Эрэгтэй, эмэгтэй шинжийн хоёуланг нь агуулсан төрхтэй үзэсгэлэнт одод

Андрогин гэдэг нь гадаад төрхний хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шинж чанарыг хоёуланг нь агуулсан хүнийг хэлдэг байна. Ихэнхи андрогинууд өөрсдийгөө эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн дунд гэж үздэг бөгөөд зарим нь өөрийгөө аль ч хүйсэд хамаарахгүй гэж үзэх нь бий. Энэ төрлийн гадаад төрхтэй жүжигчдийг хамелеон хэмээн нэрлэж болох юм. Тэд нүүр будалтыг хамгийн бага хэмжээгээр ашигласнаар амархан дүрд хувирч чаддаг байна. Азаар орчин үед унисекс дүр төрх газар авч байгаа учир тэд амжилттай явж байгаа гэнэ.

Эрэгтэй, эмэгтэй шинжийн хоёуланг нь агуулсан төрхтэй үзэсгэлэнт одод

Энэ төрлийн гадаад төрхтэй дуучид, жүжигчид сүүлийн үед маш их байх болсон бөгөөд найруулагчид тэдэн дээр боломжит бүхий л туршилтыг хийж байгаа юм. Ингээд сая сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай андрогин одуудтай танилцацгаая.

 

1 Тильда Суинтон (Tilda Swinton)

Тильда Суинтон нь өөрчлөлтийн мастер юм. Түүний цайвар арьс нь вампирын дүр төрхөнд гайхалтай зохицдог бол өвөрмөц төрх нь шидтэн, зөн билэгтний дүрд төгс зохицно. Үүнээс гадна андрогин төрх нь эрэгтэй нэгэн болоход маш тохиромжтой байдаг. Найруулагчид Тильдад чухал гол дүрүүдийг даатгадаг бөгөөд энэ дүрүүдийг бүх эмэгтэйчүүд бүтээхийг зөвшөөрдөггүй байна. Харин үзэгчид түүнээс илүү сонирхолтой дүрийг хүлээж байдаг.

Тильда Суинтон (Tilda Swinton)

2 Билл Каулитц (Bill Kaulitz)

"Tokio Hotel" хамтлагийн дуучин Билл Каулитц нь 2000 оны эхэн үеэс алдартай болсон. Дуучин залуугийн гадаад төрх маш өвөрмөц байсан учир түүнийг эмэгтэй хүн мэтээр бусад хүмүүс хүлээж авдаг байжээ. Түүний үс засалт, хар нүд, туранхай бие галбир, эелдэг дүр төрх нь шүтэн бишрэгчдийнхэн сэтгэлд нэлээд хугацааны турш хадгалагдсаар ирсэн. Билл өнөөдөр ч гэсэн өөрийн гадаад төрх, нүүр будалт, хувцаслалтаар бусдыг алмайруулж байгаа билээ. Үүнээс гадна Билл ихэр ахтай бөгөөд ах нь алдарт модель Хайди Клумын нөхөр юм байна.

Билл Каулитц (Bill Kaulitz)

3 Киллиан Мерфи (Cillian Murphy)

Шүүмжлэгчид Киллианыг хамелеон жүжигчин хэмээн дүгнэдэг. Тэрээр трансжендер эсвэл дур булаам террористын дүрд хялбархан хувирдаг. Бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлэхүйц цэнхэр нүд, шанааны яс, зузаан уруул зэрэг нь түүний дэлгэцийн дүрийг илүү хурц, тод болгож өгдөг байна.

Киллиан Мерфи (Cillian Murphy)

4 Гленн Клоуз (Glenn Close)

1990-ээд оны үед олны анхаарлыг татаж байсан Стервелла Де Виллийг хүн бүр таних бөгөөд энэхүү дүр нь жүжигчин бүсгүйд одоог хүртэл амжилтыг дагуулж байгаа юм. Харин бас нэгэн кинонд тэрээр өөрийгөө эрэгтэй хүнээр төлөөлүүлж байсан бүсгүйн дүрийг бүтээсэн. Зарим хүмүүс Гленнийг жүжигчин Робин Уильямстай адил гэж үздэг бөгөөд энэ нь ч үнэний ортой бололтой.

Гленн Клоуз (Glenn Close)

5 Дэвид Боуи (David Bowie)

Дэвид Боуи нь тайзны андрогин төрх болон тод нүүр будалт, даашинз, өндөр өсгийтөөрөө тэрээр ялгарч байсан. Хувцаслалтан дээр нэмэгдээд бараг л өөр гаригаас ирсэн гэмээр дүр төрх нь түүний бусдаас ялгарах гол шинж болж байжээ. Ингээд тэрээр дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн домог болж чадсан юм. 2013 онд дуучин маань The Stars (Are Out Tonight) хэмээх клипийг гаргасан бөгөөд уг клипний зураг авалтанд андрогин моделиуд болон жүжигчин Тильда Суинтон тоглосон аж.

Дэвид Боуи (David Bowie)

6 Гвендолин Кристи (Gwendoline Christie)

Хүмүүс Гвендолиныг “Game of Thrones”-ын дүрээр сайн мэднэ. Кинон дээр ч тэр бодит байдал дээр ч тэр бүсгүй үзэсгэлэнтэй харагддаг. Цагаан арьс, цайвар үс, 191см-ийн өндөр нь бүсгүйн дүр төрхийг мартагдашгүй болгож чадсан байна.

Гвендолин Кристи (Gwendoline Christie)

7 Тимоти Шаламе (Timothée Chalamet)

Тимоти эрэгтэй хүнд дурласан өсвөр насны хөвгүүнийг дүрийг бүтээснээр алдрын оргилд хүрсэн. Түүний язгууртны болон эмэгтэйлэг дүр төрх, ааш зан нь Холливудын шинэ залуу мандаж буй одуудын тоог нэмэхэд нөлөөлсөн байна. 

Тимоти Шаламе (Timothée Chalamet)

8 Леди Гага

Леди Гага ярилцлагын үеэр өөрийгөө аль ч хүйсэнд харъяалагддаггүй гэж боддог хэмээн хэлж байжээ. Ийнхүү ярилцлага өгсөн байдал нь түүнийг андрогины хатан хаан болоход нөлөөлсөн байна. Тэрээр италийн Жо Кальдеронетой төстэй тайзны үзүүлбэртэй. Бүсгүйг ийнхүү урлагийн ертөнцөд хөл тавихад Дэвид Боуи ихээр нөлөөлсөн гэх бөгөөд түүний хөрөг зургийг Леди Гага биен дээрээ шивүүлжээ.

Леди Гага

9 Шарлотт Генсбур (Charlotte Gainsbourg)

Өвөрмөц гадаад төрх, бусдыг татах увидас нь Шарлоттын дүрийг төгс болгож чаддаг билээ. Тэрээр Ларс фон Триерийн ариун муза юм. Бүсгүй эрэгтэй хувцас өмсөх дуртай гэдгээ хэнээс ч нуудаггүй бөгөөд нүүрээ төдийлөн буддаггүй гэнэ. Үүнээс гадна заримдаа тэр үсээ ч самнах дургүй байдаг аж.

Шарлотт Генсбур (Charlotte Gainsbourg)

10 Жаред Лето (Jared Leto)

Жаред бол алдартай жүжигчин, хөгжимчин юм. Урт ус, цэнхэр нүд, эмэгтэйлэг дүр төрх нь ямар ч дүрд хувирахад тохиромжтой байдаг. Амьдрал дээр тэрээр эмэгтэйлэг байдлаа нуудаггүй бөгөөд хумсаа будаж, нүдний тень болон харандааг ашигладаг юм. Энэ бүхэн нь түүнийг Оскар Уайлдын алдарт Дориан Грейн дүр мэт харагдуулна. Хэдийгээр тэр одоо 48 настай ч 25 настай мэт харагдаж байгаа биз.

Жаред Лето (Jared Leto)

11 Зои Кравиц (Zoe Krawitz)

Ленни Кравицийн охин Зои нь эцгийнхэн адилаар өвөрмөц дүр төрхтэй. Эрэгтэйлэг бие галбир, намхан байдал, богино үсний засалт нь жүжигчин бүсгүй өсвөр насны хүүхэд мэт харагдуулна. Гэхдээ тэрээр “Big Little Lies” кинонд эмзэг бүсгүйн дүрийг гайхалтай бүтээж чадсан бөгөөд YSL-ийн Black Opium үнэртэй усны нүүр царай болжээ.

Зои Кравиц (Zoe Krawitz)

12 Эдди Редмэйн (Eddie Redmayne)

Рэдмейны эмэгтэйлэг гадаад төрх нь түүнийг түүхэн дэхь хамгийн анхны хүйсээ солихыг хүссэн эрэгтэйн дүрийг бүтээхэд тусалсан байна. Эмэгтэй хүний дүрийг бүтээхийн тулд тэрээр 7кг жин хассан гэнэ.

Эдди Редмэйн (Eddie Redmayne)

13 LP (Лаура Перголицци)

Лаура Перголицци  нь LP нэрээрээ алдартай дуучин бөгөөд тэрээр Lost on You дуугаараа дэлхий даяар алдартай болсон. Дууг сонссоны дараа болон клипийг үзсэний дараа ч уг дууны уран бүтээлчийг эрэгтэй, эмэгтэй эсэхийг нь таахад хэцүү байсан. Нам хоолойны тембр, эрэгтэйлэг галбир, богино буржгар үс, эрэгтэйлэг хувцаслалт нь түүнийг андрогин төрлийн эмэгтэй болохыг батлаж байгаа юм.

Нэгэн ярилцлагын үеэр тэр: Намайг эрэгтэй хүүхэдтэй андуурсан зүйл амьдралд олон тохиолдож байсан. Мидвест дахь халуун усны газар надтай хамт шүршүүрт орох гэж байсан охидтой эмэгтэй “Чи эмэгтэйчүүдийн шүршүүрийн өрөөнд юу хийж байгаа юм бэ хэмээн намайг хөөж байсан. Харин би инээмсэглэл тодруулж: Бүсгүй минь тайван байж болно. Танай охидод аюул учрахгүй” гэж хэлж байсан гэжээ.

LP (Лаура Перголицци)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()