1
Жулия Робертс
Жулия Робертс өөртөө хэт итгэлтэй нэгэн бөгөөд Стивен Спилберг болон Мерил Стрип нар хүртэл түүний талаар тийм ч таатай сэтгэгдэлтэй биш байдаг гэнэ. Заримдаа зураг авалтын багийнхан Жулияг зураг авалтад бэлэн болох хүртэл хэдэн цагаар хүлээдэг байна. Нэгэн удаа Спилберг уг байдлыг үл тэвчиж, хэзээ зураг авалт хийхээ би шийднэ гэж хэлсэн аж. Үүнээс хойш тэд хамтарч ажиллаагүй юм.
2
Эдвард Нортон
Амьдрал дээр Эдвард биеэ зөв авч явж чаддаг хэдий ч зураг авалтын талбай дээр энэ бүх зүйл өөрчлөгддөг байна. Нортон бүх зүйлийг хамгийн төгс байлгахыг эрмэлздэг учир завсарлагааны үеэр өгөх кофенд хүртэл анхаарал хандуулдаг аж. Хэрвээ ямар нэгэн зүйл түүнд таалагдахгүй байвал тэр зураг авалтын багийнхныг шөнө болтол ажиллуулж, тухайн зүйлийг төгс хийх хүртэл хүлээлгэдэг байжээ.
3
Шэрон Стоун
Энэхүү жүжигчнийг зураг авалтад урина гэдэг томоохон зориг шаардсан зүйл бөгөөд хамгийн тэвчээртэй найруулагчид л энэ алхмыг хийх болов уу. Тэрээр эргэн тойронд буй бүхий л хүмүүстээ үл хүндэтгэлтэй, их зантай байдлаар ханддаг. Мэдээж энэ төрлийн жүжигчинтэй хамтарч ажиллах гэдэг хэцүү учир зарим тохиолдолд Шэрон Стоунтой хамтран тоглохоо мэдсэн жүжигчид зураг авалтаас татгалзаж байсан гэнэ.
4
Линдси Лохан
Засрашгүй, бусдын үгийг авдаггүй Линдси Лохан хаана ч байсан өөрийн хүндхэн зан араншинг гаргадаг. “Georgia Rule” киноны зураг авалтад хамт оролцсон Жейн Фондод хүртэл түүний биеэ авч яваа байдал таалагдаагүй гэнэ. Лохантай хамтарч ажиллаж байсан хүн бүр түүний хариуцлагагүй байдалд гомдол мэдүүлж байжээ. Тэрээр хүссэн үедээ зураг авалтын талбайг орхин явдаг бөгөөд үүнээс болж зураг авалт зогсож байсан гэнэ.
5
Кристиан Бэйл
Энэхүү жүжигчин бусадтай маргалдах дургүй бөгөөд хэрвээ ямар нэгэн зүйл таалагдахгүй байвал зураг авалтын талбайгаас яв хэмээн шууд хөөдөг байна. “Терминатор-4” кино зураг авалтын үеэр зураг авалтын талбай дээр байсан операторыг харааж загнасан нь Бэйлийн шүтэн бишрэгчдийн бухимдлыг төрүүлсэн аж. Үүнээс гадна маш олон хүмүүс Бэйлтэй хамтран ажиллах боломжгүй гэдгийг хэлжээ. Тэр хэзээ ч бусдын санаа бодлыг сонсдоггүй гэнэ.
6
Женнифер Лопес
Женнифер Лопес дуу болон кинон дээр гардаг шигээ төлөв даруу нэгэн биш аж. Тэрээр зураг авалтад ганцаараа бус харин 60 орчим хүнтэй ирдэг гэнэ. Тэдний дунд массажист, стилист, туслахууд гэх мэт маш олон хүмүүс багтдаг юм байна. Үүнээс гадна Женнифертэй шууд харьцах боломжгүй бөгөөд бүх асуулт, хүсэлт, анхааруулгыг түүний ерөнхий туслахаар дамжуулж хүргэх хэрэгтэй гэнэ.
7
Гвинет Пэлтроу
Скарлетт Йохансоныг гомдоосноос гадна тэрээр “Iron Man-2” кино зураг авалтын багийнхны дургүйг маш ихээр хүргэсэн байна. Хэн ч түүнтэй хамтран ажиллахыг хүсдэггүй гэнэ. Хэрвээ тэд алдартай хүмүүс биш байсан бол хэрхэн бие авч явах байсан бол?