Сугалаанд асар их мөнгө хожсон эр хуучин даргаасаа өшөөгөө авчээ

Зарим хүмүүс яаж зугаацахаа мэддэг сайн мэддэг бололтой. 54 настай Америк эр сугалаанд 125 сая доллар хожсоныхоо дараа үүнийгээ хэрхэн зарцуулахаа удаан хугацаанд бодож явсан байна. Харин тэрээр хуучин даргаасаа өшөөгөө авахаар шийджээ.

Сугалаанд асар их мөнгө хожсон эр хуучин даргаасаа өшөөгөө авчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Кларендон Хиллз хэмээх жижиг хотод амьдардаг 54 настай Брайан Моррис "Powerball" сугалаанд хожсон мөнгөөрөө хуучин ажлын газрын даргаасаа хариугаа авахаар шийджээ. Тэрээр 20 тонн ялгадас захиалж даргынхаа гэрийн зүлгэн дээр асгуулах захиалга өгчээ. Ингээд ялгадас ачсан хэд хэдэн ачааны машин өглөөний зургаан цагт байшингийн өмнөх зүлгэн дээр ачаагаа буулгаж эхэлжээ. Залуу үүнийг өөрийнх нь гэр гэж мэдэгдсэн аж. Моррисын дарга Жорж Фицжералд чанга дуу чимээгээр сэрээд цагдаа дууджээ. Цагдаагийн ажилчид 15 минутад ирсэн боловч энэ хооронд 10 тонн ялгадас аль хэдийн буулгасан байв. Энэ үед Моррис зам дээр зогсоод элгээ хөштөл инээж авчээ. Цагдаа нар ирэхэд тэрээр хэргээ хүлээж, шалтгаанаа ч тайлбарласан байна.  

Байцаалтын үеэр Моррис "Fitzgerald компанид 17 жил ажилласан боловч дарга нь үргэлж муухай ааш гаргадаг байсан. Мөнгө хэрэгтэй байсан учир түүнийг тэвчихээс өөр арга байгаагүй. Харин сугалаанд их мөнгө хожсоныхоо дараа түүнээс хариугаа авахаар шийдсэн" гэсэн мэдүүлэг өгсөн хэмээн Кларендон Хиллз хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, дэслэгч Фрэнк Майерс мэдэгджээ. Харин Моррис хэдэн цагийн дараа батлан даалтаар суллагдсан байна. Хорих ангиас суллагдсан даруйдаа Моррис "Болгоомжтой байгаарай, дараа 7 хоногт ч чамд зориулсан өөр шоглоомууд бэлэн байгаа" хэмээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()