Хүмүүсийн хил давуулахыг оролдсон хамгийн хачирхалтай 10 зүйл

Дэлхий даяар харилцан адилгүй ёс заншил, шашин шүтлэг, хоббитой хүмүүс байдгийг та онгоцны буудал дээрээс харж болно. Учир нь тэнд төрөл бүрийн ойгомжгүй, хачирхалтай эд зүйлсийг гаалийн ажилтнууд хурааж авсаар байдаг. Ингээд хил давуулахыг оролдсон хачирхалтай зүйлсийг сонирхоцгооё. 

Хүмүүсийн хил давуулахыг оролдсон хамгийн хачирхалтай 10 зүйл

1. 2007 онд Станстэд нисэх онгоцны буудал дээр хураагдсан хачирхалтай зүйл - хүний нүднүүд

2. Ковентри нисэх онгоцны буудлын гаалийн ажилчид нэг удаа Фредди Крюгерийн хэв маягийг дуурайлган хийсэн сарвуутай бээлийг хураан авчээ. 

3. Мюнхений нисэх онгоцны буудлын ажилтнууд ердийн рентген шалгалтын үеэр хоёр Итали хүний ачаанд гавлын яс байсныг илрүүлжээ. Энэхүү гавлын яс нь тэдний гэр бүлийн гишүүнийх бөгөөд Бразилд нас барсан учир Италид оршуулахаар авч явж байгаа хэмээн тайлбарласан байна. Мөн тэд холбогдох баримт бичгийг ч үзүүлжээ. 

4. Хитроу нисэх буудалд Африкийн нэгэн хунтайжийн сонгино дотор нуусан 163,000 долларын үнэ хүрэх кокаиныг хурааж авчээ.

5. 2012 онд мөнгө угаахтай тэмцэх үеэр Германы гааль нэг удаа жигнэмэг дотор нуусан их хэмжээний мөнгийг хураан авчээ. Дэвсгэртүүдийг нямбайлан хуйлж цаасанд ороод жигнэмэг дотор хийсэн байжээ.

6. Энэхүү эртний хөшөөг Грекийн Коринф хотын ойролцоо хууль бус наймаачдаас хураан авч байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар уг олдворууд МЭӨ 6-р зуунд бий болжээ. 

7. Их хэмжээний хатаасан жаран хөлтийг Гатвик нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд хураан авчээ. Африкийн баруун хэсэгт байдаг Буркина Фасо хотоос ирсэн 22 настай залуугийн тээшнээс гялгар уутанд ороосон хэдэн арван мянган жаран хөлт олдсон байна. 

8. 2007 онд Амстердамын "Шифол" нисэх буудлын байцаагч нар нэг хүний тээшнээс 200 гаруй амьд тарантула аалз олжээ. 

9. 2012 онд Египетийн Каир хотын олон улсын нисэх буудлын ажилтнууд 190 кг гаруй үхрийн тархийг гурван эр авч орж байсныг хураан авсан байна. Үхрийн тархи нь Египет улсын зарим хэсэгт тансаг зоогт тооцогддог аж.

10. 2010 онд Бангкок хотын нисэх буудалд нэгэн этгээд дүүрэн чихмэл тоглоомтой чемодан дотор 2 сартай барын бамбар нуугаап гарах гэж байсныг илрүүлж, баривчилсан байна. Бамбарыг Ираны хар зах дээр 3000 гаруй долларын үнэ хүргэж зардгийг тэр хүн мэдүүлэг өгөхдөө ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()