Жирийн Хятад иргэдийн сэтгэж хийсэн итгэмээргүй зүйлс (30+ фото)

Улс орон бүр өөрийн гэсэн гайхалтай зохион бүтээгчтэй байдаг - Эртний Грекийн Архимед, ОХУ-д Александр Попов, АНУ-д Томас Эдисон зэргийг үүнд дурдаж болно. Гэхдээ Хятадад одоог хүртэл хүлээн зөвшөөрөгдөөгүй зохион бүтээгчид байдаг бөгөөд өнөөдөр бид тэдний тухай хүргэхээр бэлтгэлээ. Мэдээжийн хэрэг, тэдний шинэ бүтээлүүдийг радио, утас зэрэгтэй харьцуулж болохгүй, гэхдээ тэдний гарын доорх зүйлсээр юу бүтээснийг хараад үнэлэхээс өөр арга байхгүй. 

Жирийн Хятад иргэдийн сэтгэж хийсэн итгэмээргүй зүйлс (30+ фото)

1. Хэ Лианг хэмээх эр 10 гаруй жил зарцуулсны эцэст өөрийнхөө чемоданыг цахилгаанаар явдаг тээврийн хэрэгсэл болгож чаджээ. Энэхүү чемодан нь 19 км/ц хурдлах чадалтай бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 48-64 км туулдаг юм байна. 

2. Тао Шианли хаягдал төмөр, цахилгаан утас зэргээр бүхэл бүтэн робот босгосон байна. Тэрбээр нийт 49,037 ам.доллар бүтээлдээ зарцуулсан гэнэ. Харамсалтай нь Тао роботоо дуусгасныхаа дараа өрөөнөөс гарахад хэтэрхий том болсныг нь анзаарчээ. 

3. Энэхүү мотоциклийг Абулажон хэмээх уйгур залуу 1300 ам.доллар зарцуулан угсарсан гэнэ. Нийтдээ 2702 кг жинтэйн дээр 40км/ц хурдалдаг аж. 

4. Нэгэн тариачин эр хувийн шумбагчтай болохын тулд 5 сарыг зарцуулжээ. Тус шумбагч нь Хубэй мужийн Данжианкоу нууранд 9 м хүртэл амжилттай шумбасан байна. 

5. Энэхүү зам цэвэрлэгч 12 шүүр бүхий тракторыг Хэйлунжян мужийн Мохэ хотыг цэвэрлэхийн тулд бүтээжээ. 

6. Лю Ваньюн гол дээгүүр чөлөөтэй явахын тулд унадаг дугуй болон 2 том хуванцар хоолойг нийлүүлэн сал хийсэн байна. 

7. Цэрэг байсан тариачин эр өөрийн гэсэн танктай болохын тулд 6,450 ам.доллар зарцуулжээ. 

8. Лю Фулун өөрийн гараар цахилгаан машин бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү машин нь модоор хийгдсэн бөгөөд 32 км/ц хурдалдаг гэнэ. 

9. Жан Уи хэмээх залуу далайн өргөст хэмх түүхийн тулд шумбагч бүтээж байгаа нь. 

10. Ян Зунфу 5443 кг жин бүхий "Ноагийн завь" хэмээх хамгаалалтын хөвдөг бөмбөлгийг амжилттай туршжээ. Энэхүү бөмбөлөг нь гал, усны аюулын үед хүмүүсийг оруулах зориулалттай юм байна. 

11. Зохион бүтээгч Ли Юнли энэ дугуйгаа "Дэлхийн хамгийн шилдэг тээврийн хэрэгсэл" хэмээн нэрлэжээ. 

12. Жан Сюэлиний бүтээсэн нэг хүний нисэх онгоц.

13. 55 настай дархан Тянь Шэниний (баруун талд) бүтээсэн нэг хүний нисдэг тэрэг.

14. Сунь Жифа байшин барихаар чулуу зөөж байгаа нь. Тэрбээр 32 жилийн осолд орж 2 гараа алдсан юм. Түүнд хиймэл гар хийлгэх мөнгө байгаагүй учраас 2 үеэлдээ өөрөө заавирчлан төмөр, хуванцар, резинээр хийсэн байна. 

15. 49 настай механикч Ву робот бүтээж байгаа нь

16. 63 настай зохион бүтээгч Хань Юйжы хөгжмийн зэмсэг болдог сам хийсэн байна. 

17. 58 настай тариачин Ли Жинчунь дээврийн материалаар онгоц хийж байгаа нь.

18. 49 настай Жан Яали найзуудын хамтаар аварга мотоцикл бүтээжээ. 

19. Тариачин Шу Маньшэн өөрийн хийсэн нисдэг төхөөрөмжийг туршиж байгаа нь.

20. Автомеханикч Дин Шилу хийсэн онгоцоороо хөлдсөн гол дээгүүр нисэх гэж байна. 

21. Лэй Жи Чяний хийсэн дугуйтай завь.

22. Гао Ханьже нисдэг тэрэгнийхээ сэнсийг суулгаж байна. 

23. Шумбагч онгоц угсарч байгаа залуу. 

24. Тариачин Ян Юдэ өөрийн гэсэн их буу хийхээр төмөр цуглаалж байгаа нь. 

25. Шу Маньшэний зохион бүтээсэн нисдэг төхөөрөмж.

26. Тариачин У Юйлу өөрийн бүтээсэн роботоор тэргээ татуулж байгаа нь.

27. Тао Сянли өөрийн хийсэн шумбагчаа туршиж байгаа нь. 

28. 22 настай У Жунюань өөрийн гараар хйисэн нисдэг тэргээ хүмүүст сонирхуулж байна. 

29. Жао Сюго өөрийн гэсэн Формула 1-ийн машинтай болжээ. 

30. Тариачин Ли Юймин шумбагч онгоцоо угсарч байгаа нь.

31. Зохион бүтээгч Юй Жюнь нисдэг тэргийн загвар гаргаж байгаа нь. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()