Афган хүү Дональд Трампын өрөвдмөөр амьдрал

Афганистаны 28 настай багш Кабула Сайед Асадулла Пуйя (Sayed Asadullah Poya) хүүгээ Дональд Трамп гэж нэрлэхдээ энэ нэр аз дагуулна гэж найдаж байжээ. Харамсалтай нь бүх зүйл эсрэгээр эргэж тэдний амьдрал маш хүнд байдалд оржээ. Ингээд ганц нэрнээс болж нэгэн гэр бүлийн амьдрал хэрхэн уруудсан талаарх мэдээллийг хүргэж байна. 

Афган хүү Дональд Трампын өрөвдмөөр амьдрал

Кабулагийн эхнэр Сайеда Жамила 2016 оны 8 сард АНУ-ын сонгууль болохоос хэдэн сарын өмнө төрсөн байна. Гэхдээ залуу багш Трампын улс төрийн карьерт бус харин аливаа ажлыг мэргэжлийн түвшинд хийдэгт нь татагдсан аж. Сайед “Хэрхэн баян болох вэ” гэсэн номыг уншиж эцэст нь хүүгээ ирээдүйд Трамп шиг амжилттай явахыг бэлгэдэж түүнд Трамп нэрийг өгчээ.

Сайедын эцэг эх түүний нэрний сонголтод ихээхэн гайхширч, харин орон нутгийн лам хуваргууд түүнийг улс орныхоо шашныг хүндэтгэсэнгүй гэж зэмлэсэн байна. Ингээд Сайед эцэг эхээсээ холбоогоо таслаж, ажлаасаа гараад Кабул руу гэр бүлтэйгээ нүүжээ.

“Өдөр ирэх тусам асуудал хүндэрч байлаа. Хүүгээ нэрээр нь дуудах бүрт эцэг маань бүр илүү уурлаж байсан бөгөөд эцэст нь тэр тэвчээр алдсан юм”.

Хэсэг хугацааны дараа бүлэг хүмүүс Сайедийг түрээсийн байрнаас хөөх шаардлага гаргажээ. Энэ нь хүүхдэдээ лалын шашинтан бус нэрийг өгсний шийтгэл аж. Харин зарим хүмүүс түүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн ивээлд орж, Америкт амьдрах зорилготой гэж шүүмжилсэн байна.

Гэхдээ залуу энэ таамгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэднийг тогтмол дарамтлаж, сүрдүүлж байсан учир Сайед эхнэрийнхээ хамтаар Фейсүүк хуудсаа хүртэл хаажээ. Хэдийгээр тэр гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаа ч хүүгийнхээ нэрийг солихгүй гэдгээ хэлсэн байна.

“Энэ бол миний сонголт. Би Трамп гэж нэрлэнэ л гэсэн бол нэрлэнэ” хэмээн Сайед хэлжээ. Гэхдээ ирээдүйд хүү нь нэрээ өөрчлөх магадлалтайг тэр үгүйсгэхгүй байгаа юм.

“Магадгүй сургуульд ороход нэг ангийн хүүхдүүд нь түүнийг шоглож, зодох байх. Гэвч би хүүгийнхээ нэрийг солихгүй” хэмээн тэр мэдэгдсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()