1. Мокен омгийнхон буюу “далайн цыган”-ууд Тайландын ойролцоо Андаманы тэнгисийн арлуудад амьдардаг. Тэд усан дор аливаа зүйлийг гайхалтай харах чадварт суралцсан учир далайн гүнээс хоолоо олдог. Эдгээр хүмүүсийн хараа Европ хүмүүсийн хараанаас 50%-иар илүү.
Мокен омгийнхны түүх нэг үеэс нөгөө үедээ өв залгамжлагдаж очдог бөгөөд тэд далай, салхи болон сарны циклийн талаар маш өргөн мэдлэгтэй.
2004 онд Тайландад аймшигт цунами болохын өмнө Мокен омгийнхон энэ талаар мэдэж, өөрийн омгийнхон болон бусад жуулчдыг хамгийн ойр байрлах өндөрлөг газар аваачсан байна.
2. Хуурайшилт, ган болсон үед жарава омгийн иргэд ротанг дал модны шүүсийг ашигладаг. Зэрлэг зөгийн бал цуглуулахын тулд тэд зөгийн үүрийг дал модны шүүсээр цацдаг бөгөөд энэ үед зөгийнүүд нисэж явдаг байна.
3. Индонезийн Борнеогийн ойд Пенан омгийнхон амьдардаг. Тэд модон хоолой мэт зүйлийг ашиглаж зэрлэг гахай агнадаг. Тэрхүү 2.5 метрийн урттай хоолойнд хортой зүү байрлуулан үлээх аргаар ан хийдэг байна.
Ашигладаг хор нь зэрлэг амьтдыг ухаангүй болгодог учир зөвхөн гэр рүүгээ авч явахад л хангалттай.
1960 оны үед Пенан омгийнхон нүүдлийн амьдралтай байсан учир мод, навчны тусламжтайгаар учирч болох аюулыг урьдчилан мэдэж чаддаг байжээ. Мод болон навчаар тэд ору хэмээх хэрэгсэлийг хийж энэхүү хэрэгслийнхээ тусламжтайгаар үүний хажуугаар өнгөрсөн хүн өвчтэй эсвэл өлсгөлөн байсан болохыг мэддэг байна.
1970 оны үед Пенан омгийнхны амьдарч байсан ой руу цагаан арьстангууд ирж ой модыг хөрөөдөж, тосон дал мод тарьж, хийн хоолойг суурилуулж, усан цахилгаан станц барьсан аж.
Энэхүү омгийнхон амьтан, ургамлын талаар агуу их мэдлэгтэй. Жишээлбэл: Янонами омгийнхон өдөр тутамдаа 500 төрлийн ургамал хэрэглэдэг. Харин Яли болон Баруун Папуагийн иргэд 49 төрлийн чихэрлэг жимс, 12 төрлийн гадил хэрэглэдэг байна.
Тэдгээр олон жимс, ногоог зөвхөн хүнсэнд бус анагаах ухаанд ашиглахад тэд суралцжээ. Жишээлбэл: Нүдний өвчнийг анагаахын тулд копайи гэдэг жимсний хальс, гүйлгэлтэнд хэрэгтэй жимсний дарс, нухсан навчны үнэрээр ханиад болон дотор муухайрлыг эмчилдэг байжээ.
5. Орчин үеийн олон эм бэлдмэлийг эдгээр омгийнхны туршлага дээр үндэслэж хийсэн байдаг. Жишээлбэл: Яномамичуудын ашиглаж байсан курарагийн хорыг барууны анагаах ухаанд булчин суллах зорилготой хэрэглэдэг.
6. Үүнээс гадна омгоороо амьдарч буй иргэд амьтдын хэлийг гайхалтай сайн ойлгодог учир аюулд орсон гөрөөсийг хаанаас ч хамаагүй олж аварч чадна.
Ава омгийн бүсгүйчүүд өнчирч үлдсэн сармагчинг өсгөх тал дээр анхаарал хандуулдаг бөгөөд заримдаа өөрийнхөө хөхний сүүгээр хооллох нь ч бий.
Мөн тэд Бразилийн улаан зандан модноос давирхай түүж, оройн цагаар гэрэлтүүлэг болгож ашигладаг байна.
7. Цаа бугын мах нь ненцүүдийн хувьд хамгийн чухал хоолны нэг. Махыг түүхий, хөлдөөсөн, чанасан байдлаар цустай нь хамт иддэг байна. Учир нь цаа бугын цус асар их амин дэмтэй байдаг гэнэ. Цаа бугын сүүний тослог 22% байдаг бөгөөд энэ нь үнээний сүүнээс 6 дахин их тослог гэсэн үг юм.
8. Хадза омгийнхон зам заагч шувуудтай илүү дотно байдаг бөгөөд тэд омгийнхныг зэрлэг зөгийн балын үүрэнд авчирдаг гэнэ. Хүмүүс шүгэлдэж, харин шувууд өөрийн жиргээгээр Хадза омгийнхныг зөгийн балны үүр рүү авчирдаг аж.
Харин дараа нь хадза омгийнхон өвс шатаан барьж модон дээр авираад үүрийг утан, зөгийнүүдийг хөөж байгаад балыг нь түүдэг байна.
8. Бостваны бушмен эмэгтэй амтат гуаны шүүслэг байдлыг шалгаж байна.
Ихэнхдээ бушменууд чийгийг газрын гүнээс авдаг бөгөөд ус гаргах арга замыг олон мянган жилийн туршлагаасаа төгс болгож чаджээ.