Альберт Эйнштейн болон түүний үеэл эгч Эльза нарын хайр дурлалын түүх

Харьцангуйн онолын эзэн болсон Альберт Эйнштейний тухай маш олон янзын мэдээлэл бий. Харин  энэ агуу хүний гол түшиг тулгуур нь болж байсан эмэгтэйн тухай мэдээлэл цөөн билээ. Альберт Эйнштейний эхнэр болох Эльза гэж хэн байсан, тэрээр Эйнштейний амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай сонирхож байгаа бол үүнийг уншаарай.

Альберт Эйнштейн болон түүний үеэл эгч Эльза нарын хайр дурлалын түүх

1 Тэрээр Эйнштейний хоёр дахь эхнэр байжээ

Альберт Эйнштейн нь хоёр удаа эхнэр авч байсан бөгөөд эхнийх нь Милева Марич хэмээх цуг ажилладаг байсан физикч бүсгүй байв. Энэ хүний тухай мэдээлэл бүр ч хомс боловч сүүлийн үеийн судалгаагаар бол энэ эмэгтэй нь Альбертын их нээлтэд ихээхэн нэмэр болсон хүн юм байна.

Альберт, Милева хоёр1912 онд салсан боловч (Альберт Эльза нарын анх учирснаас хойш 2 жилийн дараа) үүнийгээ 1919 онд албан ёсны болгосон гэдэг. Энэ явдлын дараа Альберт тун удалгүй дараагийн гэр бүлээ зохиожээ.

Тэрээр Эйнштейний хоёр дахь эхнэр байжээ

2 Эльза нь Эйнштейний ойрын хамаатан юм

Тухайн үед ойрын хамаатан хүмүүс хоорондоо суухыг нэг их муу зүйл гэж үздэггүй байсан учраас тэр хоёр зовох юм байсангүй. Нэмээд хэлэхэд Альбертын эцэг эх нь мөн л ойрын хамаатнууд байсан гэдэг.

Эльза Эйнштейн хоёр хар багаасаа ижил дасал болон өссөн боловч амьдралын эрхээр зам мөр нь салж, хоорондын харилцаа нь удаан хугацаагаар тасарсан байна. Нэгэн удаа Альберт Берлинд ажлаар ирээд байх үедээ Эльзатай таарч, дараа нь байнга л шахам тэднийхээр ордог болсоор яваандаа жинхэнэ хайр дурлал эхэлсэн гэдэг.

Эльза нь Эйнштейний ойрын хамаатан юм

3 Эльза сайн тогооч байсан төдийгүй Эйнштейнийг хайрлан халамжлагч байсан юм

Эйнштейний хоёр эхнэрийг харьцуулбал өдөр шөнө л гэсэн үг. Милева эрдэмтэн хүний зан ааштай, нөхөртэйгөө тун адил байнга л ажлаа хийж байх сонирхолтой хүн байж. Харин Эльза нь энэ бүхнээс хамгийн хол, сайхан хоол хийдэг, өөрийн хайртай хүнээ сайтар асарч халамжилдаг хүн байсан бөгөөд энэ чанарт нь Эйнштейн татагдсан бололтой.

Эльза сайн тогооч байсан төдийгүй Эйнштейнийг хайрлан халамжлагч байсан юм

4 Эльза нь Альберт Эйнштейнтэй уулзах гэсэн хүмүүсийг хөөж туудаг, айлгадаг хүн байв

Эйнштейн ид нэр алдарт гараад байх үедээ өөрт нь төвлөрөх анхаарал сонирхлыг хэрхэн хүлээж авах талаар ямар ч бэлтгэлгүй хүн байж. Ийм учраас Эльза нь Альбертийг тэрхүү янз бүрийн хүмүүсийн анхаарлаас хамгаалж холдуулдаг хүн нь болсон байна. Тэрээр заримдаа хэрэгтэй гэж үзвэл Эйнштейнтэй уулзах, танилцах гэж ирсэн хүмүүсийг хөөж тууж айлгадаг хүн байсан гэдэг.

Мөн Альбертын найз нар нь эхлээд Эльзаг нөхрийнхөө нэр алдрыг ашиглан олны анхааралд орох гэсэн нэгэн гэж үздэг байсан боловч яваандаа энэ бүсгүй нь Эйнштейний жинхэнэ хань  нь юм байна гэдгийг ойлгосон байна.

Эльза нь Альберт Эйнштейнтэй уулзах гэсэн хүмүүсийг хөөж туудаг, айлгадаг хүн байв

5 Эльза бүхнийг удирддаг байсан юм

Эльза нь эмх замбараатай, маш хариуцлагатай хүн байсан нь Альбертын ажил үйлсэд ихээхэн хэрэг болсон юм. Альберт нь  өөрийн бодол санаандаа автаж барьсан тавьснаа мартдаг эрдэмтэн хүн байсан бөгөөд түүний энэ замбараагүй байдлыг цэгцэд оруулж, өдрийн хуваарь бий болгон, хэвлэл болон бусад хүмүүстэй уулзах цаг үеийг Эльза тохирч зохицуулах ба  бүх л зүйлийг Эйнштейнд болон ажил төрөлд нь амар хялбар байлгах гэж хичээдэг байв.

Бас Эйнштейний санхүүг хариуцаж байснаас гадна нөхрийнх нь гар бичмэл нь ирээдүйд ихээхэн үнэ хүрэх чухал зүйл гэдгийг Эльза их эрт ойлгосон байжээ.

Эльза бүхнийг удирддаг байсан юм

6 Эйнштейн эхнэртээ өдөр болгон захидал бичдэг байжээ

Эйнштейний 1912 оноос насан эцэслэх 1955 он хүртлээ бичсэн 1300 захиа нь түүний өргөмөл охин Маргод хадгалагдаж байгаад 20 жилийн дараагаас хэвлэгдсэн байдаг.

Эдгээр захиа нь Эйнштейний хувийн амьдралын нэг хэсэг ба ихэнх нь эхнэртээ бичсэн захиа байж. Бараг өдөр болгон эхнэртээ бичдэг захиандаа гадаад улс орноор лекц уншин яваа тухайгаа голчлон бичдэг байв.

Эйнштейн эхнэртээ өдөр болгон захидал бичдэг байжээ

7 Альберт нь эхнэртээ гэр бүлээс гадуурх янз бүрийн харилцаагаа ил хэлдэг байжээ

Эйнштейний агуу их байдал нь түүний хувийн амьдралд илэрч байгаагүй мэт гэмээр. Тэрээр олон эмэгтэйчүүдийн зүрхийг булаасан хүн байсан бөгөөд тэдгээр бүсгүйчүүдийн цөөнгүй нь суут эртэй бэлгийн харьцаанд орохоос татгалзмааргүй  хүмүүс байж.

Түрүүн дурдсан, 2006 онд нийтлэгдсэн, эхнэртээ бичсэн цөөнгүй захиаг харахад Альберт нь янз бүрийн бүсгүйчүүдтэй элдэв харилцаанд орж байсан тухайгаа нэлээд задгай байдлаар бичсэн байсан гэдэг.

Альберт нь эхнэртээ гэр бүлээс гадуурх янз бүрийн харилцаагаа ил хэлдэг байжээ

8 Эльза нь Альбертын олон дутагдлыг мэдэж байсан ч түүнийг хайрладаг байжээ

Энэ эмэгтэй яагаад нөхөртөө үнэнч байсаар ирсэн нь ойлгомжгүй гэдэг. Тэрээр Альбертыг юу ч хийсэн байсан уучлан өршөөж хайрлаж хүндэлж ирсэн юм.

Эльза нь Альбертын олон дутагдлыг мэдэж байсан ч түүнийг хайрладаг байжээ

9 Альбер Эльзатай суухаа больж охин нь болох Ильзег гуйх гэж байжээ

Альбертын тэр бужигнасан амьдралын түүхэнд бас нэг өвөрмөц түүх байдаг нь Эльзатай суухаа больж, түүний өмнөх нөхөртэйгөө байх үед нь гарсан охиныг нь гуйх гэж байсан явдал юм.

Тэр үед Ильза нь Альбертын нарийн бичиг байсан бол Эйнштейн нь Пруссын шинжлэх ухааны академийн физикийн Институтийн захирал байжээ.

Ильза өөрийн нэгэн найздаа бичсэн захидалдаа  : “Альберт ямар нэгэн шийдвэрийг бие даан гаргахаас татгалзаж байна. Тэр ээжтэй юм уу надтай суухад бэлэн байгаа, тэр надад их хайртай, магадгүй ямар ч эрээс илүү намайг хайрладаг байх. Өчигдөр тэр өөрөө ингэж хэлсэн юм шүү” гэж бичсэн байжээ.

Эльза нь охин нь Эйнштейнтэй суугаад аз жаргалтай байж чадах бол зай тавьж өгөхөд бэлэн байсан гэдэг. Гэхдээ 20 настай бүсгүй өөрийн ирээдүйн хойд эцэгтээ тийм их хайртай байсангүй. Хайртай байсан байлаа ч эцэг хүнийг хайрладаг тэр л хайраар хайрладаг байсан учраас их эрдэмтэнтэй гэр бүл болохоос татгалзсан билээ. Үүнээс хойш жилийн дараа Эльза Альберт хоёр нэг гэр бүл болж насан эцэс болтлоо цуг байсан юм.

Альбер Эльзатай суухаа больж охин нь болох Ильзег гуйх гэж байжээ

10 Эйнштейн Эльзаг нас барсны дараа маш их гашуудаж байжээ

Эйнштейн нь олон талын авьяас чадвартай хүн байсан боловч сэтгэл хөдлөлийн хувьд тун  тогтуун хүн байжээ. Харин эхнэр нь нас барах үед удаан хугацаагаар гашуудан санаж байсан гэдэг билээ.

1935 оноос буюу тэднийг АНУ-д ирсний дараахнаас Эльзагийн зүрх болон бөөрний ажиллагаа муудаж эхэлжээ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн өөрийн найз эмэгтэйд өвчнийхөө тухай ярихдаа : “Альберт намайг ямар их хайрладгийг би сая л мэдлээ” хэмээн хэлсэн байна.

Энэ эмэгтэйн сүүлийн өдрүүдэд Альберт ихээхэн анхаарал халамж тавьж  байсан гэдэг бөгөөд 1936 оны 12-р сарын 20 нд Эльзаг өнгөрөхөд тэрээр маш ихээр гашуудан шаналж байсан юм. Түүний нэг найз нь агуу физикчийг уйлж байхыг анх удаа харлаа гэж хэлсэн гэдэг билээ.

Эйнштейн Эльзаг нас барсны дараа маш их гашуудаж байжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()