Гарын хуруунуудаа хэрхэн зөрүүлж атгадгаараа өөрийгөө ямар хүн болохыг тодорхойлоорой!

Биеийн хэл судлаачид хүн хэрхэн гараа зөрүүлж атгахаас хүний зан чанар тодорхойлогддог хэмээжээ. Энэхүү санааг Нобелийн шагналт эрдэмтэн Рожер Уолкотт Сперригийг судалгаан дээр үндэслэсэн бөгөөд тэрбээр хүний зан байдал баруун, зүүн тархины аль нь илүү давамгай болохооё шалтгаалдаг болохыг тогтоосон байдаг. Тиймээс та дараах сорилыг ашиглан гарын хуруунуудаа хэрхэн зөрүүлж атгадгаар өөрийнхөө ямар хүн болохыг олж мэдээрэй.

Гарын хуруунуудаа хэрхэн зөрүүлж атгадгаараа өөрийгөө ямар хүн болохыг тодорхойлоорой!

1 Зүүн гарын эрхий хуруу дээр нь байвал

Хэрэв таны зүүн гарын эрхий хуруу  дээр нь байвал та их туршлагатай, бодлогогүй шийдвэр гаргадаггүй, аливаа зүйлийг шийдэхийн өмнө сайтар бодож, ямар үр дагаварт хүрэх бол, давуу, сул тал нь юу вэ гэдгийг маш сайн тунгааж байж шийдвэр гаргадаг төрлийн хүн юм. Таны өмнө худлаа ярьж, хуурч, мэхлэх боломжгүй бөгөөд та хэн нэгэн худлаа ярьж байгааг нэг хараад л мэддэг. Ийм учраас таны найз нөхөд, хамаатан садан тань таныг өндрөөр үнэлж, танаас зөвлөгөө авах дуртай байдаг. Аливаа асуудалд хариуцлагатай ханддаг ч та тийм ч хатуу, ширүүн хүн биш. Харин ч эсрэгээрээ та хошин шогийн өндөр мэдрэмжтэй, үргэлж хүн бүхний анхаарлыг өөртөө татдаг. Яг л харанхуйд гэрэл түгээгч нэгэн юм. Мөн та болзооны үеэр юу хийж болох болохгүйгээ сайн мэддэг романтик төрлийн хүн юм.

Зүүн гарын эрхий хуруу дээр нь байвал

2 Эрхий хуруу хоорондоо нийлсэн байвал

Та бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг, хүнд ямар сэтгэл гаргана яг л төдий чинээ сэтгэл тэднээс хүсдэг. Төрөлхийн манлайлах, удирдах чадвартай төрсөн, бусдад үлгэр дууриарал үзүүлэхийг хичээдэг, бүхний тэргүүнд зогсохыг төрлийн хүн юм.  Та үргэлж бусдын санал бодлыг сонсож, тэднийг ойлгохыг хичээдэг. Таны үнэнч шударга, илэн далангүй байдал эхэндээ бусдад тааламжгүй сэтгэгдэл төрүүлж мэдэх ч эцэстээ хүн бүр таны энэ зан чанарыг хүндэтгэж, хайрлах болно. Хайр сэтгэлийн хувьд та илэн далангүй байж, өөрийн сэтгэл, юу бодож байгааг ний нуугүй илэрхийлдэг төрлийн хүн бөгөөд яг л өөртэйгөө адил нэгнийг хайж, хамтрагчаа өөртэйгөө адил байлгахыг хүсдэг.

Эрхий хуруу хоорондоо нийлсэн байвал

3 Бэруун гарын эрхийн хуруу дээр нь байвал

Хэрэв баруун гарын эрхий хуруу дээр нь байвал таныг сэтгэл хөдлөл өндөртэй хүн гэдгийг илтгэж байна. Хэн нэгэн өөрийн сэтгэл хөдлөл, төрж буй мэдрэмжээ нуухыг оролдсон ч та тэдний юу мэдэрч байгааг төвөггүй ойлгож чаддаг. Таны энэ өвөрмөц зан чанар бусдыг тантай нээлттэй, таатай харилцаатай байхад тусална. Мөн та ямар ч хүнд зөвлөгөө өгч чаддаг ба тэдний сэтгэл доторхыг сайн ойлгож, халуун дулаан мэдрэмж төрүүлж чаддаг гайхалтай нэгэн юм. Хайр сэтгэлийн хувьд та хамтрагчаа ямар ч үед сэтгэлийг нь ойлгож, тантай хамт байхад тэр хэзээ ч сэтгэл санааны хэцүү асуудалд орохгүй.

Бэруун гарын эрхийн хуруу дээр нь байвал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()