1
Присцилла Пресли
Хурим: Присцилла 1967 онд Лас-Вегаст Элвис Преслитэй гэрлэсэн байна.
Даашинз: Тэрээр урт торгон хормойтой, торон ханцуйтай, сувд болон жижиг шигтгээгээр чимэглэсэн даашинзыг хуримын өдрөө өмссөн байна. Даашинзны хамтаар болор тиартай гивлүүр байсан аж. Присцилла хуримын даашинзаа энгийн дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд хамгийн сүүлд уг даашинзыг Met Gala 2019 -ийн оролцогч Лили Коллинз өмссөн байна.
2
Уэльсийн гүнж Дианна
Хурим: Дианна Спенсер нь Гэгээн Павлын сүмд 1981 онд ханхүү Чарльзтай гэрлэсэн байна
Даашинз: Диана гүнж зааны ясан өнгөтэй торгон даашинзыг өмссөн байсан бөгөөд уг даашинзыг загвар зохион бүтээгч Дэвид болон Элизабет Эмануэль нар зохион бүтээжээ. Тухайн үед энэхүү даашинз 151000 фунт стерлингийн үнэд хүрч байсан юм. Даашинзыг тор, гоёл чимэглэл, хатгамал болон 10000 сувдаар чимэглэжээ.
3
Порша де Росси
Хурим: Порша де Росси 2008 онд Лос-Анжелост Эллен Деженерестэй гэрлэжээ.
Даашинз: Эллен дэгжин цагаан хослолтой байсан бол Порша загвар зохион бүтээгч Зак Позены урласан цайвар ягаан өнгийн даашинзыг өмссөн байна.
4
Ники Хилтон
Хурим: Ники Хилтон 2015 онд Кенсингтоны ордонд Жеймс Ротшильдтай гэрлэсэн байна.
Даашинз: Грейс Келлигийн ажлын шүтэн бишрэгч болох Ники Хилтон хуримандаа 3 метрийн урт Valentino Haute Couture-ын даашинзыг өмссөн аж. Түүний даашинзыг тор болон үнэт чулуугаар чимэглэсэн байна. Даашинзны хамтаар торон гивлүүр, Christian Louboutin-ын туфлийг өмссөн бөгөөд гуталтны зүүн талд “Миссис”, баруун талд “Ротшильд” гэж бичсэн байжээ.
5
Миранда Керр
Хурим: Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр асан Миранда Керр Snapchat-ын үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй 2016 онд Брентвуд дахь ордонд гэрлэсэн байна.
Даашинз: Грейс Келлигийн хуримын дүрд дурлагсдын нэг болох Миранда Dior Haute Couture-ын тансаг даашинзыг өмссөн бөгөөд түүний даашинзыг Мария Грация Кьюри урласан аж. Супермодель бүсгүйн хэлж байгаагаар түүний даашинз маш тансаг, цэвэрхэн, нууцлаг мэт байсан гэнэ.
6
Пиппа Миддлтон
Хурим: Кембрижийн хатан хааны дүү болох Пиппа Миддлтон 2017 онд саятан Жеймс Мэттьюстай Энглфилд-Эстейтийн Ариун Маркийн сүмд гэрлэсэн байна.
Даашинз: Пиппа Миддлтон хуримандаа нарийн тороор урласан британийн кутюр Жайлз Диконы даашинзыг өмсөж ирсэн аж. Даашинзны хослолд Стивен Жонсын гивлүүр, Manolo Blahnik-ийн гялгар байсан гэнэ.
7
Кьяра Ферраньи
Хурим: Загвар зохион бүтээгч Кьяра Ферраньи 2018 онд Ното хотод рэппер Fedez-тэй гэрлэсэн аж.
Даашинз: Кьяра нь Мария Грация Кьюригийн зохион бүтээсэн Dior Haute Couture-ын даашинзыг өмссөн байна. Түүний даашинзны эхний даашинз нь торон урт ханцуй болон банзалтай байсан бөгөөд энэ нь гарын нэг л хөдөлгөөнөөр комбинезон болж хувирч байсан аж. Харин хоёр дахь дээр нь Федерико эхнэртээ гэрлэх санал тавьж байх үедээ дуулсан дууны үгийг нь бичсэн байжээ. Энэхүү даашинзны банзал нь ч гэсэн салдаг байсан аж.
8
Гвинет Пэлтроу
Хурим: Гвинет Пэлтроу найруулагч, продюсер Брэд Фэлчактай 2018 онд Хэмптонс дахь Гвинетийн гэрийн хойд талын талбайд гэрлэжээ.
Даашинз: Гвинет Valentino Haute Couture-ын бүтээлийн захирал Пьерпаоло Пиччоли-тай хамтарч богино ханцуйтай онгорхой нуруутай даашинзыг бүтээсэн байна. Харин хуримын дараа тэрээр 80-аад оны хэв маягийн үдэшлэг зохиох төлөвлөгөөтэй байсан учир Stella McCartney-ийн цагаан комбинезон худалдаж авсан аж.
9
Меган Маркл
Хурим: Меган Маркл 2018 онд ханхүү Харритай Виндзорын цамхаг дахь Гэгээн Жоржийн сүмд гэрлэсэн байна
Даашинз: Хуримандаа зориулж бүсгүй Givenchy-ийн Клэр Уэйт Келлер-ийн бүтээсэн даашинзыг авсан байна. Үүнээс гадна тэрээр хатан хаан Мэрид зориулагдсан алмазан тиар, 5 метрийн урттай 55 төрлийн цэцэг хатгаж оёсон гивлүүрийг зүүсэн байна. Цэцэгний 53 нь хамтын нөхөрлөлийг бэлэгдэж байсан бол үлдсэн хоёр нь калифорнийн алтан намуу болон химонант цэцэг байсан бөгөөд энэ нь Меган болон Харри нарыг бэлгэдэж байсан юм.