Путины хувийн амьдралын талаар сонирхолтой нууцууд (Дурсамж)

Түүх болгон, бүр хамгийн сайхан түүх ч хэзээ нэгэн цагт дуусгавар болдог. 1980 онд 22 настай Калининградад  хотод амьдран суудаг Людмила Шкребнева хэмээх бүсгүй найзтайгаа хамт Ленинградад иржээ. Нэг танил нь бүсгүйчүүдийг хамт жүжиг үзэхийг урьж өөрийнхөө бас нэг найзыг авчирна гэсэн нь 28 настай Владимир Путин байв. Инээд алдсан цайвар үст бүсгүй түүнд шууд л таалагдаж, дараагийн өдөр дахин театрт тоглолт үзэхийг урьж, дараагийн өдөр дахиад л...Люда буцах үед Путин түүнд өөрийнхөө утасны дугаарыг бичсэн цаас өгсөн гэдэг. Харин тэд хамтын амьдралынхаа, салалтынхаа, хайр сэтгэлийнхээ тухай юу ярьсныг та бүхэнтэй хуваалцъя. 

Путины хувийн амьдралын талаар сонирхолтой нууцууд (Дурсамж)

Владимир Путин, Людмила Александровна нар 2013 онд гэр бүлээ цуцлуулж, энэ шийдвэрийг хамтдаа гаргасан хэмээн мэдэгдсэн билээ.

Анх Путин 1983 оны 4 сард гэрлэх шийдвэр гаргажээ. Өөрийнхөө зан авирыг ч бас шулуун гэдгээ, хааяа энэ зангаасаа болж гомдоож магадгүй гэдгээ үнэнээр хэлсний дараа бүсгүй зөвшөөрчээ. Ингээд хурим хийн гэр бүл болох өдрөө 6-р сарын 28 гэж тохирсон байна.  Бүх зүйл театрт эхэлсэн бол мөн л театрт дууссан юм. 6-р сарын 6-нд “Эсмеральда” балетын дараа Ерөнхийлөгч, түүний гэргий нар гэр бүлээ цуцалж байгаагаа Россия телевизэд өгсөн ярилцлагад дурджээ. 

Гэр бүлийн салсан шалтгаан болон ирээдүйн харилцааны талаар экстрасенс Мохсен Норузи хэлэхдээ : “Тэдний харилцаа 5 жилийн өмнөөс хөндийрч эхэлсэн. Гэхдээ одоо хүртэл нэг нэгнийгээ хүндэлж явдаг ба удаан хугацаанд хамт амьдрахаа больсон боловч өнгөрсөн оны сүүлээр л албан ёсоор гэр бүлээ цуцлах шийдвэр гаргасан. Салсан шалтгааныг нь харилцааны дутагдал, сэтгэл зүйн өлсгөлөн гэж харж байна. Людмила одоо өөрийн ажил төрлөө хийж сэтгэл зүйн хувьд тайвширсан ба удаан ганцаараа байхгүй, удахгүй түүнтэй цуг амьдрах хүн гарч ирнэ байх. Хуучин нөхөртэйгөө сайн харилцаатай хэвээр байж үе үе охидтойгоо цуг гэр бүлээрээ уулзалдаж байх бололтой” гэсэн байдаг.

Владимир Путин: "Хэрвээ би 2-3 жилийн дотор дахиад гэрлэхгүй л бол хэзээ ч гэрлэхгүй нь гэдгээ ойлгосон. Ер нь бол ганц бие амьдрах туршлага байгаа бөгөөд үүнийг маань Людмила өөрчилсөн юм шүү дээ”

Людмила Путина : Бид танилцаад гурван жил хагасын дараа гэр бүл болсон юм. Гэхдээ хамт амьдарч байсан тэр хугацаанд ганц ч удаа нэг гэр бүл болсны ойгоо тэмдэглэж байгаагүй. Би охинтой болоод Наташа гэж нэрлэх хүсэлтэй байсан ч Владимир Владимирович үгүй Маша гэж нэрлэнэ гэсэн. Миний нулимс гарч байсан боловч өөр сонголт байхгүй учраас охиноо Маша гэж нэрлэсэн ” хэмээн Путина дурссан байдаг. 

"Тэд маань жирийн амьдралаар амьдарч байсан бөгөөд жирийн гэдэг үгийг би онцлон хэлмээр байна. Үүнд нь ч баярлаж байна” хэмээн Путин өөрийн охидын тухай 2011 онд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлж байжээ. “Тэд маань ухаантай, сайн хүмүүжилтэй, даруухан, гэхдээ өөрийн гэсэн үзэл бодолтой, ажил төрөлдөө амжилттай сайн байгаа “ гэжээ. 

Владимир Путин: “Би мөнгө хурааж бараг чаддаггүй. Юунд ч хураах юм. Өөрт таарсан тухтай орон байртай, боломжийн хувцас өмсдөг, хүүхдүүддээ сайн боловсрол олгох боломжтой байх, хааяа ийш тийш явж амарч чаддаг байхад л мөнгө хэрэгтэй. Өөр юунд хэрэгтэй гэж? Хэрвээ надад их хэмжээний мөнгө байсан бол би аялж, хэрэн хэсэх байсан болов уу”. 

Людмила Путин: Тэр хувцаслалтад огт санаа тавьдаггүй хүн байсан. 2-3 костюм, хэдэн жинсэн өмд, цамцтай. Гэртээ свитер, жинсэн өмд өмсдөг байсан бөгөөд одоо байнга олны анхааралд байх болсон учраас энэ тал дээр харин нэлээд анхаардаг болжээ. Урьд өмнө амрахаар хамтдаа цуг явдаг байлаа. Хоёр удаа Куршск явж байсан, гадаадад ч бас. Харин одоо...Одоо ер нь төлөвлөхөө больсон. Урьд нь төлөвлөгөө гаргадаг байгаад тэр маань бүтэхгүй болбол миний хувьд гомдмоор, уурламаар болдог байж билээ. Дараа нь хамт амрах, хамт баяр наадам хийх зэрэг төлөвлөгөө гаргахгүй байх нь ингэж гомдож, уурлахгүй байх нэг боломж гэж боддог болсон юм. 

Мөнгөө тооцохгүй байна гэж юу байхав. Мэдэхгүй юм, магадгүй том бизнестэй хүн л ингэж мөнгө тооцохгүй байж чадах биз ээ. 

“Бидний болзоо гэдэг бол онцгой зүйл байлаа. Би энэ болзоонд хэзээ ч хоцордоггүй бол тэр байнга. Бүтэн хагас цаг бол байх л зүйл. Метро дотор зогсоод эхний 15 минут хүлээх үед гайгүй тэсээд л байна. 30 минут болсон ч байж л байна. Харин бүтэн цаг өнгөрөх үед гомдсондоо уйлж эхэлдэг байлаа. Бүтэн хагас цагийн дараа ямар ч сэтгэлийн хөдлөл алга болно... Владимир Владимирович ингэж намайг өөрийн болгосон юм даа”.

“Найз маань нэг удаа утсаар ярьж Аркади Райкины театрт очих санал хэллээ. Билет нь байгаа, бүсгүйчүүд ч ирнэ гэв. Очлоо, бүсгүйчүүд ч байлаа. Маргааш нь дахиад л театр. Нөгөөдөр нь ч адил. Гэхдээ энэ удаа би билет олж байсан юм. Энэ явдлаас хойш би нэгэнтэй нь уулзалдаж эхэлсэн нь миний ирээдүйн хань Людмила байсан юм”.

“Хэрвээ би зөвхөн өөрийнхөө амьдралын төлөө санаа зовж байсан бол нөхөртөө: “Володя гуйя, энэ бүхэн бидэнд ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л орхиё. Өөрөөр амьдрая” гэж хэлэх байлаа. Гэхдээ ингэж хэлээгүй л юм даа”.

“Би түүний хэрхэн ажиллаж байгааг анх удаа харахдаа ёстой ангайгаад сууж байж билээ. Тэр улс төр, эдийн засаг, хуул зүйн юмнууд яриад л. Энэ бүхнийг сонсож байхдаа би “хаанаас энэ бүхнийг мэддэг юм бол?” гэж өөрөөсөө асууж байв. Ер нь би түүнд үргэлж итгэдэг байсан бөгөөд тэр хичнээн олон удаа хов хоосноос эхэлсэн ч зорьсон зүйлдээ заавал хүрдэг байлаа”.

“Намайг гар дээрээ өргөж явах хэрэггүй. Би тэр төрлийн эмэгтэй лав биш”.

Людмила Путина: “Бид сүмд сардаа нэг удаа очдог гэж болно. Шүтлэг гэдэг хувь хүний хувьд ихээхэн нандин зүйл”.

“Та нөхөртэйгөө цуг янз бүрийн хүлээн авалт, дээдсийн амьдралын хэв маягаар амьдрах хэрэгтэй болно. Энэ нь хэцүү байдаг уу?”- гэж тэргүүн хатагтайгаас асуухад тэрээр: "Ярьж зогсох хүнтэй бол нэг их хэцүү зүйл биш л дээ. Эмэгтэй хүн бол сайхан хувцастай байхыг үргэлж хүсдэг. Харин улс төрийн тухайд бол би тэр талаар ёстой огт сонирхож байсангүй. Уйтгартай зүйл”.

“Маш сайхан хөгжим. Бас дээр нь манай балет бас нэг том өндөрлөг дээр гарсан мэт сэтгэгдэл. Тайзан дээр бүжих бүжигчдийн хөдөлгөөн нь ямар хөнгөн, зөөлөн гээч. Нисэх дүүлж байгаа мэт л санагдана. Энэ бол үзэгч бидэнд харагддаггүй,дэндүү хүнд хэцүү хөдөлмөрийн үрээр бий болсон зүйл юм” хэмээн Людмила Путина “Эсмеральда” балетыг үзээд хэлж байжээ. Гэхдээ зөвхөн энэ тухай яриагүй юм.

Владимир Путин 2013 онд гэр бүлээ цуцлуулсны дараа сэтгүүлчдэд энэ талаар, салсан  шалтгааны тухай  товчхон хариулсан байдаг.

“Миний бүх л ажил олны өмнө явагддаг. Хэн нэгэнд энэ нь таалагдах бол нөгөө хэсэгт таалагдахгүй нь тодорхой. Харин Людмила Александровна 9 жилийн турш харуулд гарсан хүн шиг байлаа шүү дээ” хэмээсэн юм. 

2014 онд ОХУ-ын ерөнхийлөгчтэй шууд ярилцах цагаар нэгэн хүн утсаар тавьсан асуултдаа ерөнхийлөгчийг дахин гэр бүлтэй болох талаар бодож байгаа зүйл байгаа эсэхийг асуухад, Путин  хувийн амьдралаа дэлгэлгүйгээр, өөрийн хошин зангаараа энэ асуултад хариулжээ. Тэрээр “Эхлээд юу ч гэсэн өөрийн хуучин эхнэр Людмила Александровнаг нөхөрт гаргах хэрэгтэй, дараа нь л өөрийнхөө тухай бодно доо” гэжээ. 

Хуучин эхнэр нөхөр хоёр маань сайн харилцаатай хэвээр ба 2016 онд Владимир Владимирович сэтгүүлчдэд өөрийнхөө хуучин эхнэртэй үе үе уулздагаа хэлсэн байдаг. Тэрээр “бид хоёр хааяа уулзана аа. Үргэлж биш ч гэсэн ямар ч байсан уулзалддаг хүмүүс. Бидний харилцаа маш зөөлөн дулаан, магадгүй өмнөх үеэс илүү дулаан зөөлөн болсон байж магадгүй” хэмээн ярьжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()