Хүүхдээ хэрхэн зөв магтах вэ?

Орчин үеийн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхдээ заавал магтах хэрэгтэй гэнэ. Гэхдээ мэдээж, хэтрүүлэн магтаж болохгүй учир алтан дунджийг олох нь нэн чухал юм. Магтаалыг тохируулж хэлж чадсанаар хүүхдэд ирээдүйд хөгжих гайхалтай боломжийг бүрдүүлж өгнө. Ингээд хүүхдийг хэрхэн зөв магтах талаар зөвлөгөөг хүргэе.

Хүүхдээ хэрхэн зөв магтах вэ?

1 Яг одоо магт

Магтаалыг хэзээ ч хойшлуулж болохгүй. Өчигдөр эсвэл долоо хоногийн өмнө хийсэн зөв алхмын төлөө одоо магтах нь утгагүй. Хэдийгээр хүүхдэд таатай санагдах ч магтаалын ач тус гарахгүй.

Яг одоо магт

2 Битгий харьцуул

Магтаал нь тухайн зүйлийг хийхэд гаргасан хичээл зүтгэл болон үр дүн дээр суурилсан байх хэрэгтэй. Өөр нэг хүүхдээс илүү байна гэх шалтгаанаар магтах хэрэггүй. Хүүхэд бүр өөрийн гэсэн ур чадвар, авьяастай байдаг. Өөрийгөө хөгжүүлж байгаа учир түүнийг магтах хэрэгтэй.

Битгий харьцуул

3 Үнэн сэтгэлээсээ магт

Магтаал нь сэтгэлээсээ байх хэрэгтэй. Болж буй үйл явдалд үнэн сэтгэлээсээ анхаарал хандуулж магтах нь их чухал. Хүүхдүүд үнэн, худлыг ялгаж чаддаг бөгөөд хуурамч магтаал сонсвол тэд маш болгоомжтой хүлээж авах болно.

Үнэн сэтгэлээсээ магт

4 Хүүхдүүд төгс биш

Хүүхдээс төгс зүйлийг бүү хүлээ. Тэр олимпийн аварга эсвэл алдартай зураач биш. Төгс зүйлд бус харин гаргаж буй хүчин чармайлт, жижиг амжилт байсан ч хамаагүй магтаарай. Энэ нь хүүхдийг цаашид хөгжин дэвшихэд туслах болно.

Хүүхдүүд төгс биш

5 Дууны өнгөө анхаар

Магтаалыг хэлж байх үедээ хоолойн өнгөндөө анхаарал хандуулаарай. Хүүхдүүд сэтгэл хөдлөлд маш их анхаарал хандуулдаг учир чанга дуугаар магтах хэрэггүй. Энэ тохиолдолд зөвхөн тухайн сэтгэл хөдлөл үлдэхээс биш таны магтаалын үг үлдэхгүй. Тэр таны хэлж буй үгийг анзаарахгүй.

Дууны өнгөө анхаар

6 Тэврэлт

Заримдаа хүүхдийг магтахаас гадна тэврэх, хүрэх хэрэгтэй. Тэврэх, үнсэх, толгойг нь илэх, инээмсэглэх зэрэг нь хүүхдэд түүний хүчин чармайлтыг үнэлж байгааг харуулах юм. Хүүхдэдээ хүрэхээс битгий зайлсхийгээрэй. Хүүхдэд таны тэврэлт маш хэрэгтэй.

Тэврэлт

7 Өнгөрснийг бүү дурс

Яг одоо болсон зүйлд л  магтаал хэлэх хэрэгтэй. Хүүхдийн өнгөрсөн гаргасан алдааг бүү дурс. Жишээлбэл: Сайн дүн авсанд нь магтаж байгаа бол өнгөрсөн муу дүн авсан талаар нь бүү яриарай. Өнгөрсөнд гаргасан алдааг нь  дурссанаар та хүүхдийг өнгөрсөнд би муу хүүхэд байсан байна гэх мэдрэмжийг төрүүлж, тэр таны магтаалыг хүлээж авахгүй.

Өнгөрснийг бүү дурс

8 Хэтрүүлэн магтах хэрэггүй

Мэдээж, хүүхдийг тогтмол магтах нь түүнд таалагдана. Гэхдээ ямар ч үр дүн авчрахгүй. Үүнээс болж, хүүхэд тогтмол магтуулахыг хүсэх бөгөөд магтаал сонсоогүй үедээ гуниглах болно.

Хэтрүүлэн магтах хэрэггүй

9 Хүүхдэдээ анхаарал хандуулах

Ихэнхдээ магтаалын үгийг эцэг эхчүүд хүүхдээ өөрөөсөө холдуулахын тулд хэлдэг. Хэрвээ хүүхэд тань зураг зурсан бол зурагны тухай асуулт асуу. Жишээлбэл: Аль хэсгийг нь зурахад хэцүү байсан, яагаад энэ өнгөнүүдийг сонгосон гэх мэт. Энэ арга замаар та хүүхдийнхээ хийсэн бүтээлийг сонирхож байгаагаа илэрхийлэх болно. Хүүхдэд тань энэ маш ихээр таалагдана.

Хүүхдэдээ анхаарал хандуулах

10 Хүч хөдөлмөрийг илүү үнэл

Амжилт гаргасан тохиолдолд заавал магтах хэрэгтэй. Хүнд зүйл, хялбар зүйл гэж ангилах хэрэггүй. Ямар ч зүйл хийсэн хүүхэд тань хүч хөдөлмөрөө зарцуулсан шүү дээ

Хүч хөдөлмөрийг илүү үнэл

Сайн зүйл хийсэн тохиолдолд,  биеэ зөв авч явсан үед, тоглоомоо хураасан, аяга тавгаа угаасан, ойрын хүндээ тусалсан үед гээд бүхий л тохиолдолд хүүхдээ магтаж байгаарай. Магтаал нь гайхалтай чадвартай, мундаг хүүхэд өсгөхөд туслах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()