Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод буй алдартнууд #2

Дэлхийн бодлогыг тодорхойлдог улс төрчдөөс эхлээд спортын одод, алдартай жүжигчин энэхүү вирусээр өвчилж эхэлсэн нь аюулын хэмжээ ямар байгааг хангалттай илэрхийлж чадна. Ингээд COVID-19-ын халдвар авсан нь тогтоогдсон дэлхийн хэмжээний алдартнууд хэн хэн байгааг харцгаая.

Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод буй алдартнууд #2

1 Хунтайж Чарьлз

Британийн хаан ширээний залгамжлагч, өдгөө 71 настай тэрбээр 3-р сарын 25-нд коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тус өвчний шинж тэмдэг түүнд хөнгөн илэрсэн бөгөөд одоо Шотланд дахь харшдаа өөрийгөө тусгаарлаж байгаа гэнэ.

Хунтайж Чарьлз

2 Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон

55 настай Борис Жонсоны 3-р сарын 27-д авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрээр гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд ажлаа цахимаар явуулахаа мэдэгдсэн юм.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон

3 Хөлбөмбөгийн "Арсенал" клубын дасгалжуулагч Микель Артета

Английн Премьер лигийн "Арсенал" клубын ахлах дасгалжуулагч Микель Артета өчигдөр тус вирусээр өвчилсөн нь тодорхой болсноор тус багийн Манчестер Сити-тэй хийх тоглолт цуцлагдаж, тамирчид хөл хорионд орсон.

Хөлбөмбөгийн "Арсенал" клубын дасгалжуулагч Микель Артета

4 "Юта Жазз" багийн тоглогч Рүди Гобер

Франц тоглогч Рүди Гобер тус вирусээр өвчилсөн нь тодорхой болсны дараа NBA гэнэтийн шийдвэр гаргаж, улирлын тоглолтуудыг бүрэн цуцалсан билээ. Рүди Гобер нь шинжилгээний хариу гарахын өмнө хэвлэлийн хурлын үеэр наргиан болгон сэтгүүлчдийн микрофонуудад албаар хүрсэн нь маш их шүүмжлэлд өртсөн юм.

"Юта Жазз" багийн тоглогч Рүди Гобер

5 Хөлбөмбөгч Пауло Дибала

Италийн "Ювентус" клубын шилдэг залуу тоглогч тэрээр халдвар авсан болохоо 3-р сарын 27-нд мэдэгджээ.

Хөлбөмбөгч Пауло Дибала

6 Сагсан бөмбөгч Кевин Дурант

Кевин Дурант тэргүүтэй "Брүүклин Нетс" багийн 4 тоглогч халдвар авсан болохыг 3-р сарын 17-нд зарласан. Тэгвэл эдгээр тоглогчид 14 хоногийн тусгаарлалтаа дуусгасан бөгөөд бүгд эдгэрсэн болохыг ойрын эх сурвалжууд мэдээлжээ.

Сагсан бөмбөгч Кевин Дурант

7 Жүжигчин Ольга Куриленко

"Жэймс Бонд" цувралын од, франц жүжигчин бүсгүй Ольга Куриленко өнгөрсөн сарын 15-нд коронавирусын халдвартай болохоо зарлажээ.

Жүжигчин Ольга Куриленко

8 Жүжигчин Идрис Эльба

Британийн алдарт жүжигчин Идрис Эльба коронавирусын халдвар авсан болохоо 3-р сарын 16-нд олон нийтийн сүлжээгээр зарлажээ. Хэдийгээр шинж тэмдэг илрээгүй байгаа ч тэрээр өөрийгөө тусгаарлаж эхэлсэн юм.

Жүжигчин Идрис Эльба

9 Том Хэнкс болон эхнэр Рита Уилсон

Алдарт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр, дуучин, жүжигчин Рита Уилсон нар коронавирусээр өвчилсөн хамгийн анхны Холливудын төлөөлөл болцгоосон. 

Том Хэнкс болон эхнэр Рита Уилсон

10 Жүжигчин Кристофер Хивью

"Хаан ширээний тоглоом" цувралд Тормундын дүрийг бүтээснээр нь бидний сайн мэдэх, 41 настай Кристофер Хивьюгийн шинжилгээний хариу эерэг гарсан нь өнгөрсөн сарын 17-нд тодорхой болсон. Тэрбээр гэрийнхэнтэйгээ хамт Норвегид тусгаарлагдаж байна.

Жүжигчин Кристофер Хивью

11 Жүжигчин Дэниел Дэ Ким

"Hawaii Five-0" цувралд тоглож нэрд гарсан, солонгос гаралтай америк жүжигчний хувьд шинжилгээний хариу эерэг гарсан болохоо 3-р сарын 19-нд өөрийн инстаграм хаягаараа дамжуулан зарлажээ.

Жүжигчин Дэниел Дэ Ким

12 Дуучин Пинк

Өнгөрсөн баасан гарагт дуучин Пинк хоёр долоо хоногийн өмнө коронавирусын халдвар авсан болохоо, мөн түргэн тусламжийн төвүүдэд 1 сая доллар хандивлаж байгаагаа зарлажээ. Харин одоогийн байдлаар тэрбээр эдгэрсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан болохыг тэрбээр хэлсэн юм.

Дуучин Пинк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()