1
Вавилоны эзэн хаан Небухаднезар II (МЭӨ 604-562)
Вавилоны эзэн хаан Небухаднезар II-ыг 7 жилийн турш галзуу өвчнөөр тарчилсан хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Бардам зантай тэрбээр Еврейчүүдийн Бурханд итгэдэггүй байснаасаа болж ордноо орхиж, зэрлэг байгальд амьдрах болжээ. Небухаднезар II хаан нь Иерусалемийг эзлэн түрэмгийлж, Семирамисийн дүүжинт цэцэрлэгийг байгуулснаараа ихэд алдаршсан юм.
2
Ромын эзэн хаан Калигула (МЭ12-41)
Калигула Ромын эзэн хааны титмийн төлөө хамгийн харгис аргаар тэмцсэн нэгэн бөгөөд өөрийн садист, этгээд зан авираараа алдартай байв. Тэрээр мориор давхихын тулд армийн цэргүүдээрээ 5 км урттай гүүр бариулж байжээ. Төр барих 7 сарын хугацаандаа хүндээр өвчилж, оюун ухаан нь тогтворгүй болсон төдийгүй зан авир нь тун хэрцгий болон хувирсан гэдэг. Калигула нь нэлээд өндөр биерхүү, мөн нэлээд үсэрхэг нэгэн байснаас гадна бусдыг айлгахын тулд аймшигтай нүүрний хувирал гаргаж, үүнийгээ байнга давтдаг байжээ. Түүний дарангуйлал туйлдаа хүрэх үед Цезарийн бие хамгаалагч торгон цэргүүд амийг нь хороожээ.
3
Английн хаан Хенри VI (1421-1471)
Английн хаан VI Хенри нэг нас ч хүрээгүй байхдаа эзэн хаан болсон хэдий ч амьдралынхаа сүүлийн жилүүдийг сэтгэцийн өвчинтэй тэмцэж, хүндхэн өнгөрүүлжээ. Нэлээд сул дорой хаан байсан тэрбээр 1453 онд сэтгэцийн өвчтэй болж, бүтэн жилийн турш хүнтэй ярьж чадахгүй, эргэн тойрондоо юу болж байгааг ч ойлгодоггүй байв. Хэсэгхэн хугацаанд бие нь сайжирсан ч 1456 онд дахин биеийн байдал нь мууджээ. Улмаар 1461 онд Йоркистууд түүнийг түлхэн унагаж, Шотланд руу цөлсөн байна. 1470 онд VI Хенри хааныг хаан ширээнд нь эргүүлэн залсан ч удаах онд нь түүнийг дахин хорьж, амийг нь хөнөөсөн байна.
4
Хятадын хаан Жэнде (1491-1521)
Эзэн хаан Жэнде 14 настайдаа засгийн эрхийг авсан бөгөөд 1491-1521 оны хооронд буюу ердөө 29-хөн жил амьдарсан юм. Мин улсын үеийн хамгийн цуутай хаадын нэг Жэнде нь өөрийн тэнэглэл болон харгис хатуу үйлдлээрээ алдартай байв. Түүнийг төсөөлөх өвчтэй байсан хэмээдэг бөгөөд Генерал Жу Шөүд илбэ шидийн гэмээр утгагүй зарлиг буулгадаг байв. Мөн янз бүрийн тоглоом зохиож, үүндээ түшмэдүүдийг ч оролцуулдаг байжээ. Төр барьсан эхний 5 жилдээ тэрээр ордны их тайган Лиү Жинд улсын бүх ажлыг даатгажээ. Хаан ширээнээсээ буусныхаа дараа Лиүг 3 өдрийн турш тамлан хөнөөх зарлиг гарган ёсоор болгосон байдаг. Жэнде хааныг согтуу байхдаа Шар мөрөн рүү унаснаасаа болж өвчин тусч насан эцэслэсэн хэмээн сударт тэмдэглэжээ.
5
Кастилийн хатан хаан Жоанна (1479-1555)
Кастилийн хатан хаан Жоаннагийн амьдралыг маш эмгэнэлтэй гэж тодорхойлж болно. Фердинанд, Изабелла нарын дундаас мэндэлсэн түүнийг эцэг эх, дайснууд нь сэтгэцийн эмнэлэгт хорьж байжээ. 16 настайд нь Бургундийн гүнтэн Филиптэй хүчээр гэрлүүлсэн бөгөөд ах, эгч, үеэлүүд нь нас барсны дараа түүнээс өөр хаан ширээнд суух хүнгүй болсон ч нөхөр нь түүнийг дахиад л хорьсон юм. 1506 онд Филиппийг нас барсны дараа Жоаннаг дахин 10 гаруй жил хорив. Ингээд түүний аав Фердинандыг 1516 онд нас барсны дараа Жоанна өөрийн хүү Чарльзтайгаа хаан ширээнд суух болжээ. Энэ үеэс эхлэн хүү Чарльз хаан ширээг дангаараа эзэмшихийн тулд ээжийгээ хорьж эхэлсэн байдаг.
6
Оросын эзэн хаан догшин Иван (1533-1584)
Бүх Оросын анхны хаан IV Иван Москвагийн нөлөөг эртний Зүүн Европын холбооны улсад бэхжүүлж чадсан ч дээдсийн хүрээнийхнийг авчирч тамлан зовоон, садист зангаа гаргаж таашаал авдаг байв. Хууль цаазаас залхсан тэрээр хаан ширээнээсээ 1564 онд буух гэж оролдсон ч бусдын ятгалгаар 1 жилийн дараа хаан ширээгээ өгсөн байдаг. 1581 онд өөрийн хүүгээ хөнөөсөн гэх зэрэг харгис хэрэг олныг үйлдсэн ч тэрээр Оросын түүхэн дэх хамгийн их хүндэтгэл хүлээсэн хаадын нэг юм.
7
Ариун Ромын хаан Рудольф II (1552-1612)
Европын Сэргэн мандалтын үеийн хамгийн этгээд хачин хаадын нэг бол Ариун Ромын Эзэнт гүрнийг захирч явсан II Рудольф юм. Тэрээр урлагийн бүтээл, шинжлэх ухааныг шимтэн сонирхож, цуглуулдаг байжээ. Прага дахь түүний шилтгээнд арслан, бар, орангутан, шувууд бүхий амьтны хүрээлэн, төрөл бүрийн эд өлгийн зүйлс байдаг байв. Тэрээр амьдралынхаа туршид баяр хөөр, гуниг гутралыг ээлжлэн амссан юм. Түүнийг астрономичдод тусалж, Шинжлэх ухааны хувьсгалын суурийг тавьсан гэж үнэлдэг.
8
Их Британийн Жорж III хаан (1738-1820)
III Жорж хааны сэтгэцийн өвчний шинж тэмдэг анх 1765 онд илэрч байсан бөгөөд 1810 онд Парламент түүний хүүг хаанд өргөмжлөхөөс нэг жилийн өмнө өвчин шаналлаа тэсвэрлэхээ больж нас баржээ. Түүнийг төр барьж байх үед Америкийн хувьсгал, Францын хувьсгал, Наполеоны тулалдаанууд гарсан байдаг. Тэрээр ходоодны өвчнөөс гадна хий юм харах эмгэгтэй байжээ.
9
Хабсбургийн хатан хаан Карлота (1840-1927)
Мексикийн Хабсбургийн хатан хаан Карлотагаас илүү этгээд хачин амьдралыг туулсан эмэгтэйг олж нэрлэхэд хэцүү биз ээ. I Леопольда хаан, Хатан хаан Викториагийн охин тэрээр бага залуу насандаа Австрийн гүнтэн Максимилиантай гэр бүл болж, Итали дахь шилтгээнд амьдрах болжээ. Харамсалтай нь 1864 онд Мексикийн консерватив үзэлтнүүд Францын Наполеонтой үгсэн хуйвалдаж Мексикийн эзэн хаанаар Максимилианыг өргөмжлөв. Максимилиан, түүний эхнэрийг Францын цэргийн хүчин, консерватив үзэлтнүүд дэмжиж байсан ба тэд 3 жилийн турш Мексикийн ард иргэдийг өөрийн талд оруулахыг хичээсэн боловч эцэстээ бүтэлгүйтжээ. 1866 онд Францын цэргийн хүчин цэргүүдээ Мексикээс эргүүлэн татсаны дараа Максимилиан, Карлота нарын эзэнт гүрний хүч суларсан гэж үздэг. Хатан хаан Карлота Францын талаас дэмжлэг хүсэхээр явах замдаа галзуу өвчин нь сэдэрч, эмнэлэгт хүргэгджээ.
10
Баварын Людвиг II хаан (1845-1886)
Дуурийн шүтэн бишрэгч, үрэлгэн зантай түүнийг урлагийг дэмжигч хаан байсан гэлцдэг юм. Баварыг захирч байсан тэрээр 18 насандаа хөгжмийн зохиолч Ричард Вагнерыг дуудан авчирч олон цагаар хөгжим тоглуулдаг байв. Хожим нь Людвиг хаан түүний гол ивээн тэтгэгч болсон ба түүнийг тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг хөгжмийн бүтээлүүдийг туурвихад нь хөрөнгө оруулалт хийдэг байжээ. 1886 онд хэсэг хуйвалдагчид нийлэн Людвиг II хааныг улс орныг удирдах чадваргүй, сэтгэцийн асуудалтай гэсэн эмчийн магадалгаа гаргасан байна. Удаах өглөө нь Людвиг хааныг хувийн эмчтэйгээ цуг Бавар нууранд хөвж байхыг олжээ.