Хүн төрөлхтний ганцхан удаа харсан 10 гайхалтай үзэгдэл

2020-04-09, 14:55
6,249

Хүн төрөлхтний түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн тоолж томшгүй олон үйл явдал болж байсан боловч зарим нэг нь бусад томоохон үйл явдлын цар нөлөөнд дарагдан чимээгүй үлдсэн байдаг нь цөөнгүй. Эдгээрийн дундаас олны сонирхол татаж болох, цаашид судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байгаа 10 зүйлийн тухай сонирхуулъя.

Хүн төрөлхтний ганцхан удаа харсан 10 гайхалтай үзэгдэл

1 Эсрэг урсгалтай Миссисипи мөрөн

АНУ-ын нутгаар урсах энэ мөрөн нь нь уртын хэмжээгээр дэлхийн дөрөвт ордог том гол юм. 2012 онд Исаак хар салхины улмаас Миссисипи мөрөн 24 цагийн турш эсрэг чиглэлд урссан бөгөөд усны төвшин нь хэвийн хэмжээнээс 3 метрээр нэмэгдсэн гэдэг

Эсрэг урсгалтай Миссисипи мөрөн

2 Аварга том наймаалжны зураг

Энэ амьтан ихэнхдээ Япон тэнгисийн орчимд таардаг билээ. Гэсэн ч АНУ-ын ойролцоох усанд, 750 метрийн гүнд  нэгэн аварга наймаалжны зургийг авсан тохиолдол бий. Усны гүний амьтны нүдэнд үл харагдах хэт улаан туяа ашиглан 120 цагийн турш тасралтгүй бичлэг үйлдэх боломжтой  камераар уг амьтны зургийг авсан байна.

Аварга том наймаалжны зураг

3 Тунгусын солир

1908 онд Тунгускт нэгэн хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд зарим онолоор энэ нь агаар мандалд орж ирэн солир тэсэрсэн гэж үздэг. Тухайн дэлбэрэлт нь Хирошимад хаясан цөмийн бөмбөгнөөс 185 дахин их хүчтэй байсан гэх бөгөөд агаарт болсон тэсрэлтийн дараа орчны хамаг ан амьтан ургамал шатан устсан төдийгүй одоо хүртэл тэнд өвс ургамал ургадаггүй хэвээр байна.

Тунгусын солир

4 Каррингтонд болсон явдал

1859 онд болсон нарны соронзон шуурга нь хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн сонирхолтой үйл явдлын нэг билээ. Тэр үед нарны жижиг биетүүд дэлхийн соронзон оронтой мөргөлдөж, дэлхийн олон газар нутагт туйлын туяа үзэгдсэн гэдэг.

Каррингтонд болсон явдал

5 Хүрэх газар- Тэнгэрийн ван

НАСА-гийн 1986 онд хөөргөсөн "Voyager 2" хөлөг нь Тэнгэрийн ванд ойртож очсон анхны хөлөг юм. Хэдийгээр Тэнгэрийн ван нь нарны системийн долоо дахь гариг боловч хамгийн хүйтэн байдаг нь сонирхолтой. Үүнийг эрдэмтэд уг гаригийн дотор дулааны ямар нэг эх үүсвэр байдаггүйтэй холбон тайлбарладаг байна. Гэсэн хэдий ч зузаан үүлний дор буцлан байгаа далайг илрүүлсэн гэдэг

Хүрэх газар- Тэнгэрийн ван

6 Тоба галт уулын супер дэлбэрэлт

Энэ том галт уул нь 74 000 жилийн дэлбэрч хүн төрөлхтнийг бараг үгүй болгох шахсан байна. Дэлбэрэлтийн улмаас маш их үнс, хүхрийн хий цацагдсанаар нарны гэрэл хаагдаж, амьсгалах аргагүй болсон олон амьд организм үгүй болсон гэдэг.

Суматрын арал дээр байх уг галт уулын дэлбэрэлтээс үүссэн тогоо нь дэлхий дээрх хамгийн том нуур бүхий тогоо гэж бүртгэгдэг байна. Харин энэ аймшигт дэлбэрэлтийн дараа хүн төрөлхтөн яаж тэсэн үлдсэн юм бол?

Дэлбэрэлтийн нөлөө газар бүр харилцан адилгүй байсан буюу эрэг орчмын нялцгай биетнүүд амьд үлдэж чадсан учир өвөг дээдэс маань чухам энэ нялцгай биетнээр хооллон байж аймшигт үеийг даван гарчээ.

Тоба галт уулын супер дэлбэрэлт

7 Вест сүүлт од

1970 онд манай агаар мандлыг нэгэн тэнгэрийн биет дайран өнгөрч, тод харагдсан нь сүүлт од Вест байсан юм. Мөс чулуунаас тогтсон энэ одны тоос, хий бүхий сүүл нь агаар мандалд орохдоо шатан байснаас ийм хурц тод мөр үлдээсэн бөгөөд дэлхийн баруун хагаст байсан хүмүүст энэ нь сугар гаригаас ч илүү сайн харагдаж байжээ. Ийм явдал хүний амьдралд тун цөөн тохиолдох билээ.

Вест сүүлт од

8 Хүн төрөлхтний ялан дийлсэн цорын ганц өвчин: Цагаан бурхан

Олон хүнийг амийг авч одох аймшигт өвчний нэг болох цагаан бурхан өвчнийг бид нэгэнт ялан дийлжээ. Энэ өвчнийг анагаах арга үгүй боловч өвчний эсрэг вакцин гаргаж авснаар ийм амжилтад хүрсэн юм.

Урьд өмнө малчид, фермерүүд ихэвчлэн энэ өвчний хөнгөн хэлбэрээр өвддөг байсныг тогтоож, үүний эсрэг дархлааг нь ашиглан вакцин гарган авсан гэдэг

Хүн төрөлхтний ялан дийлсэн цорын ганц өвчин: Цагаан бурхан

9 Бүжиглэх тахал

16-р зууны үед Страсбург хотод 50-400 гаруй хүн гудамжинд гаран хэдэн өдрийн турш бүжиглэх мэт хяналтгүй хөдөлгөөн хийж байжээ. Өдөрт дунджаар 15 хүн үхэж байсан бөгөөд олон хүнийг сүмд аваачин эмчилж байв. Одоогоор энэ бүхэн ямар учиртай зүйл байв гэдгийг яг таг тогтоосон зүйл үгүй ч энэ нь Страсбургийн ядуусын амьдралтай холбоотой гэх  зэрэг олон таамаг гарсан юм билээ.  

Бүжиглэх тахал

10 Өмнөд Атлантын далайд бүртгэгдсэн цорын ганц хар салхи: Катрина циклон

Энэ циклон нь Өмнөд Америк, Бразилын эрэг хавьд бүртгэгдсэн цорын ганц хар салхи юм. Энэ нь 2-р зэргийн хар салхи байсан бөгөөд Санта-Катарины эрэг орчмын газрыг дайран өнгөрчээ.

Өмнөд Атлантын далайд бүртгэгдсэн цорын ганц хар салхи: Катрина циклон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()