисын Пигаль дүүрэгт байрлах хуучин бүжгийн танхимыг худалдаж авсан байна. Жил хүрэхгүй хугацаанд залуус уг танхимыг сэргээн засварлаж дэлхийн хамгийн алдартай “Мулен Руж” клубыг байгуулсан юм. Энэхүү танхимд орчин үеийн канкан бүжиг болон тайчих урлаг хөгжсөн байна. Хамгийн анхны бүжигчин нь зоригт Мона бүсгүй болжээ. Хэдийгээр бүсгүйн биеэ авч яваа байдал үзэгчид, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэхгүй байсан ч богино хугацааны дотор тайчих урлагийн бүжиг дэлхийн шинэ урсгал болсон байна.
Харин хамгийн том тайчих урлагийн клуб бол Лас-Вегаст орших “Сапфир” юм. Энэхүү клубт 400 гаруй бүжигчид ажилладаг.
10
Тайчигч бүсгүйчүүдийн нас
Бүжигчин бүсгүйн дундаж нас 24 байдаг бөгөөд зарим тохиолдолд 30 гарсан насны бүсгүйчүүдтэй таарч болно. Энэ урлагийн чиглэлд бүжигчний нас чухал биш, хамгийн гол нь гадаад төрх юм. Хэдийгээр эрэгтэй тайчигчид байдаг ч 10 тайчигч тутмын 9 эмэгтэй байдаг гэнэ.
11
Түүхэн дэх хамгийн үнэтэй тайчих үзүүлбэр
Тайчих урлагийн клубын ажилчдын хувьд санхүүгийн асуудалтай байх нь цөөн. Зарим бүжигчид жилд 100000 еврогийн цалинтай ажиллах нь бий. Гэхдээ түүхэн дэх хамгийн үнэтэй тайчих үзүүлбэр нь 1996 онд Деми Мурын бүжиг байсан юм. Хэдийгээр тэр кино зураг авалтад орж байсан ч үзүүлбэр үзүүлснээр 12 сая долларын орлогыг нэг удаагаар олж чаджээ. Харамсалтай нь уг кино үзэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй бөгөөд 2000 онд “сүүлийн 10 жилийн хамгийн муу кино” нэрийг хүртжээ.
12
Тайчих урлаг болон гэрлэлт
Ихэнх хүмүүс тайчих урлаг болон гэрлэлт нь хоорондоо зохицохгүй зүйл гэж үздэг бөгөөд энэ нь үнэний ортой. Хайртай эхнэрийнхээ нүцгэн биеийг олон зуун эрчүүд харахыг ямар нөхөр хүсэх билээ?
Статистикаас харахад 10 бүжигчин тутмын нэг нь л албан ёсны харилцаатай байдаг гэнэ. Зарим тохиолдолд бүжигчин бүсгүйчүүд өөрийн хийдэг ажлыг хамтрагчаасаа нуудаг боловч хэзээ нэгэн цагт бүх зүйл ил болдог гэдгийг тэд мэднэ.
13
Улс орнуудын хандлага
Хамгийн их тайчих клубтэй газар бол Голланд юм. Амстердамд л гэхэд 200 гаруй стриптиз клуб бий. Хамгийн сонирхолтой нь энд бүх төрлийн бүсгүйчүүдийн үзүүлбэрийг үзэх боломжтой. Өндөр, нам, махлаг, нас тогтсон эмэгтэйчүүд гээд л... Энэ нь тайчих урлагийн клубүүдэд өрсөлдөгчөө ялах боломжийг олгодог бололтой.
Харин Германд “анти-стриптиз” гэх клубүүд алдартай байдаг. Энэ төрлийн клубүүдэд бүсгүйчүүд хувцсаа тайлахгүй харин эсрэгээрээ өмсдөг байна. Мэдээж энэ бүхнийг намуухан хөгжимд, бүжгийн хөдөлгөөнтэй хослуулан хийнэ.
Исландын хувьд 2010 оноос эхлэн тайчих урлагийг хууль бус гэж тооцох болсон. Тиймээс хэрвээ та тайчих урлагт дуртай бол Исландыг зорих хэрэггүй л болов уу.
14
Тайчигч бүсгүйчүүдийн гадаад төрх
Тайчигч бүсгүйчүүдийн хувьд гадаад төрх нь орлогыг тодорхойлох эх үүсвэр болдог учир тэд гадаад төрхөндөө маш их анхаарал хандуулдаг. Жишээлбэл: АНУ-д хөх томруулах хагалгаад орж буй бүсгүйчүүдээс татвар авахааргүй болжээ.
15
Тайчих урлаг ба оршуулгын ёслол
Хятадад нэгэн хачирхалтай уламжлал байдаг бөгөөд энэ нь оршуулгын ёслолд тайчигчдыг урих явдал юм. Тэдний хувьд оршуулгын ёслолд хэдий чинээ их хүн ирнэ төдий чинээ талийгаачийн хувь заяа нөгөө ертөнцөд таатайгаар шийдэгдэнэ гэж үздэг учир ийнхүү тайчигч бүсгүйчүүдээр бусдын анхаарлыг татаж, тэднийг оршуулгын ёслолд уриалан дууддаг аж.
Энэхүү уламжлал эрт дээр үеэс нутгийн дээрэмчдийн дунд үүссэн боловч хэсэг хугацааны дараа энгийн ард иргэдийн дунд тархсан байна. Хэдийгээр 1980-аад оны үед оршуулгын ёслолын үеэр тайчих бүжиг бүжиглэхийг хориглосон ч одоог хүртэл хэрэгжүүлсээр байгаа гэнэ. Хамгийн сүүлд 2015 онд Тайваны нэгэн эмэгтэй нөхрийнхөө оршуулгын ёслол дээр хоёр тайчигч бүсгүйг урьж, нөхрийгөө эцсийн замд нь мартагдашгүйгээр үдэхийг хүссэн аж.