Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

Энэтхэгийн Болливуд бол дэлхийд кино үйлдвэрлэлтийн хэмжээгээр тэргүүлдэг билээ. Тэгвэл энэхүү асар том ертөнцөд Монгол хүн анх удаа хөл тавьсан тухай таатай мэдээг танд хүргэе.

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

Та бүхэндээ танилцуулж буй энэ хүүг Баяраагийн Алтангэрэл гэдэг. Тэрбээр 2004 онд аав, ээжийгээ даган 14 настайдаа, АНУ-г зорьжээ. Улмаар Америкийн “College Park High school” дунд сургуулийг төгсөн, “Diablo Valley College”-д суралцахын зэрэгцээ Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско хотуудад өөрийн хүсэл сонирхлын дагуу Мутай, Кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэн, бүс орон нутгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлжээ.

Тэрээр 21 насандаа буюу 2011 онд Монгол улсын спортын дэд мастер цол хүртэж байжээ. Б.Алтангэрэл мөн АНУ-ын UFC төрлийн тамирчин болохоор сонирхогчийн төрлөөр 2 удаагийн тулаан хийж ялалт байгуулаад байгаа билээ.

2018 оны эхээр АНУ-ын "Elegant" сэтгүүлийн нүүр хуудсан дээр "Hustle" хэмээн нийтлэгдсэн

Өөрийн чөлөөт цагаараа “Intel inside”, HTC, дотуур хувцасны “Calvin Klein”, “Versace” зэрэг брэндүүдийн моделиор ажилласан байна.

2018 онд дахин "Elegant" сэтгүүлд "Fighter's body" хэмээх гарчигаар нийтлэгдсэн

Тэгвэл саяхан Б.Алтангэрэл маань жүжигчний гараагаа эхэлж, Болливудад хөл тавьжээ. Ингэснээр монгол хүн Энэтхэгийн кино урлагт дүр бүтээсэн анхны тохиолдол болж байгаа юм. 

Тодруулбал, Болливудын "Pattas" кинонд эсрэг дүр бүтээсний зэрэгцээ "The Two Brothers" кинонд гол дүрд тоглож Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж явна. 

2020 он "The Two Brothers" (Ах дүү 2) болон Хонконгийн бослогын тухай өгүүлсэн богино хэмжээний кинонд ах Жэкийгийн дүр.

2020 онд Болливулын "Pattas" адал явдалт киноны эсрэг талын Металианы дүрийг бүтээжээ.

Та доорх видеоноос трэйлэрийг нь үзээрэй. 

2019 оны эхээр Английн "Desnudo UK" сэтгүүлд "Dairy Routine" хэмээх гарчигтайгаар нийтлэгджээ. 

2018 оны сүүлээр Европын "Volant" сэтгүүлд "Clinch" хэмээх гарчигтай нийтлэгдсэн.

2018 оны 10-р сард Тайланд улсад нүүж ирсний дараа хийсэн хамгийн анхны холимог тулааны бичлэг

2019 оны 3-р сард Тайландын хамгийн анхны түүхэн стадион "Rajadamnern"-д хийсэн мэргэжлийн Муай Тай боксын тулаан

2020 оны 1-р сарын 31-нд болсон "MBK fight night"-д хийсэн холимог тулааны хэсгээс

Түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()