Лиам Нисоны "доторх чөтгөр" - Алдарт жүжигчний сэтгэлд сэвтэй нууц

Амьдралын хүнд хэцүү бэрхшээлүүд энгийн хүмүүс төдийгүй, алдартнуудыг хүртэл дагаж байдаг. Хүн бүрийн дотор зэрлэг балмад, түрэмгий нэгэн оршиж байдаг бөгөөд энэхүү авир тэсэхээ больсон үед ил гардаг билээ. Тэгвэл ихэнх кинонд түрэмгий, хурц ширүүн дүр бүтээж олонд танигдсан жүжигчин Лиам Нисон бодит амьдрал дээрч уур бухимдлаа барьж дийлдэггүй, түрэмгий нэгэн гэнэ. 

Лиам Нисоны "доторх чөтгөр" - Алдарт жүжигчний сэтгэлд сэвтэй нууц

Лиам Нисоны шинэ киноны нээлт Нью-Йорк хотод болох ёстой байсан боловч тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгагдсанаас болж уг нээлт хойшлогдсон байна. Cold Pursuit” киноны үйл явдлын талаар The Independent-д өгсөн ярилцлагынхаа үеэр Нисон нэг удааа хар арьст эрийг  алахыг хүсэж байсан гэж хэлжээ. Олон жилийн өмнө Нисоны хамгийн дотны найз эмэгтэй хүчирхийллийн хохирогч болсон гэнэ. Тухайн үед Нисон хилийн чанадад кино зураг авалттай байсан бөгөөд зураг авалт дууссаны дараа эх орондоо ирж энэ талаар мэдсэн аж.

“Би энэ тухай сонсмогцоо түүнээс: Хэн үүнийг хийснийг чи мэдэж байгаа юу гэж асуухад тэр үгүй гэж хэлсэн. Гэхдээ тэр хар арьстай гэсэн. Үүнээс хойш би долоо хоногийн турш гадуур явж “хар арьст” залууг хайж, түүнийг алахыг хүсэж байлаа" хэмээн жүжигчин залуу ярьсан байна. 

Энэ түүх хэдийгээр 40 жилийн өмнө болсон ч Нисон “Cold Pursuit” кинонд хүүгийнхээ өшөөг авч буй эцгийн дүрийг бүтээж байгаа учир уг түүхийг сөхөн ярьжээ. Гэхдээ тэрээр найзыг нь гомдоосон хүчирхийлэгчийг л шийтгэхийг хүссэн гэдгээ хэлсэн боловч энэ нь жүжигчнийг тойрсон арьс өнгөөр ялгаварлан үзэх хэрүүл болж хувирсан юм.

66 настай жүжигчин маань эсрэг дүрүүдийг бүтээж алдартай болсон ч кинон дээр бүтээдэг зэрлэг авир, балмад байдал зэрэг нь бодит амьдрал дээр ч түүнд илэрдэг аж. 

Лиам Нисон хүүхэд байхаасаа л өөрийн түрэмгий зан авиртай тэмцэлдэж иржээ. Тэрээр насанд хүрээд согтууруулах ундаа, өвчин намдаах эмээс хараат болж, үүнээс гарах гэж олон жил шаналсан байна.  Өөрийн түрэмгий ааш зангаа засахын тулд тэрээр 9 настайдаа боксоор хичээллэсэн боловч амжилт олсонгүй. Жүжигчин болохынхоо өмнө тэрээр багшийн ажил хийж байсан бөгөөд хутга барьж түүнийг сүрдүүлсэн сурагчийг зодож байжээ.Тэрээр уг түрэмгий догшин авираа өөрийн төрөлхийн характер гэж үздэг. Тэр дундаа түүний өссөн орчин үүнд үлэмж нөлөө үзүүлжээ. Тэрээр католик, протестант шашинтнуудын тэмцэл ид өрнөж байх үед алан хядлага, буудалцаан, террорист гэмт хэргийг нүдээрээ харж өсжээ. 

“Өс хонзон санах нь алан хядах хүслийг хурцалж өгдөг. Үүний бодит жишээ бол Хойд Ирланд юм. Тэнд өнөөдөр нэг католик шашинтан алагдахад маргааш нэг протестант тэмцэгч амиа алдана. Нэг католик шашны пабыг өнөөдөр дэлбэлэхэд маргааш нөгөө талын нэг паб үгүй болно, ийм л зүйлс ар араасаа ээлжилдэг байсан" хэмээн Нисон дурсан ярьсан байна.

Нисон хэд хэдэн удаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байв. Харин тэрээр иймэрхүү зүйл хүн бүрд л тохиолддог гэж хэлж байжээ. 

Бяцхан Лиам Нисон эгч нарынхаа хамтаар

Нисоны жүжигчний гараа 1976 онд Белфаст эхэлсэн бөгөөд удалгүй тэрээр Холливудын оргилд хүрч, үзэсгэлэнт бүсгүйчүүд болох Жулия Робертс болон Шер нартай болзож байсан хэдий ч эдгээр харилцаа удаан үргэлжилсэнгүй. 

Анна Кристигийн жүжигт тоглож байхдаа Нисон ирээдүйн эхнэр Наташа Ричардсонтой танилцсан бөгөөд тэд 1994 онд хуримаа хийж Майкл, Дэниел нэртэй хоёр хүүтэй болжээ.  

Хосуудын гэрлэлт 15 жилийн дараа харамсалтайгаар дууссан юм.  Наташа 2009 онд 45 насандаа цанаар гулгаж байгаад амиа алджээ.  Тэрээр тархиндаа гэмтэл авч, гүн шокын байдалд орсон байсан бөгөөд түүний хиймэл амьсгалын төхөөрөмжийг салгах зөвшөөрлийг Нисон өгөх ёстой байсан юм. Ингээд Нисоны дотоод чөтгөр дахин сэрсэн байна.

Тэрээр энэхүү харуусал, гунигаа согтууруулах ундаагаар дарж байв. Түүний хүү Майкл мөн эцгийнхээ өвийг залгамжилж жүжигчин болсон бөгөөд эцэг нь өвчин намдаах зорилготойгоор хар тамхи хэрэглэдэг байсныг дэлгэжээ. Хэсэг хугацаанд морфин хэрэглэдэг байснаа жүжигчин залуу ч өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. 

 

Харин одоо тэрээр тогтмол цэвэр ус хажуудаа авч явахаас гадна, тамхины оронд шүдний чигчлүүр зажилдаг байна.

Лиам Нисон одоог хүртэл Холливудын хамгийн алдартай, хүсэмжит жүжигчдийн нэг хэвээр байгаа бөгөөд зэрлэг балмад хүмүүсийн дүрийг бүтээж, дотоод уур бухимдлаа зураг авалтын талбай дээр гаргах болжээ. Бодит амьдрал дээр муу нэртэй байснаас кинонд тоглож, муу дүр бүтээсэн нь дээр биз.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()