Пүүз, кетийг угаалгын машинд хэрхэн зөв угаах вэ?

Ойролцоогоор жилд 1.7 сая гаруй сая тонн гутал, хувцас хог болж хувирдаг. Гэхдээ бид хувцсаа зөв арчилж чадвал энэ тоо хэмжээг бууруулж чадна. Гутал, пүүзээ угаалгын машинд угаах нь тийм ч буруу биш. Харин ч хуурай цэвэрлэгээ хийснээс илүү амар хямд байдаг. Гол асуудал нь хүн бүр хэрхэн гутлаа угаалгын машинд зөв угаах талаар мэддэггүй юм. Тэгвэл гутал, пүүзээ угаалгын машинд угаахдаа дараах алхмыг мөрдөөрэй.

Пүүз, кетийг угаалгын машинд хэрхэн зөв угаах вэ?

1 Угааж болох эсэхийг нь шалга

"Persil" компани гутлыг угаалгын машинд угааж болно гэж үзсэн. Гэхдээ угааж болохгүй гутал гэж бас бий. Гутлаа угаалгын машинд хийхээс өмнө та материалыг нь шалгах хэрэгтэй. Норгож болдоггүй арьсан гутлыг угаалгын машинд угааж болохгүй. Харин даавуун материалтай шаахай, пүүз, кетийг угааж болно. Мөн гутлынхаа эдэлгээг харах хэрэгтэй. Хэрэв ул нь цухуйгаад ил гарчихсан бол эхлээд улыг нь нөхөж, оёх гэх мэт ажлаа түрүүнд тавь.

Угааж болох эсэхийг нь шалга

2 Угаалгын машинд хийхийн өмнө цэвэрлэж, бэлдэх

  • Хэрэв гутал дээр илүү шороо, тоос тогтсон байвал заавал арчиж цэвэрлэ. Энэ нь таны угаалгын машиныг заваартуулах, бөглөх аюулаас сэргийлнэ.
  • Улыг нь сойзоор үрж угаа.
  • Савангийн хөөс, үлдэгдлийг арилгаж цэвэр усаар зайл.
  • Үдээс, улавчийг нь салгаж угаах хэрэгтэй.

Угаалгын машинд хийхийн өмнө цэвэрлэж, бэлдэх

3 Угаалгын нунтгаа зөв сонго

Угаалгын нунтгаас илүү угаалгын гель-ээр угаахыг зөвлөж байна. Гутлыг тусгай горим ашиглан 86ºF-аас ихгүй температурт угаах нь зүйтэй.

Угаалгын нунтгаа зөв сонго

4 Сода ашиглан эвгүй үнэрийг арилгаж болно

Хэрэв нэг гутлаа байнга өмсдөг, эсвэл үнэхээр тэр гутлаасаа салдаггүй бол хүссэн хүсээгүй эвгүй үнэр гардаг болно. Эвгүй үнэрээс салахын тулд гутал дотор сода хийж нэг хонуулаарай. Үүний дараа угаалгын машинд угааж болно.

Сода ашиглан эвгүй үнэрийг арилгаж болно

5 Угаах үедээ гутлаа хамгаалах

Угаалгын машинд гутлаа хийхдээ алчуур, цүнх эсвэл даавуунд ороож хийгээрэй. Гутлыг зөвхөн цагаан өнгөтэй даавуунд ороох ёстой ба ингэснээр гутлын өнгийг алдагдуулахгүй. Мэдээж дараа нь даавуу, алчуураа хэрэглэж болохгүй учир гутал угаахад зориулсан алчууртай болоорой.

Угаах үедээ гутлаа хамгаалах

6 Агаарт хатаа

Гутлаа хатаахдаа хатаагч, халаагч хэрэглэхийн оронд агаарт хатаагаарай. Учир нь цахилгаан хэрэгсэл ашигласнаар гуталны цавуу, оёдол хайлж болзошгүй. Илүү хурдан, хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр хатаахыг хүсвэл ариун цэврийн цаасаар арчиж болно.

Агаарт хатаа

7 Хэдэн ч гутал хамтад нь угааж болно

Угаалгын машин хэр том бэ гэдгээс хамааран хэдэн ч хос гутал хамтад нь угааж болно. Харин нэг нэгээр нь хамгаалж гадуур нь даавуугаар ороохоо мартуузай. 

Хэдэн ч гутал хамтад нь угааж болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()