Анхны хайртайгаа гэрлэсэн 10 алдартан

Тэд бол ахлах сургууль, их сургуульд байхдаа танилцаж, тэр үеэс өнөөг хүртэл хамтдаа амьдарч буй хамгийн үлгэр жишээ, үнэнч хосууд юм. Дараах хосууд амьдралынхаа хэцүү бэрх бүхий л цаг мөчид хамт байж, тэдний энэ хайр мөнхөд үргэлжилнэ гэдгийг дэлхий нийтэд батлан харуулж чадсан эрхмүүд билээ. 

Анхны хайртайгаа гэрлэсэн 10 алдартан

1 Хунтайж Уильям, Кейт Миддлтон

Хунтайж Уильям, Кейт нар анх 2002 онд Шотландын Сент-Эндрюс их сургуульд байхдаа танилцаж, өмнөө тулгарсан бүх саад бэрхшээлийг хамтдаа туулан, 10 жил үерхсэний эцэст 2011 онд гэрлэжээ. Өдгөө тэд ханхүү Жорж, гүнж Шарлотт, ханхүү Луис хэмээх 3 хүүхэдтэй.

Хунтайж Уильям, Кейт Миддлтон

2 Самуэль Л. Жексон, ЛаТанья Ричардсон

Жүжигчин Самуэл "Pulp Fiction" киноны дүрээрээ ихэд алдаршиж байсан бол ЛаТанья хэдэн арван кинонд тоглосон, театрын урлагийн амжилттай яваа жүжигчдийн нэг байв. Жэксон эхнэртэйгээ Атлантад анх танилцаж байсан ба тэдний сурдаг байсан их сургууль зэргэлдээ оршдог байжээ. Тэд 1974 оноос болзож эхэлж, 6 жилийн дараа хуримаа хийсэн байна. Өдгөө тэд гэр бүл болоод 44 жил хамтдаа амьдарч байгаа бөгөөд Зое  хэмээх нэг охинтой.

Самуэль Л. Жексон, ЛаТанья Ричардсон

3 Марк Зукерберг, Присцилла Чан

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хүүхдийн эмч Присцилла Чан нар хамт амьдраад өдгөө 14 жилийн нүүрийг үзжээ. Хосууд 2012 онд Харвардын Их Сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2012 онд хуримаа хийн өдгөө хөөрхөн охинтойгоо аз жаргалтай амьдарч байна.

Марк Зукерберг, Присцилла Чан

4 Энтони Макки, Шелетта Чапитал

"Avengers" цувралын од Энтони Макки 2015 онд сургуулийн найз Шелетта Чапиталтай гэрлэжээ. Тэд бие биенээ 7 настайгаасаа мэддэг байсан ба ШалеттаBon 2009 онд түүнд хүү төрүүлж өгч байв.

Энтони Макки, Шелетта Чапитал

5 Снүп Догг, Шэнт Тэйлор

Дэлхийн од, реппер Снүп Доггийн амьдралын цорын ганц хайр бол түүний анхны хайр Шанте Тэйлор юм. Тэд хүүхэд байхаасаа л дотно байсан бөгөөд хуримаа хийгээд өдгөө 26 жил болж байна. Тэд 1997 онд гэрлэсэн ч  2004 онд салж байжээ. Харин 2008 онд буцаж нийлэн 2 хүү 1 охинтой болжээ. 

Снүп Догг,  Шэнт Тэйлор

6 Жон Бон Жови, Дороти Хурли

Америкийн алдарт Бон Жови рок хамтлагийн үүсгэн байгуулагч Жон Бон Жови ирээдүйн эхнэр Дороти Хурлитай Нью Жерсид ахлах сургуульд байхдаа танилцжээ. Маш онц сурлагатай байсан Дороти Жонд суралцахад нь тусалдаг байсан ба хосууд сургуулиа төгссөнийхөө дараа хамт амьдарч эхэлсэн. Тэд Лас Вегаст 1989 онд гэрлэж өдгөө 4 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна.

Жон Бон Жови, Дороти Хурли

7 Боно, Али Хьюсон

Анхны хайртайгаа гэрлэсэн өөр нэгэн рок од бол Ирландын алдарт дуучин, ая зохиогч Боно юм. Тэрээр 1975 онд Дублинд сурч байадөө одоогийн эхнэртэйгээ болзож эхэлсэн бөгөөд тухайн үед тэд хоёул 14 настай байжээ. Хосууд 1982 онд гэрлэж өдгөө хүртэл хамт амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болцгоожээ. "Би энэ ертөнцийн хамгийн гайхалтай бүсгүйтэй учирсан. Би хэзээ ч түүнийг явуулж чадахгүй байх" хэмээн Боно эхнэрийнхээ талаар ярьсан байна. 

Боно, Али Хьюсон

8 Леброн Жеймс, Саванна Бринсон

Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Леброн Жеймс Католик шашны сургуульд явж байхдаа анхны хайр Саванна Бринсонтой танилцаж байжээ. Тэр цагаас өнөөг хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд 2011 онд сүй тавьж, 2013 онд хуримаа хийсэн байна.

Леброн Жеймс, Саванна Бринсон

9 Рон Ховард, Шерил Алли

Алдарт найруулагч Рон Ховард ахлах сургуульд байхдаа эхнэр Шерил Аллитай танилцаж байжээ. Тэд бие биеэсээ салж чаддаггүй, маш их хайртай байсан учир эцэг эх нь хичээлээсээ хөндийрөх вий хэмээн санаа зовж, тэднийг 7 хоногт 2-оос илүү уулзуулдаггүй байв. Өдгөө тэд хуримаа хийгээд 41 жилийг ардаа үлдээсэн байна.

Рон Ховард, Шерил Алли

10 Жефф Дэниэлс, Кэтлин Тредо

90-ээд оны хит кино "Dumb and Dumber and Speed" киноны од Жефф Дэниэлс Мичиган муж улсын Челси хотод ахлах сургуульд сурч байхдаа эхнэр Кэтлинтайгээ танилцаж, хосууд аль аль нь 24 настай байхдаа гэрлэжээ. Энэ жил тэд хуримлаад 37 дахь жилтэйгээ золгож буй бөгөөд 3  хүүхдийн эцэг эх болжээ. 

Жефф Дэниэлс, Кэтлин Тредо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()