Инстаграмын алдарт "плейбой" нар хаанаас мөнгө олж, хэрхэн зугаацдаг вэ?

Instagram-ын цахим хуудсанд бүсгүйчүүд илүү алдартай байдаг гэсэн ойлголт ард иргэдийн дунд тархсан байдаг ч бидний танилцуулах гэж буй залуус үүнийг худал болохыг батлаж байна.  Тэд хэзээ ч цахим сүлжээний тусламжтайгаар мөнгө олох гэж эрмэлздэггүй байсан. Учир нь тэд өөрсдөө хангалттай хэмжээний мөнгөтэй юм.  Ингээд “Instagram”-ын плейбой залуус хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг талаар сонирхоцгооё.

Инстаграмын алдарт "плейбой" нар хаанаас мөнгө олж, хэрхэн зугаацдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жанлука Вакки

Инстаграмын хамгийн алдартай плейбой- ын нэг болох италийн бизнесмен Жанлука Вакки (Gianluca Vacchi)-г хүмүүс “бүжиглэж буй саятан” хэмээн нэрлэдэг. Тэрээр тансаг завиар далайн эрэг рүү аялах болон бүжиглэх маш дуртай гэнэ.

Жанлука Вакки

Өөрийн бүжиг болон бие галбираараа 52 настай Жанлука цахим сүлжээний од болсон бөгөөд түүний Инстаграм хуудас 14 сая гаруй дагагчтай.

Саятан залуугийн эргэн тойронд дандаа залуу бүсгүйчүүд байдаг. Тэдгээрийн нэг нь “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч Ариадна Гуттьерес байсан бөгөөд тэд 2017 оны хүртэл хамт байсан ч салсан байна. Гэвч Жанлука удаан хугацаанд гунигласангүй. Хэсэг хугацааны дараа тэр өөрөөсөө 26 насаар дүү шинэ амрагтай болжээ.

Жанлукагийн хэлэх дуртай үг: “Хэрвээ мөрөөдөл биелдэггүй байсан бол тархи бидэнд мөрөөдөх боломжийг олгохгүй”.  Тэрээр бусад хүмүүсийг ч гэсэн мөрөөдлөө биелүүлж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралхыг уриалдаг байна.

2 Дэн Билзерян

Америкийн шилдэг покерчин Дэн Билзерян (Dan Bilzerian) 6 жилийн өмнөөс цахим сүлжээнд адлартай болсон. Тухайн үед залуу өөрийгөө Instagram-ын хамгийн чухал плейбой хэмээн зарласан бөгөөд түүний оруулж байсан зурагнууд энэ бүхний нотолгоо болж байжээ. Дэнийн ихэнхи зургууд дээр хагас нүцгэн бүсгүйчүүд, хувийн нисдэг тэрэг, үнэтэй хөлөг онгоц, үдэшлэг харагдах бөгөөд энгийн хүмүүс эдгээр зүйлсийг зурагтаар л харж байсан болов уу.

Дэн Билзерян

Удалгүй залууг “Инстаграмын хаан” хэмээн нэрлэх болжээ. Дэний Инстаграм хуудас одоогийн байдлаар 30 сая дагагчтай гэнэ.

Гэвч нэгэн удаа Билзеран 18 настай бүсгүйг өөрийн байшингийн дээврээс шидэж, бүсгүй усан санд унаж хөлөө хугалснаар түүний нэр хүнд унасан байна. Бүсгүй Дэний эсрэг гомдол мэдүүлж, харин Дэн их хэмжээний нөхөн төлбөр төлсөн аж.

Дэн Билзеряны хэлэх дуртай үг: “Амьдрах гэж яар. Залуугаараа нас барах хэрэгтэй”. Энэ үг нь биелэлээ олох шахжээ. 30 насандаа Дэн 2 удаа зүрхний шигдээс болсон бөгөөд их мөнгө, алтан гарт эмч нарын ачаар амьд гарсан байна.

Харин одоо Дэн галзуу амьдралын хэв маягаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд бүсгүйчүүдийг бээлий мэт сольдог гэнэ. Үүнээс гадна Дэн 100 гаруй бууны цуглуулгатай аж.  Түүний зурагнууд дээр нэг бүсгүй гарах нь юу л бол.

3 Тони Тутони

Тони Тутони нь Билзеряны дотны найз бөгөөд “Инстаграмын хаад”-ын нэг юм. Залуугийн санхүүгийн эх үүсвэрийн талаар тодорхой баримт байхгүй ч хаан мэт амьдрахад түүний хөрөнгө хангалттай байгаа бололтой.  Тэрээр тогтмол үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хүрээлэл дунд байж, хамгийн шилдэг амралтын газар амарч, үнэтэй хувцас өмсөж, тансаг зэрэглэлийн ресторанд оройн хоолоо иддэг байна.

Тони Тутони

Тутонигийн бусдаас ялгарах онцлог нь тэрээр гэрэл зургийн дуранд үргэлж “дунд” хуруугаа гаргаж, зураг бүр дээр үзэсгэлэнт бүсгүйн хамт байдаг гэнэ.

Тони 19 настай байхдаа Лос-Анжелест шөнийн клубтэй болсноор ийнхүү их хэмжээний мөнгөтэй болжээ. Тэрээр: “Хэрвээ та Лос-Анжелест буй залуу нэгэн бол та амжилт гаргаж чадах нь гарцаагүй. Амжилтанд хүрснийхээ дараа та хүссэн бүсгүйгээ өөрийн болгож чадна” гэжээ.

4 Алан Китинг

Ноён Китинг нь Билзеряны покерийн хамтрагч юм.

Алан Китинг

Түүний талаар мэдээлэл тун бага ч Алан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хүрээлэл дунд байж, үдэшлэг зохион байгуулах дуртай гэнэ. Үүнээс гадна мэдээж, бусад плейбой нарын адилаар тэр үнэтэй, тансаг амралтын газар амарч, төрөл бүрийн галзуу арга хэмжээнд мөнгө зарцуулах сонирхолтой аж.

Хэдийгээр түүний зурагнууд Билзерян болон Тутонигоос даруухан ч 18+ зурагнууд бий.

5 Эли Мизрахи

Израилийн төдийгүй дэлхий дахины алдарт дизайнер Эли Мизрахи нь бусдын адилаар тансаг амьдралд дуртай бөгөөд энэ талаараа ч цахим хуудаснаа хуваалцдаг байна.

Эли Мизрахи

Хэдийгээр Мизрахи бусад плейбой нарыг бодоход цөөхөн дагагчтай ч түүний цахим хуудсан дээрх зурагнууд халуухан байж чаддаг.

Хагас нүцгэлсэн бүсгүйчүүд, үнэтэй хөлөг онгоц, тансаг үдэшлэг гэх мэт.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()