1
Шигдсэн үс үүсэх шалтгаан
Гуужуулалтыг үл тоомсорлодог
Та гуужуулагч бодисууд шигдсэн ширүүн үсэнд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байдаг уу? Гэтэл үнэн хэрэгтээ гуужуулалтаас татгалзах хэрэггүй. Үхэжсэн арьс нь уутанцарыг битүүлж, үсийг ёс журмаар нь ургахад саад болдог аж. Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол ширүүн скрабыг илүү зөөлөн гуужуулагч, бие угаагчаар сольж болно.
Өдөр бүр гуужуулах
Хэдийгээр гуужуулах нь үхэжсэн арьсаас салгадаг ч тогтмол, өдөр бүр гуужуулах хэрэгтэй гэсэн үг биш. Тогтмол арьсаа гуужуулах нь арьсны өнгөн хэсгийг гэмтээж, мөн л уутанцарыг битүүрэхэд нөлөөлөх болно. Үс гадагшаа ургаж чадахгүй учир дотогш ургах болно. Тиймээс 2-3 хоногт тутам гуужуулагчийг ашиглах нь хамгийн зөв сонголт юм.
Бариу хувцас
Бариу хувцас нь арьсыг үрж, арьс нь зузаарч үсний уутанцаруудыг гэмтээснээр үс шигдэж ургадаг байна. Тиймээс илүүдэл үсээ гуужуулсны дараа даавуун материалтай сул хувцас өмсөх хэрэгтэй. Арьсанд шигдэхгүй даавуун, торгон хувцас өмсөж, бариу жийнс, бариу трико зэргээс татгалзаарай.
Буруу аргаар илүүдэл үсээ гуужуулах
Цахилгаан илүүдэл ус гуужуулаг болон ваксыг үсний ургалтын эсрэг авдаг учир үс хугарч, арьсан дор ургах нь бий. Иргүй болсон татуургаар хусахад мөн энэ үр дүнд хүрнэ. Харин элсэн чихрийн ваксаар илүүдэл үсээ гуужуулах нь илүү найдвартай гэж үзэж байгаа ч гэрийн нөхцөлд буруу хийсэн тохиолдолд мөн л сөрөг үр дагавартай.
2
Арьсанд шигдэж ургасан үс яагаад аюултай вэ?
Арьсанд шигдэж ургасан үс нь уутанцарыг үрэвсэлд хүргэдэг бөгөөд арьсан дээр идээтэй батга гарах нь бий. Энэ асуудал ихэнхдээ өөрөөрөө шийдэгддэг боловч гэр аргаар уг асуудлыг шийдвэрлэх оролдлогыг хийх хэрэггүй. Асуудлыг шийдвэрлэхийн оронд та толботой эсвэл сорвитой болно.
3
Шигдэж ургасан үснээс хэрхэн ангижрах вэ?
Үхэжсэн арьсыг гуужуул
Дээр дурдсаны адилаар үс арьсанд шигдэж ургах томоохон шалтгаан болдог. Тиймээс үхжсэн арьсаа гуужуулах тал дээр анхаарал хандуулж, арьсаа цэвэрлэх хэрэгтэй. Арьсаа гуужуулахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд арьсыг гэмтээхгүй байх нь чухал нь. Гуужуулалт хийсний дараа арьсанд шигдэж ургасан үс ил гарах болно.
Бүлээн жин тавь
Үхэжсэн арьсыг гуужуулсан нь арьсанд шигдсэн үсийг ил гаргаж чадаагүй бол бүлээн жин тавиад үзээрэй. Халуун усанд алчуур норгоод үс нь дотогш ургасан хэсэгтээ жин тавиарай. Бүлээн жин нь арьсыг зөөллөж, үсийг гадагш гарахад туслах болно.
Цэвэр хөмсөг зулгаагч ашигла
Хэрвээ дээрх хоёр аргыг хэрэглээд үр дүн гарахгүй байвал хөмсөг зулгаагч, зүүг болон арьсаа ариутгаад дотогш ургасан үсээ зүүгээрээ татаад дараа нь хөмсөг зулгаагчаар аяархан татаж гаргана. Ингээд дахин арьсаа ариутгаж үрэвсэл үүсэхээс хамгаалаарай.
Үс гуужуулах өөр аргыг ашигла
Таны үс тогтмол арьсан дотроо ургадаг бол та лазер арьс гуужуулалтын аргыг сонгоод үзээрэй. Лазер үс гуужуулалт нь үс арьсан дотор ургахаас сэргийлж, үсний ургалтыг удаашруулдаг. Хэрвээ үс аль хэдийн арьсан дотор ургасан бол лазер туяа нь үсний уутанцарыг гэмтээж, үс бага багаар өөрөө гарч ирэх болно. Гэхдээ энэ тохиолдолд эмчтэй зөвлөх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.