Коронавирусийн тархалттай холбоогоор засгийн газраас хорио цээрийн дэглэм тогтоож, насанд хүрэгчдийн шоу цэнгээний газруудыг хаасны улмаас "Lucky Devil Lounge" клубын тайзны бүжигчид ажилгүй болоход хүрчээ. Ажилчдынхаа санхүүгийн байдлыг бодолцож тэдэнд туслах үүднээс клубын эзэд хоол хүргэх тусгай үйлчилгээ санаачилжээ. Тэд 19 цагаас эхлэн шөнийн 1 цаг хүртэл хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Портландын эрэгтэйчүүдийн дунд их л эрэлттэй байгаа гэнэ.
Хоолны газруудын үйл ажиллагаа зогсоогүй байгаа учир бид ажилгүй үлдэхгүйн тулд хоол хүргэх ажил хийж байгаа. Нүцгэн цээжтэй халуухан бүжигчид захиалгаар гэрт нь хоол хүргэдэг хэмээн "Boober" дуудлагын хүргэлтийн нэгэн ажилтан ярьжээ.
Улс даяар хөл хорио тогтоосны дараа өдөр нь буюу 3 сарын 17-нд тэд шинэ төрлийн үйлчилгээгээ олон нийтэд зарлажээ. Lucky Devil Lounge-ийн твиттер хуудсанд бүсгүйчүүдийн хагас нүцгэн зургийг байрлуулж, хэрхэн хүргэлт хийж буй бичлэгийг ч байрлуулсан нь уйтгарт автсан олон нийтэд их л таалагдсан байна.
Захиалагчдаас ч олон эерэг сэтгэгдэл ирсэн бөгөөд тэднийг маш бүтээлчээс гадна түргэн шуурхай ажиллаж байгааг ч сайшаажээ. "Lucky Devil Lounge" клубын эзэд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа төрсөн өдөр нь болж байгаа хүмүүс түлхүү захиалга өгч байгаа хэмээжээ.
Үүнээс гадна охидын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаж байгаа, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүйн тулд тэднийг үргэлж хамгаалагчид дагаж яваа гэжээ. Ямар ч шалтгаанаар хүргэлтийн охидод хүрэхгүй байх ёстой аж.