Хуулийн цоорхой, алдааг гаргууд ашиглаж чадсан сүйхээтэй хүмүүсийн түүх

2020-04-10, 14:17
6,284

Хуулийн цоорхой, аливаа системийн алдаа зэргийг ашиглан ашиг олох нь зөвхөн хулгайч, гэмт хэрэгтнүүдийн хийдэг хэрэг биш юм. Бүх л зүйлээс боломжийг олж харах чадвартай, тархиа сайн ажиллуулж чаддаг сэргэлэн нөхдүүд тэдгээрийг ашиглан асар их ашиг олсон тохиолдол цөөнгүй байдаг аж. 

Хуулийн цоорхой, алдааг гаргууд ашиглаж чадсан сүйхээтэй хүмүүсийн түүх

1 Банкны эсрэг банкны аргаар

Хуучин хүчний байгууллагад ажиллаж байсан 42 настай Дмитрий Агарков гэдэг эр “Тинькофф банкны зээлийн систем”-ээр тоглоом хийснээрээ алдаршсан нэгэн. Тэрээр банкнаас явуулсан зээлийн гэрээг сканердаж аваад зээлийн хүүг 0 байхаар өөрчлөх зэргээр засвар хийн буцаан явуулжээ. Банкны гэрээ нь маш жижиг үсэгтэй, тэнд бичсэн юмыг олж харахад амар биш байдлаар хийсэн байдгийг Дмитрий ашигласан нь энэ. Гэрээнд засвар орсон гэдгийг мэдээгүй банк зээлийн гэрээнд гарын үсэг зуран, хүссэн зээлийн картыг нь олгосон байна. Ийм байдлаар олж авсан картаа Агарков 2 жил хэрэглэсэн ба залилуулснаа мэдсэн, хохирогч банк гомдол гарган шүүхэд хандсан ч шүүх хүлээж авсангүй. Агарков ч гэсэн өөрийн эрх ашгийг хамгаална хэмээн шүүхэд хандан 24 сая рубль нэхэмжилсэн боловч удаан хугацааны хэлэлцээний дараа хоёр тал тохиролцоонд хүрч шүүхээс өргөдлөө татан авчээ.

Банкны эсрэг банкны аргаар

2 Бүтэн жилийн үнэгүй VIP үйлчилгээ

Хятадын иргэн Квонг Иф Йи По нисэх буудлын VIP-танхимаар бүтэн жил үйлчлүүлжээ. Гэхдээ тэрээр хаашаа ч нисэж байгаагүй юм. "Yushu Xian" нисэх буудал нь онгоцны бизнес-класс тийз бүхий тусгай үйлчлүүлэгч нартаа олон төрлийн үнэгүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээр нь сайн чанартай хоол унд, бар, амралтын тусгай бүс зэрэг байв.  Кфонг Иф нэг удаа China Eastern Airlines компанийн бизнес-класс суудлын тийз аван нисэх дээр ирж бүртгүүлээд, дараа нь тусгай танхимд дээд зэргийн хоол идэж байгаад гэнэт нислэгээ хойшлуулсан ба маргааш нь энэ бүхэн дахин давтагдсан байна. Тэрээр нийт 300 гаруй удаа ингэж үнэгүй хооллосны дараа баригдсан бөгөөд олон удаа нисэхээр бүртгүүлсэн боловч ганц ч удаа нисээгүйг дараа нь шалган тогтоожээ.

Бүтэн жилийн үнэгүй VIP үйлчилгээ

3 Хятад программистуудаар ажлаа хийлгэсэн нь

Америкийн нэгэн компанийн аюулгүй байдал хариуцсан хэлтсийнхэн өөрийн байгууллагын нэг программист нь маш их цагийг интернет хэсэж өнгөрүүлдэг, түүний зочлох хуудас нь ихэвчлэн видео суваг болон Reddit, eBay зэрэг үйл ажиллагаанд нь огт хамаагүй зүйлүүд байгааг тогтоожээ. Шалгаад үзтэл 40 настай мэргэжилтэн маань өөрийн хийх ёстой ажлыг Хятадын программистуудаар хөлсөөр хийлгэдэг байсан бөгөөд тэдэнд төлөх мөнгө нь өөрийнх нь авах цалингийн тавны нэгтэй л тэнцүү байжээ. Ажил дээрээ очоод интернетээр хэсэн, элдэв видео үзэж, онлайн дэлгүүрээр зочлосныхоо төлөө хангалттай сайн цалин авна гэдэг сайхан л байдаг байх. 

Хятад программистуудаар ажлаа хийлгэсэн нь

4 Миннесотын тамхины эсрэг хуулийн цоорхойг ашигласан нь

2007 онд АНУ-ын Меннесота мужид тамхины эсрэг хууль гарч баар ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүс тамхи татах аргагүй болжээ. Урин дулаан цагт хүмүүс гадаа гараад татдаг бол өвлийн улиралд гадаа тамхи татах хүн үгүй учир хүмүүс баар ресторанд орохоос гэртээ байхыг илүүд үздэг болж. Үүний уршгаар баар ресторанууд ашиг орлогогүй болж эхэлсэн учир тэд нэгэн арга сэдсэн байна. Дээрх хуулиар олон нийтийн газар тамхи татах нь хориотой боловч хэрвээ жүжигчин хүний тоглох жүжгийн дүр нь тамхи татдаг бол яг жүжиг тоглох үедээ тамхи татахыг зөвшөөрсөн байжээ. Гэхдээ тэрхүү жүжигчин нь мэргэжлийн хүн байх эсэх тухай ямар нэг тайлбар байсангүй. Үүнийг ашиглахаар шийдсэн Barnacle бааранд орой болгон театрын тоглолт явагддаг болсон ба жүжгийн дүрүүдэд тухайн баарны ажилчид, үйлчлүүлэгчид тоглодог байв. Иймэрхүү жүжгийн тоглолт олон хүнд таалагдсан бололтой бусад мужийн шөнийн клубуудад ийм жүжиг тавигддаг болжээ.

Миннесотын тамхины эсрэг хуулийн цоорхойг ашигласан нь

5 Царцаамаг авсныхаа төлөө шагнуулах

1999 онд Калифорнийн инженер Дэвид Филлипс агаарын тээврийн компани болон амттан үйлдвэрлэгч компанийн хамтарсан сурталчилгаа олж харжээ. Уг сурталчилгаанд 10 худалдан авалт тутамд 1000 миль нислэгийн эрх авар тухай бичсэн байв. Инженер эр тооцож үзээд хангалттай тооны царцаамаг авбал үнэгүй нисэж болох юм гэдгийг ойлгоод  12150 уут бүтээгдэхүүнийг 3140 доллараар авсан бөгөөд үүнээс цуглуулсан миль нь 25 000 долларын үнэтэй тийз худалдаж авах хэмжээнд хүрсэн байлаа. Ийм их хэмжээний царцаамгыг Дэвид идэж барахгүй учир сайн үйлсийн хандив болгож өгөөд, үүгээрээ бас дахин 800 долларын татвараас чөлөөлөгдсөн байна. Энэ бүхний эцэст Филиппсийн гэр бүл 3 жилийн турш үнэгүй нисжээ.

Царцаамаг авсныхаа төлөө шагнуулах

6 Насанд хүрэгчдийн кино сонирхогчдыг ашиглан баяжсан нь

Нью Жерсийн хоёр залуу New York Post сонинд нэгэн зарлал тавьсан нь ХХХ ангиллын 10 киног 49,95 доллараар зарах тухай байжээ. Гадуур худалдаанд ийм багц нь багадаа 100 доллар хүрэх учир уг киноны хорхойтнуудад тун ч сайн наймаа байж. Гэхдээ залуучууд төлбөрийг зөвхөн шуудангаар дамжуулж авах байсан ба бэлэн болон картаар гүйлгээ хийхгүй гэсэн анхааруулгатай байв. Кино авах гэсэн цөөнгүй хүн мөнгөө явуулсан ба ажил хэрэгч залуучууд тэдгээр мөнгийг нь авч шинэхэн байгуулсан компанийнхаа банкны дансанд хийлээ. Энэ дансыг эзэмшигч компанийн нэр нь маш сүртэй буюу CHILD PORNOGRAPHY VIDEOS INCORPORATED. Одоо залуучууд кино захиалсан хүмүүст хариу захидалдаа  “маш олон хүн кино авах хүсэлт гаргасан учир хүн бүхэнд кино хүргэж өгөх боломжгүй болсон” тухай харамсан бичиж төлбөрийг нь буцаан өгч байна гэж 49,95 долларын үнэ бүхий CHILD PORNOGRAPHY VIDEOS INCORPORATED компанийн чекийг явуулжээ. Харин худалдан авах гэж мөнгө шилжүүлсэн хүмүүс энэ мөнгийг бэлэн болгож аваагүй бөгөөд ийм айхтар нэртэй компаниас мөнгө гарган авч байгаа нь тун эвгүй харагдах болно гэж айсан бололтой.

Насанд хүрэгчдийн кино сонирхогчдыг ашиглан баяжсан нь

7 Зээлийн картны зөрүү

Citibank-ны кредит картаар худалдан авалт хийсэн дүнгийн 5%-ийг  Airtel, BSNL, Vodafone зэрэг үүрэн утасны операторуудаар дамжуулан өөрийн утасны дугаарт холбуулсан дансандаа буцаан авч болдог байна. Үүрэн утасны энэхүү үйлчилгээний үйл ажиллагааг "Merchant Category Codes" шалгаж хянах бол санхүүгийн гүйлгээ, түүний үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажлыг  MasterCard болон Visa хариуцна. Airtel ч өөрийн гэсэн цахим түрийвчийг бий болгож кредит карт, интернет-банкингийн тусламжтайгаар цуглуулсан мөнгөө интернет худалдан авалт хийхдээ ашиглах боломжийг олгож эхэлжээ. Airtel болон CitiBank-ийн  МСС (банкны картаар худалдан авалт хийх үйл ажиллагааны төрлийг тодорхойлох 4 оронтой дугаар) дугаар адилхан тул банкны картаар хийсэн гүйлгээний тодорхой хувийг үүрэн утасны операторын түрийвчид шууд шилжүүлж, дараа нь буцаагаад картны дансандаа хийх боломж байсныг олж харсан олон америкчууд тэр даруй ашигласан байна.

Зээлийн картны зөрүү

8 Австрали дахь 30 хүнтэй хаант улс

1960 онд Австралийн фермер Леонард Кэсли улаан буудайн маш их ургац хураан авчээ. Гэхдээ тухайн үед үйлчилж байсан квотын системээс болж энэ нь ашиг өгөхөөс илүү алдагдалд оруулах нөхцөл болсон байна. Учир нь тариа будаа зарах хэмжээг засгийн газар нэмэгдүүлэх бодолгүй төдийгүй хэт их ургац авч байгаа хүмүүсийн “илүүдэл” газрыг хураах тухай тухай анхааруулж байсан үе юм. Ийм шударга бус явдалтай таарсан Леонард үүний эсрэг тэмцэхээр шийдэн өөрийн газрыг тусдаа бие даасан улс гэж зарлажээ. Хатт-Риверийн 5 айл түүнтэй нэгдэж, өөрсдийн валют, сүлдтэй болсон төдийгүй эрхэмсэг эзэн хаан Леоанард I-ийг хаан ширээнд залсан байна. Энэ салан тусгаарлах явдлыг зогсоох гэж хичээх явцдаа Австралийн засгийн газар цаг алдан, эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн учир 1972 оноос энэ муж татвар төлөхөө байсан ба одоо энэ улсад 30 гаруй хүн (паспорт авснаар бол 14 000) амьдран суудаг юм байна. Кэслигийн энэ жишээг даган өөр бусад олон жижиг улс орон энд тэнд бий болсон гэдэг. 

Австрали дахь 30 хүнтэй хаант улс

9 Татвар төлдөггүй хөвөгч байшин

Сиэтл хотын өнгө төрх олон жилийн өмнө ихэд өөрчлөгдсөн бөгөөд энэ нь нутгийн оршин суугчдын их нүүдэлтэй холбоотой юм.

Бүх зүйл XX зууны эхэн үед эхэлсэн гэдэг. Нэгэн сэргэлэн нөхөр нь хууль журмын дагуу бол хөдөлж явдаг эд зүйл болох завь, сал болон бусад усаар явагч тээврийн хэрэгсэл нь татвар төлөхгүй гэдгийг олж сонссон байна. Тэгвэл усан дээр байшин барьж амьдархад ямар ч татвар төлөхгүй байж болох нь гэж ойлгосон тэрээр нуурын хөвөөн дээр байшингаа барьжээ. Удалгүй түүний жишээг дагасан олон тооны сал, завьсуурьтай байшингууд бий болж эхэлсэн ба эдгээрийг ихэнхдээ газар худалдан авах боломжгүй хүмүүс барьж байжээ. Цаг явахын хирээр хөвөгч байшингуудын тоо хэт их болж, нуурын экосистем бохирдож, улс энэ явдалд оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн гэдэг. Улс нууран дээрх байшингийн тоог хязгаартай болгож, цахилгаан холбон бусад байр орон сууцтай адилхан статустай болгосны дараа энэхүү ядуусын хороолол байсан газар маань аажимдаа баян чинээлэг хүмүүсийн орон байр болжээ. 

Татвар төлдөггүй хөвөгч байшин

10 АНУ-ын эрдэнэсийн сангийн мөнгөөр онгоцны билет авсан нь

АНУ-ын 1 долларын дэвсгэрт нь 1 долларын зоосон мөнгөнөөс илүү үнэтэй хийгддэг бөгөөд зоосон мөнгө нь удаан хугацаагаар эргэлтэд байдгаараа давуу талтай. 2010 онд АНУ-ын эрдэнэсийн сан нь зоосон долларын эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд шинэ зоосыг онлайнаар худалдахаар болж, бүх төрлийн картаар төлбөрөө хийж болно гэсэн байна. Харин авч болох хэмжээ хязгаар гэсэн юм байсангүй. Жейн Льяу Льяу гээч эмэгтэйд үүнийг ашиглан зарим нэг ашиг  олж болно гэсэн санаа төрсөн байна. Тэрээр маш их хэмжээний зоосон мөнгийг өөрийн cashback картаар захиалсан ба ийм байдлаар хийсэн нийт худалдан авалтын багахан хэсгийн үнийг нисэх онгоцны тодорхой милийн эрх хэлбэрээр буцаан авч болдог байв. Бүсгүй өөрийн захиалсан мөнгийг үнэгүй хүргэлтээр авсан бөгөөд дараа нь тэр мөнгөө банканд авч очин зээлийн картын төлбөр болгон төлжээ. Ингэж АНУ-ын эрдэнэсийн сангийн мөнгийг ашиглан амрах газраа хүрэх онгоцны үнэгүй тийзтэй  болсон байна.

АНУ-ын эрдэнэсийн сангийн мөнгөөр онгоцны билет авсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()